Pages

Saturday, August 14, 2010

Өлсөхгүйгээр турах 8 арга

эх сурвалж: www.inet.mn

Уншигч та турахыг хүсч байна уу? Гэвч турах гэдэг ойлголт ямагт өлсөхтэй адил санагддаг. Та турахын тулд эхлээд жингээ хасах хэрэгтэй. Харин хоолыг хэт сойж турах нь муу үр дагавартай. Илчлэг ихтэй, хүнд хоол хүнснээс аль болох татгалз. Хөнгөн чанарын хоол нь витаминлаг, тэжээллэг байхад л та өлсөхгүйгээр турах бүрэн боломжтой. Нэмж хэлэхэд, турахыг хүсвэл өглөөний цайг хатан хаан шиг, өдрийн зоогийг гүнж аятай, оройн хоолыг гуйлгачин мэт хүрт гэсэн үг байдгийг бүү мартаарай. Ингээд өлсөхгүйгээр турах найман аргыг хамтдаа сонирхъё. 


1. Өглөө заавал хоол ид. Таргалах эрсдэл хоёр дахин бага байна гэсэн үг.

2. Хүнсний ногоо, жимс түлхүү хэрэглэ. Ногоо таныг таргалалтаас хол байлгаж чадна.

3. Хоолны цэсэнд тань өндөг байж болохгүй. Хэрэв идмээр бол зөвхөн чанасан өндөгний цагааныг нь хүртээрэй.

4. Каш идэхээр таргалдаг гэдэг нь андуу ойлголт. Тиймээс кашнаас татгалзах хэрэггүй.

5. Сахарын хэрэглээгээ хязгаарла. Сахаргүй цай ууж, чихэрлэг зүйлс бага хэрэглэ.

6. Гэрийн хоол хамгийн эрүүл байдаг. Тиймээс гадуур хооллохоос зайлсхийж сураарай.

7. Шөлтэй хоол сайн ид. Ялангуяа байцаатай шөл танд нэн тустай. Амьтны гаралтай өөх, тос таатай хүнс биш гэдгийг санаж яв.

8. Мах идэхээ багасгаж, ногооны зуушаар ходоодоо баярлуулж, бас амрааж байгаарай.

 Биеэ “цэвэрлэхүй”


Хөгшрөлтийн нэг гол шалтгааныг  эрдэмтэд ”организм өөрийгөө байнга хордуулж байдаг”-тай холбон тайлбарладаг. Энергийн дутагдал, дархлааны сулрал, илүүдэл жин, арьсны өвчин зэрэг нь биед хорт бодис хуримтлагдсаны илрэл юм. Тиймээс та бие организмаа цэвэрлэх зуршилтай болох нь нэн сайн хэмээн эмч нар зөвлөж байна.

Стресс хорт бодис ялгаруулахад “хүчин зүтгэдэг”

Хүний бие организм байгалийн жам ёсоор өөрөө өөрийгөө цэвэрлэх ёстой. Элэг, бөөр, гэдэс, арьс, уушиг нь хорт бодисоос ангижирч байдаг. Гэтэл алкоголь, никотин, хэт боловсруулсан хүнсний бүтээгдхүүн, эм бэлдмэл нь энэхүү жам ёсыг гажуудуулах нь бий. Стресс ч мөн адил хүний биед сөргөөр нөлөөлж, идсэн хоол хүнс дутуу задарч, хорт бодис ялгаруулахад “хүчин зүтгэдэг” байна.

Гэдэсний бохирдол ба гоо сайхан

Хүн өдөрт хоёр литр ус уух ёстой. Ус бол биед хуримтлагдсан хорт бодисыг уусган гадагшлуулах, цэвэрлэгээний хамгийн шилдэг арга юм.
Мөн өглөө сэрээд уусан нэг аяга буцалсан ус ч танд тустай байж чадна. Гэдэс угаасны дараа хүний нүүр царай гэрэлтэж, өнгө ордог. Энэ нь гэдэсний бохирдлоос хүний эрүүл мэнд, гоо сайхан ихээхэн хамааралтай болохыг харуулж байгаа юм.

Жимс ба эрүүл мэнд
Шинэхэн жимс болон жимсний шүүсэнд витамин, үнэт микро элемэнтээс гадна бодисын солилцоог тэнцвэржүүлэгч бодис байдаг. Мөн жимс нь эрч хүчийг нэмэгдүүлэх “ид шидтэй”.

Тайвшруулах эм буюу хулуу

Хулуу нь мэдрэлийн системийг онцгой тайвшруулдаг. Алим дотор эрхтний зовиур, өтгөн хатахаас сэргийлдэг. Харин гадил таныг уур уцаараас хол байлгана. Гадил жимс нь аз жаргалын гормон буюу серотонин хэмээх бодис агуулдаг.
Эмний оронд кивиг сонгосон ч болох нь.  В төрлийн витамин агуулагддаг учир элэг цөсний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. Мөн киви жимсэнд хоол боловсруулалтыг идэвхжүүлдэг ферментүүд “нуугдаж” байдаг.

0 comments:

Post a Comment