Pages

Monday, August 30, 2010

Сонирхолтой зураг

Saturday, August 28, 2010

Lady GAGA

Секс ба эмэгтэйчүүд

Эмэгтэй хүн хатуу ширүүн, чанга байх тусам эрэгтэй хүнийг олоход хэцүү байдаг төдийгүй дотно харьцаа үүсгэхэд асуудалтай тулгардаг. Иймээс ч зарим эмэгтэйчүүд ганцаараа болж үлддэг. Судалгаанаас үзэхэд хэрвээ эмэгтэй хүнд сексийн амьдрал үгүй болбол физиологийн хувьд дур хүсэл төрөх нь битгий хэл удаан хугацааны туршид хүнтэй унтахгүй тэвчиж явахад харьцангуй хялбар болдог ажээ.

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хэн нь юунд санаа зовж шаналдаг вэ?

Хүн бүр өөр өөрийн гэсэн санаа зовж түгшсэн, таагүй янз бүрийн асуудалтай тулгарч, бодлогошрон, байнга тайван бус байх, сэтгэл санаагаар унах нь олонтоо. Аажимдаа энэ нь даамжирсаар стресс болж хувирах нь ч бий. Тэгвэо эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэн нь юунд хамгийн ихээр санаа зовж явдаг вэ?

Friday, August 27, 2010

Ерөнхийлөгчдийн шог зураг

Thursday, August 26, 2010

Миний mixx Дээлээ солиллоо

Өөрийн сонирхолдоо нийцүүлэн мэдээ мэдээлэл, зураг, видео, блогоо уншдаг миний микс буюу мэдээ дээлээ солилоо. та өөрийн сонирхолдоо нийцсэн мэдээллийг олон төрлийн эх сурвалжаас хүлээж авах бол миний mixx -д хандаарай. миний mixx ийг илүү мэдэхийг хүсвэл эндээс уншаарай

Wednesday, August 25, 2010

"Хэнд хайртайг чинь би мэдэхгүй" Н.Тайванжаргал /Шүлэг/

Надад хайртай үгүйг би мэдэхгүй
Надаас сайхан залууд бас хайртай үгүйг ч мэдэхгүй
Бүсгүй минь би чамайг хэнд хайртайг мэдэхгүй
Бүтэн заяагаа хэнд даатгахыг ч мэдэхгүй

" Өртөөний морьд" Н.Тайванжаргал

Дуниартсан хөндийн дундах хэдэн бор толгодын энгэрт зэрэгцүүлэн барьсан өртөөний гурван том гэр байх агаад хажууханд өртөөний ажилчдын хэдэн жижигхэн гэр харагдана. Гурван том гэрээс хүмүүс орж гаран нааш цааш их л яаруу гүйлдэнэ .Гэрийн гадаа хэдэн хүн адуу хураан бөөн тоос босгох агаад өндөр хээр морь унаж урт уурга барьсан хүрэн тэрлэгтэй идэр насны эр морь уургалан бусад нь оосорлох аж .

Sunday, August 22, 2010

Удирдахуйн ухаан /сургамжит өгүүллэг/

Америкийн нэгэн том үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд компаний орлого
зарлагатай танилцан хуралдаж байхдаа үйлдвэрийн даргын цалинг хэвийн
хэмжээнээсээ их байна гэдэгт санал нэгдэн, уг цалинг нэлээн их хэмжээгээр буулгах нь зүйтэй гэж ярьцгаажээ. Үйлдвэрийн даргын өдөр тутмын ажлыг шалгасны дараа шийдвэр гаргахаар болж дундаасаа хоёр хүн сонгон явуулжээ.

Хошин зураг

Аймаар тэнэг шивээс

Sunday, August 15, 2010

Гоёл ( Өгүүллэг )

Хотын төвийн тансаг зоогийн газар хөл хөдөлгөөн ихтэйн дээр намуухан хөгжмийн аятай сүлэлдэн хүмүүсийн яриа хүнгэнэн, хаа нэгтээ аяга таваг харшихаас өөр чимээ үл сонстоно. Булангын хоёр хүний ширээнд ганцаар өдрийн хоолоо идэж суугаа өндөр биерхүү, шаргал царайтай цэвэрхэн залууг Бадрал гэх бөгөөд '' Гадаад хэргийн яам ''-нд хариуцлагатай албан тушаал хашдаг өсөж яваа ирээдүйтэй мэргэжилтэн. Энэ залуу өдөр бүр танил дотно болсон энэхүү зоогийн газарт хооллож, орж гарсан гадаад дотоод хүмүүсийг харж суух дуртай, яг л тэр зангаараа өдрийн хоол идэнгээ  хүмүүсийг харан суугаа нь энэ.

Saturday, August 14, 2010

Өлсөхгүйгээр турах 8 арга

эх сурвалж: www.inet.mn

Уншигч та турахыг хүсч байна уу? Гэвч турах гэдэг ойлголт ямагт өлсөхтэй адил санагддаг. Та турахын тулд эхлээд жингээ хасах хэрэгтэй. Харин хоолыг хэт сойж турах нь муу үр дагавартай. Илчлэг ихтэй, хүнд хоол хүнснээс аль болох татгалз. Хөнгөн чанарын хоол нь витаминлаг, тэжээллэг байхад л та өлсөхгүйгээр турах бүрэн боломжтой. Нэмж хэлэхэд, турахыг хүсвэл өглөөний цайг хатан хаан шиг, өдрийн зоогийг гүнж аятай, оройн хоолыг гуйлгачин мэт хүрт гэсэн үг байдгийг бүү мартаарай. Ингээд өлсөхгүйгээр турах найман аргыг хамтдаа сонирхъё. 

