Pages

Thursday, September 30, 2010

Ээ бурхан минь


Санамсаргүй учрал буюу гал авалцтал үйлдсэн шөнийн жаргал


Наранболд гэртээ хийх ажилгүй гиюүрч суутал хонх дуугарах нь тэр. Тэрбээр залхуурсан аястай хаалга нээвэл огт танихгүй, бас туйлын үзәсгэлэнтэй бүсгүй өмнөөс нь инээмсэглэн зогсож байх нь тэр. Бүсгүй "Танайд давс бәйхгүй биз" хэмээн асуув.

Tuesday, September 28, 2010

Анхны хайр

Одоогоос яг 10 жилийн өмнө би нэгэн охинд сэтгэл алдарч байсийн. Одоо бодход 6-р ангийн хүүхдүүдэд ямар юмных нь сэтгэл алдарах мэдрэмж байхав дээ гэж бодох ч хүн бий л байх. Бид 2-т хамтдаа байсан сайхан дурсамж гэхээр зүйл байхгүй ч гэлээ би түүнийг энэ яваа насандаа мартаж чадахгүй гэдэгтээ одоо ч итгэлтэй байдийн.

Sunday, September 26, 2010

Зүгээр л нэг амьдрах юмсан /Ц.Хулан/

Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад . . .
Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
Амрагаа хүлээж
Амраг минь адуунаасаа ирж
Зүгээр л нэг амьдрах юмсан . . .


Ц.Хулан

Ганцхан ээждээ унших шүлэг /Ц.Хулан/

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа баярлуулсан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон байх

Анхнаасаа миний биш хүний амраг /Ц.Хулан/

Анхнаасаа миний биш хүний амраг
Айлгахыг мэднэ, аргадахыг эс мэднэ
Алтан бэлзэгний шигтгээ мэт
Анхилхан сувд нулимсаа
Авааль гэргийнх нь оёсон дээлийн энгэр рүү
Асгаруулаад байвчиг
Аашилж туньдаг ардын дуугаа
Аяланхан гуйгаад чиг нэмэргүй
Аяндаа холдоно оо

Wednesday, September 22, 2010

Өдрийн хөгжилтэй зураг

Saturday, September 18, 2010

Томчуудын Avatar

Microsoft шинэ Internet explorer-ын бета хувилбарыг танилцууллаа

Эх сурвалж : www.inet.mn

Microsoft компани өөрийн шинэ интернет браузераа танилцууллаа (internet explorer 9). Шинэ бүтээгдэхүүн нь Microsoft-ыг тэргүүлэгч байр сууриа эргүүлэн авахад туслана хэмээн хайдаж байгаа ажээ.  Тус компанийн бүтээгдэхүүнийг 2003 онд интернет хэрэглэгчдийн 97 % нь ашигладаг байсан бол одоо 60% нь л хэрэглэж байгаа юм байна. Дашрамд дурдхад Internet explorer-ын өрсөлдөгчид болох Google Choгоme салбартаа 7,5%, Mozilla Firefox-ын шинэ хувилбар болоx Firefox 4 хэрэглэгчдийн дөрөвний нэгийг өөртөө татаад байгаа ажээ.

Thursday, September 16, 2010

СОХОР ЗУРААЧ /Б.ЦЭЦЭНСОД/

Тэр харанхуйн дунд амьдардаг...Гэрэл гэгээг тэр бүхий л амьдралынхаа турш мөрөөдсөн боловч гэрэл гэгээ гэгч юу болохыг мэдэхгүй. Хорвоо түүнд мөнхийн харанхуйгаас өөр зүйл мэдрэхгүй тийм хувь тавилан оноосон...тэр үргэлж тас хар орчинд байдаг ч хар гэж ямар өнгө байдгийг бас мэдэхгүй...

Засаж чимэглэсэн "flash" диск

Wednesday, September 15, 2010

Саак "Fantasy" охид

Итгэхийн аргагүй ирлийз амьтад

Monday, September 13, 2010

Ийм адилхан байх гэж ...

Thursday, September 9, 2010

Онц Сонирхолтой Зурагнууд #2

Tuesday, September 7, 2010

Гоо үзэсгэлэнгийн домог (Шүүдэрцэцэг)

Харамсалтай нь амьдрал дээр ч үлгэрийн энэ үзэл санаа үргэлжилсээр л байна.Эр хүн хүч чадалтай, эрэлхэг зоригтой, харин эмэгтэй хүн гоо үзэсгэлэн төгөлдөр байж тэр хүчирхэг эрийн гал голомтыг бадраана аль эсвэл загвар өмсөгч, гоо бүсгүй болоод… Чөтгөр ав, гоолиг биш, хөөрхөн ч биш, бас ахимаг насны эмэгтэйчүүд яах болж байна вэ?

Monday, September 6, 2010

Д.Цэцэнбилэг : Ээждээ илгээх мөртүүд


Өөрийгөө хувилж хүн урласан
Өөгүй ээж минь ганц юм аа
Өрөө эмтэлж, цээжээ урсан
Өөдөсхөн ээж минь нэг юмаа
Уурлаж тандаа туньсан шигээ
Өрөөлд би гомдоогүй нь ичмээр
Уйлж таныг зовоосон шигээ
Өөр хэнийг ч шаналгаагүй нь жигшмээр
Эд, эс, бие цогчсоор чинь
Цаг хугацаа, гоо үзэсгэлэнгээр чинь
Тоймгүй жил тоглон наадсан бол
Тоомжиргүй хандсан цаг хугацаандаа
Таныхаа өмнө уучлал эрж байна

Явуулмааргүй байна

Сарны тусгалд нулимс гялтагнаж
Саанааны үзүүрт сэтгэл хөндөгдөж
Салж чадхааргүй гүн дуралсан
Сайхан сэтгэл бүхний эхлэлээс
Үдээд гаргаж чадахгүй
Сэтгэл хөндийрлөж
Сэмхэн далдуур чамдаа хорогдож
Сэрж чадахгүй үнэн дурласан
Сиймхийн зай гарагаж чадахгүй
Чамдаал хорогдож
Салж чадахгүй
Алсын тэртээд
Амраг минь би чамайг явуулж чадахгүй
Орхиод явах мөрийг чинь харалгүй
Орь ганцаарал үлдээд хоцрох мэт
Огторгуй ертөнцөөс чамайг л гуйя
Орчлонд намайг л чамтай хамт байлгаач


эх сурвалж: http://on-toli.com/

Цагаан толгойн байшин /Н.Тайванжаргал/

Хаалгаар ороход “А” давхар
Харин түүний дээд талд нь “Б” давхар
Дээр дээрээсээ өрсөн 35 давхар үсэг
Дээвэрт нь хүрэхээр тэмүүлсэн 35 давхар үсэг

Wednesday, September 1, 2010

Сонирхолтой зураг