Pages

Wednesday, August 25, 2010

"Хэнд хайртайг чинь би мэдэхгүй" Н.Тайванжаргал /Шүлэг/

Надад хайртай үгүйг би мэдэхгүй
Надаас сайхан залууд бас хайртай үгүйг ч мэдэхгүй
Бүсгүй минь би чамайг хэнд хайртайг мэдэхгүй
Бүтэн заяагаа хэнд даатгахыг ч мэдэхгүй

Зүс зүсэндээ харц тулгарч саатсан хэн нэгэн байгааг би мэдэхгүй
Зүрх зүрхэндээ санааширч удсан хэн нэгэн байгааг ч би мэдэхгүй
Эрхэлсэн хайрын болзоонд хэнтэй зогсдогийг нь би мэдэхгүй
Эр хүний нөмөрт хэрхэн нялхардагыг нь ч мэдэхгүй

Зөрж өнгөрөөд эргэж харсан залууд дуртай үгүйг би мэдэхгүй
Зүрх сэтгэлдээ санааширч яваа надад хайртай үгүйг би мэдэхгүй
Болзоонд ирээгүй намрын тэр орой яасныг нь би мэдэхгүй
Бодлогширч үлдсэн намайг боддог үгүйг ч би мэдэхгүй

Хэнд хайртайг нь би мэдэхгүй
Хэзээ хаана таарахаа ч би мэдэхгүй

0 comments:

Post a Comment