Бvсгvй та намайг
Бvтэлгvй эр гэж бvv бод
Буурал болсон надад
Буруу санасаны хэрэггvй.
Би муу юм хийхгvй
Битгий та цэрвээд бай.
Заяа нь би таныг
Заамдаж аваад зодчихгvй.
Наашаа ойртлоо гээд
Гоё хувцсыг чинь урчихгvй.
Налаад суулаа гээд
Гоолиг биеийг чинь идчихгvй.
Нэгэн биед чинь ч гэсэн
Нэр тєрд чинь ч гэсэн
Ямар ч гэм хийхгvй
Яалаа гэж дээ, энэ чинь
Гэхдээ би амьдралаас
Гээгдэж vлдсэн хvн биш
Хvний ёсыг ёслохгvй
Хvйтэн сэтгэлтэн биш.
Хувьсгалт засгаас ч нуухгvй
Хувийн цэнгэлийн хєнжлийг
Хучлага олдохгvй бол тантай
Хувааж нємрєхєд бэлэн.
Тоостод тєрсєн хvний vр
Тойрохгvй дайрдаг жамтай
Тансаг тэр цэнгэлийг
Тантай хуваахад бэлэн.
Таалан хvртээх хорвоогийн хишгийг
Та хvлээж авах ёстой
Би ч єгєх ёстой
Битгий та гайх.
Эх болсон байгалиас
Эр эм хvйстэнд єгсєн
Yvрэг энэ байна.
Yгvй гэх газаргvй.
Эмэгтэй таныг харин
Дуртай ч гэсэн дургvй юм шиг бай гэж
Эр хvн намайг
Дуугvй ч гэсэн дуугарч хэлээ гэж
Бурхан багшаас
Буулгасан зарлиг
Заавал биелvvлэх
Захирамж бий.
Нарийн учир ийм хойно
Намайг битгий зэмлэ
Нас биеийнхээ бийд
Наашаа ойртож суу.
Та бид хоёрын хийх
Тааламжит энэ ажил
Хэнд ч хэрэггvй сэн бол
Хэрхэн би дурлах вэ.
Эрэгтэй эмэгтэй хоёрын
Эд мєрийн баримт
Амьд гэрч нь болсон
Анхны нь хvvхэд гармагц
Засаг тєр биднийг
Зад шийтгэх ёстой.
Yзэл суртал таарахгvй гэж
Yлдэн хєєх ёстой.
Харин тэгтэл шийтгэдэггvй
Халамжилж тосч авдаг
Олон хvvхэд гаргах тусам
Одонгоор хvртэл шагнадаг.
Насаараа шvлэг бичээд бид
Найрагчийн одон аваагvй байхад
Алдарт эхийн одонтой
Авгай хvvхнvvд тоймгvй.
Учир иймээс энэ
Уран шvлгээс ч илvv
Улсад хэрэгтэй ажил юм.
Уучлаарай та.
Эцсийн эцэст
Эрхэм танд зориулж
“ Монголын vрс
Маш олон болтугай ! “ гэж
Надаас ємнє хэлсэн
Нацагдоржийн гэрээс бий.
Чандалж захисан гэрээсийг чинь
Чадалтай дээрээ биелvvлье !
****************************
Р.Чойном
Бусад шүлэгүүд
0 comments:
Post a Comment