Pages

Thursday, September 29, 2011

Банкны сургалтын төвийн товч намтар


Банкны сургалтын төв (БСТ) нь байгуулагдаад 15 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд анх Монгол улсын засгийн газар, Олон улсын валютын сангийн хооронд тохирсон хөтөлбөрийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх, банкны салбарын боловсон хүчнийг сургах, давтан бэлтгэх, тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэдэнд дотоодын болон гадаад орнуудын банк санхүүгийн салбарт гарч байгаа шинэ үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүний тухай болон бусад мэдээллийг шуурхай хүргэн дамжуулах зорилгоор Монголбанк болон тухайн үед үйл ажиллагаа эрхэлж байсан арилжааны банкны үүсгэл санаачлагаар Монголбанкны ерөнхийлөгчийн 1993 оны 3/146 тоот тушаалаар "Банкны ажилтны сургалтын төв" нэртэйгээр Монголын банкуудын холбооны дэргэд байнгын үйл ажиллагаа явуулж байхаар анх байгуулагдсан ба захирал, сургалтын менежер, гадаад харилцааны ажилтан, нягтлан бодогч гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд тус төв нь, Монголын эдийн засгийн шилжилтийн үеийн хямрал, түүний дотор банк санхүүгийн байгууллагуудад гарсан хүндрэл бэрхшээлүүдийн нэгэн адил БСТ-ийн үйл ажиллагаа доголдох, санхүүгийн хүндрэлд орох, улмаар үйл ажиллагаа нь удаан хугацаагаар тасалдаж зогсонги байдалд орох зэрэг олон хүндрэл бэрхшээлүүдтэй тулгарч байсан. Иймээс Банкны ажилтны сургалтын төв - ийн үйл ажиллагааг сайжруулан тогтворжуулах, материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор Монголбанкны ерөнхийлөгчийн 1997 оны 04-р сарын 21-ний өдрийн 157 тоот тушаалаар тус төвийн нэрийг өөрчилж Монголбанкны дэргэд дэх Банкны сургалтын төв (БСТ) гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулах болсон. Өнгөрсөн хугацаанд тус төвийн бүтэц зохион байгуулалт 3 удаа өөрчлөгдөж, захирал нь 5 удаа солигдож байсан байна. Тухайн үеийн арилжааны банкуудтай ярьж тохиролцсоны дагуу Монголбанк, Азийн хөгжлийн банктай хамтран зээлийг буцаан төлөх нөхцөлтэйгээр "Банкны ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх МОН15" зээлийн төслийг 1997 оноос 2 жилийн хугацаанд амжилттай сайн хэрэгжүүлсэн нь тус төвийн үйл ажиллагааг цаашдаа тасралтгүй хэвийн явуулах үндэс суурь нь болсон. Ялангуяа 2000 оноос эхлэн Монголбанкнаас байнгын анхаарал хяналт тавин, олон талын туслалцаа дэмжлэг үзүүлэн ажилласаны үр дүнд сургалтын төв -ийн үйл ажиллагаа нь жигдрэн тогтмолжсон ба санхүүгийн чадавхи нь эрс дээшилсэн. Мөн энэ бүхэнд манай арилжааны банкуудын болон зарим ББСБ-дын туслалцаа дэмжлэг, идэвх санаачлага, нягт хамтын ажиллагаа нөлөөлсөн гэдгийг энд онцлон тэмдэглэж байна. БСТ 2000 оноос хойших хугацаанд Швед улсын олон улсын хөгжлийн агентлаг (SIDA), Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD), Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэг (GTZ),Германы сургалт хөгжлийн төв (INVENT) зэрэг олон улсын байгууллагaтай хамтран Монголын банк санхүүгийн салбарт ажиллаж байгаа ажилтнуудыг сургаж дадлагажуулах, тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор дээрх олон улсын байгууллагуудын хөрөнгө санхүүжилтаар төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн нь манай банкны салбарын хөгжилд оруулсан үр нөлөө бүхий томоохон оюуны хөрөнгө оруулалт болсон. 

Thursday, September 15, 2011

ХЭЛИЙГ ТӨГС СУРАХУЙН НУУЦ


Олонх хүмүүс яагаад гадаад хэлийг амжилттай сайн сурч чаддаггүй вэ?
Сүүлийн үед манай улсад харь хэлийг сонирхон суралцагсдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж гадаад хэл - ний чиглэлийн сурах бичиг, толь бичиг олон арваараа хэвлэгдэн гарах боллоо. Гадаад хэлний мэдлэг нь зөвхөн хувь хүний хүмүүжил боловсролд төдийгүй улс нийгмийн хөгжилд ч чухал дэмтэй хүчин зүйл гэдэг нь ойлгомжтой. Гэвч манай улсын бага дунд сургуульд ч тэр, их дээд сургуульд ч тэр гадаад хэлний сургалт тэр болгон үр дүнтэй явагдахгүй байгаа гэвэл та санал нийлэх байх аа. Олон жил гадаад хэлний чиглэлээр ажиллаж, багагүй хугацаагаар оюутан залуусыг гадаад хэл сургах үйлсэд зүтгэж байх явцдаа ажиглаж мэдсэн зүйл юу гэвэл олонхи хүмүүс гадаад хэлийг амжилттай сурч чадахгүй байгаа нь зөвхөн хувь хүний хичээл зүтгэлээс хамаараад зогсохгүй хамгийн гол нь манай гадаад хэлний сургалт - ын арга зүй, орчин нөхцөл хоцрогдсонд асуудлын гол байх шиг санагддаг. Гадаад хэлийг амжилттай суръя гэсэн хүн тухайн хэлийг сурахтай холбогдсон бэрхшээлүүдийн талаар үнэн зөв ойлголттой болж улмаар түүнийг гэтлэн давах аргуудаа зөв тодорхойлж чадвал богино хугацаанд сайн сурах бололцоотой юм.

Saturday, September 3, 2011

НОГООН АМЛАЛТ

“Хүний хөгжил сан” –гийн тухай хууль батлагдаж, хүн бүрт хувь ч юм уу хишиг ч юм уу тараах боллоо. Ардчилсан нам анхлан “Эрдэнийн хувь” гэж нэрлээд иргэн бүрт 1 сая төгрөг тараах тухай амалсан. Миний ойлгосноор байгалийн баялаг ашигласны үр шимийг иргэн бүр тэгш хүртэх учиртай, тиймээс жил бүр иргэддээ ийм хэмжээний хувь хүртээх юм гэсэн. Араас нь Монгол Ардын Нам –ын дарга, тухайн үеийн ерөнхий сайд С.Баяр, “Энэ бол бүрэн бололцоотой зүйл” гэж тодотгож байгаад, Бүтэн бас хагастай сая төгрөгийг “Эх орны хишиг” нэрээр олгохоо амалж, батламж хүртэл тараасан, одоо миний ширээн дээр байж л байна. Жил бүр олгох, тэгэхдээ сонгуулийн маргааш л бараг өгөх юм яриад байсан сая сая төгрөгний ханш нь унахын зэрэгцээ мөнгөн дүн нь буураад одоо юу гэнэ вэ дал далан мянган төгрөгийг өгөх болж байх шив дээ. Монголчууд далдрахын 70 гээд 70 насны ойгоо хийдэггүй. Энэ муусайн намууд өөрсдийгөө далдрахын бэлгэдэл болгож 70 мянган төгрөг тарааж байгаа бол харин ч авна шүү.

Alexander Crispin - н сонирхолтой бүтээлүүдээс