Pages

Monday, August 2, 2010

Мөнгө, баялаг гэж юу вэ?

Баялгийг дагаад мөнгө гэдэг билээ. Сая сая хүн мөнгөгүйгээс болж зовдог. Баян хүн мөнгөтэйгөөсөө болж зовдог. Гэтэл таны баялаг бол таны оюун ухаан шүү дээ. Мөн шинэ өдөртэй золгох, шинэ өглөөг угтахдаа ч баялаг гэж талархан бодох .

 Амдьд сэрүүн, эрүүл энх, найз нөхөдтэй, бүтээлч сэргэлэн, амьдралын баяр баясгалангын жишээ болж байгаа нь таны баялаг юм. Ер нь баялгийг дээд зэргээр мэдэрч ойлгож таньж амьдар гэж зөвлөх байна. Таны амьдралын бүх сайн сайхан бүхэн газар бүрээс, хүн болгоноос ирдэг хаа сайгүй байгаа эд баялгийг танж түүнд таларх. Материаллаг баялаг бидэнд илүү өргөн эрх чөлөө олгож, дуртай зүйлээ хийх, хүмүүст туслах боломжоор хангадаг.Хүний хөдөлмөрийн зуршил, ялангуяа сэтгэлийн зөв  зуршил нь сайн сайхан амьдрал, эд баялгийн эх булаг болох яадвартай билээ. Иймээс та энэ ертөнцийн баялаг учраас мөнгийг үйлдвэрлэдэг.Баялгийг дагаад мөнгө!


Таны шийдэх зүйл бол тэр их баялгаа яаж зарцуулахад л оршино.

Та өөрийн энэ их баялгаа хэдийд яаж зарцулах талаар хүнээс асууж, эрээд юу ч олохгүй. Тиймээс та өөрөө бүгдийг шийдэх учраас хэдийд юуг хийх вэ? Гэдгээ төлөвлөж “ Би бүхийг чадна” гэсэн итгэлийг оюун ухаандаа лав суулгаж өг. \өдөр бүр 20-иос доошгүй 1-2 сар хэлэх маягаар\. Итгэлээр амьдар. Баяр хөөрийг үргэлж агуулж явбаас тархи толгой чинь зөвийг зааж өгнө. Хийж байгаа ажлаа маш их баяр хөөртэй хийж сур. Тэгж чадвал өөрийгөө маш их баян гэдгээ мэдрэх болно. Хүнд юм өгөхдөө сайн сэтгэлээр өгч, хүнээс юм авахдаа \ их ч бай бага ч бай\  маш их баярлаж авч бай. Хүн гэдэг чин өглөөнөөс орой болтол наймаалцаад таардаг юм шүү дээ. Та бид чинь нэг ёсондоо наймаачин гэсэн үг. Энэ талаар нэг сайн бодоод үзээрэй.

Хүн материаллаг баялагтай харьцах сонирхолтой байдаг. Тэгвэл бодлынхоо талбай дээр ажиллана гэсэн үг. Харин өөрийн дотоод хүчиндээ итгэдэггүйгээс болж материаллаг юмтай харьцах дуртай байдаг.

Хүн оюун ухаан, сэтгэл зүйгээрээ маш баян байх ёстой. Тэгснээр аз жаргалын талбай үүсгэж чадна.Энэ хүчийг эзэмшсэн хүн тэнгэр газрыг удирддаг. Мөнгийг орж ирсэний дагуу гаргаж байх нь нийгмийн судас болсон мөнгөний эргэлтийг зогсоож болохгүйтэйн дээр, мөнгө гарсны хирээр орж ирдэг жамтай билээ.

Айдасаасаа сал. Айдасгүй хүн бусдыг аз жаргалар тэтгэдэг. Оюун ухааны баялаг өөрсдөд чинь байгаа учир түүнийгээ нээ. Аз жаргал бол амжилт бүтээлийн нэг нөхцөл нь өөрийнхөө агууг мэдрэх оньс юм.

Та түүнийг мэдэрснээр танд байгаа муу юм бүхэн алга болон өөрийнхөө агууг бурханлагийг мэдэрнэ. Баялгийн энергийн хүчийг ихэсгэдэг зүйлийн нэг бол хүнд юм өгөхдөө маш том урлагтай, баяртайгаар өгч сурах юм.

7 хоногийн туршид юм гуйсан бүгдэд юм өгөөд үз. Мөн уулзаж учирсан хүн бүрд юу ч хамаагүй өгөөд үз, баялгийг бүү эрж хай. Яагаад гэвэл та өөрөө баялаг өөрийнхөө бүх амьдралын баялаг дунд байна гэж бодоод яваарай. Баялаг олон янз байж болно. Тухайлбал: эрх чөлөө баялаг, эрч хүч баялаг, цаг хугацаа баялаг, хүн байгалийн бүтээгдэхүүн болохоор бидний хүрээлэн буй орчин болох нарны гэрэл, сарны гэрэл, ус агаар бүгд л бидний баялаг гэж урьд би хэлэн билээ.

Баян хүн ямар ч орон зайд маш түргэн хугацаанд туулж, мөн эргэлт хийж чаддаг, ямар ч зүйлийг хйиж чаддаг гэсэн үг.

Мөнгөтэй хүнд ямар ч дарамт ирдэггүй, эрх чөлөөтэй, хүссэн хүндээ тусалж  буян хийж чаддаг.Ийм болохын тулд өөхийнхөө баялгийг ашиглан яаж мөнгөтэй болох тухайгаа бод. Багаас нь эхэл. Гэнэт мөнгөтэй болох нь ховор үзэгдэл. Харин олон жилийн уйгагүй бэрх хөдөлмөрийн үр дүнгээр гэнэт мөнгөтэй болох явдал олонтой. Оюун ухаан чинь цэвэрлэгдсэнээр та ухаалаг болж эхэлнэ. Тиймээс уйтгар гуниг ядаргааны дээр гарч амьдралыг дээрээс нь харж, юмны  ул үндсийг ойлгоод ирэхийн цагт бүх юм сайхан эхэлнэ.Нөгөө аз жаргал чинь өөрөө ирнэ.    

Ч. Чулуунхүү

1 comments:

Anonymous said...

7 хоногт 400$-ийн орлоготой болох боломж байна.
Дэлхийн банкны салбарын захирал байсан Андреа Лукас гэдэг эмэгтэй ойрийн 5 жилийн дотор бага орлоготой 1000000 (нэг сая) хүмүүст жижиг бизнес ажил төрөл эрхлэх боловсрол олгох замаар амьдралыг нь боломжийн түвшинд хүргэх буюу 7 хоног бүр 400 долларын орлогод хүргэх зорилгоор энэхүү компанийг байгуулжээ.
Энэ бол үлгэр биш зүүд биш бодит боломж. Итгэх эсэх нь таны хэрэг.
Email : tuka2305@yahoo.com
Phone: 88071089 -аар холбоо бариарай.

Post a Comment