Pages

Tuesday, August 10, 2010

Казахстанд 100 хүний нэг нь их хааны минь үр сад гэнэ ээ

Казахстаны эрдэмтэд 10 жил судалгаа хийсний дүнд дэлхий дээр их эзэн хаан Чингисийн үр удмын 16 сая хүн байна хэмээн тогтоожээ. Зөвхөн Казахстанд гэхэд л бараг 100 хүний нэг нь их хааны минь үр сад юм байх. Тэдэн дотор 600 гаруй түүхэн алдарт хүн байгаагийн дотор Казахын баатрууд, Хятадын ван, Монголын хаад, Оросын ноёд багтаж байна.

Гэхдээ энэ нь зөвхөн Бөртэ хатны дөрвөн хүүгийн л удам аж. Чингис хаан Бөртэгээс гадна дөрвөн бага хатантай байсан гэдэг.

Тэдний хүүхэд, ач, гуч гээд бүгд хааны маань үр удамд тооцогдох бөгөөд нийтдээ 16 сая хүн гэсэн тоо гарсан юм байна.

Тэд Монгол, Хятадаас Орос, Молдав, Польш хүртэлх өргөн уудам нутагт амьдарч байгаа бөгөөд монгол морины туурайн мөр гарсан газар болгонд их хааны цус үлджээ. Хамгийн сүүлд Чингис хааны удам хэмээн бүртгэгдсэн хүн Америкаас тодорсон гэхээр эзэн хааны үр сад дэлхийг эзэлж байна гэж ч хэлж болох.

Гэхдээ та ургийн бичиг, намтар түүх гаргаж ирснээр эзэн хааны удам болж чадахгүй. Чингис хааны удам гэдгээ батлахын тулд Америкийн Спенсер профессороор ДНХ-ийн шинжилгээ хийлгэх ёстой.

Тэрбээр их хааны ДНХ хадгалагдаж байгаа эсэхийг батална.

Хэрэв таны ДНХ-гийн код С-3 байвал та эзэн хааны удам гэнэ.

Эрдэмтдийн судалснаар Чингисийн удмынхны IQ хүн төрөлхтний дунджаас өндөр.

Эх сурвалж: http://www.tsag.mn/

1 comments:

mongolbusgui said...

Sain uu?
Tyler Smith gedeg americ erdemten iim sudalganaii ajil hiigeed 2003 ond Y-Chromosomiin C3 haplogroup n Chinggis haan bolon tuunii baildan daguulagchdiih gej helsen. Chinggis haan tanii Mongol erchuudiin neg basian bolhoor busadtai adil C3 haplogroupiin aguulj bsn baij bolno shuudee, Gehdee ene bol sudalgaa tsever genetic bolon statistikiin sudalgaagaar hiisen uchiraas unen gej ithehed hetsuu. Chinggis haanii ooriin yasnii DNA-g sudaldaggui ym bol. Orchin Mongolchuudiin niit erchuudiin 50% n y_chromosomiin C group baidag.

Post a Comment