БYСГYЙ ТАНД

Бvсгvй та намайг
Бvтэлгvй эр гэж бvv бод
Буурал болсон надад
Буруу санасаны хэрэггvй.

Итгэл - Титэм үг

Итгэл бол хүн чанарын нэг шалгуур, ёс суртахуун ёс зүйн нэн чухал хэмжүүр. Итгэл бол аугаа их хүч. Хайр сэтгэл, гэр бүл итгэл дээр оршин тогтнож батжин бэхжинэ. Хиргүй тунгалаг итгэлтэй гэр бүл хэврэг эмзэг байдаггүй ээ. Хүмүүний харилцаа, үерхэл нөхөрлөл мөн л итгэл дээр суурилна. Хүн, хүндээ хэдийчинээ гүн итгэлтэй байна үерхэл нөхөрлөл төдийчинээ бат бэх. Бие биедээ итгэнэ гэдэг хүн ёсны хамгийн ариун нандин бат холбоос билээ. Итгэл нь үл үзэгдэх мөртлөө үл тасрах сэтгэлийн учигаар хүмүүсийг гагнан холбож өгдөг юм. Итгэж болох нөхөр энэ хорвоогийн бүхнээс үнэт эрдэнэс лугаа ховор эрхэм хүн. “Бүх зүйлээ ярьж болох тэр итгэлт хүн миний нөхөр мөн”.

Friday, August 13, 2010

Сонирхолтой реклам


Thursday, August 12, 2010

ДУЛААРАЛ МОНГОЛООС ...

 Эх сурвалж: http://stdjournal.blogspot.com



Дулаарал Монголоос эхлэж дэлхийг бүрхэж байна

2010/08/05 • Сэдэв нь: Нийгмийн толь

Бид энэ зун дэлхийн улс орнуудад хэт халалт үргэлжилж, үүнээс үүдэлтэй олон гамшиг нүүрлэж байгааг харж байна.Сүүлийн саруудад л гэхэд манай улсын нийт нутгаар хэт халснаас хүмүүсийн даралтыг ихэсгэв. Мөн ургацын хэмжээг бууруулж, өвс тэжээлийн нөөцөд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болголоо.

ГЭРЛЭЭГҮЙ НЬ /Хошин өгүүллэг/

Л.БАТБАЯР

Дордог хэдийнэ гуч гарчээ.  Гэвч гэрлээгүй л явна.  “Үгүй Дордоог, чи  авгай авсан уу” гэж нэг тааралдахаараа ёс юм шиг асуудаг найз нөхөд нь ч энэ улигт асуултаа давтахаа больжээ.  Дордог ч санаа амарчээ.  Хорин найм, ес хүрэхийн алдад хэрээрээ л санаа зовж, нөхөргүй хүүхний эрэлд мордох нь холгүй асууж сурж явсан сан.

Wednesday, August 11, 2010

Бөгтөр эмгэн

Бөгтөр эмгэн /Өгүүллэг/

Хонгилын үзүүрт хог шүүрдэж бөгцөгнөсөн Мама урт иштэй шүүрээ гэнэт палхийтэл унагах нь надад тодхон сонсогдов. Хөгшин хүн арай өнөөх харвана гээч нь болж байгаа юм биш биз гэж тэрхэн зуурт бодож амжсан би Мама руу гайхаж сандарсан харц илгээвэл Мама их л чухал ажил гарсан үедээ гаргадаг зангаараа бөгтөлзөн түргэн түргэн алхалсаар над руу дөхөн ирж:
-Чи сая юу гээд хэлчихэв. Тэр жижиг шарыг чи яана гэчихэв ээ? гээд ердөө л ясанд угласан арьс мэт болсон мойног сарвуугаараа хацрыг минь хэдэнтээ зөөлөн илж, үг хэлэхийн завдалгүй дахиад л:

Лиза /Өгүүллэг/

Манай урд талын гудамжинд Лиза гэдэг дажгүй царайлаг хүүхэн байдаг байлаа.

Би эхнэргүй болохоор түүнийг их сонирхоно. Гэвч тэр намайг харангуут муур харсан хулгана шиг зугатана. Тиймээс би "Чамайг барьж аваад гэртээ оруулдаг л юм бол..................заавал"
гэж занасаар байлаа. Лиза гол төлөв орос хувцас өмсөнө. Гунхсан нарийхан биетэй, чөргөр урт шилбэтэй, баруун зүүн завьжин дээрээ ялимгүй сахлын оромтой этгээд сонин хүүхэн байв. Би европ газар байцааны шөл ууж, эмс охидын явдалд долингоршсон болохоор "Ийм хүүхэнтэй унтахад лав муугүй" гэсэн бодолд хөтлөгдөв.

Модон бүсгүй

Tuesday, August 10, 2010

Казахстанд 100 хүний нэг нь их хааны минь үр сад гэнэ ээ

Казахстаны эрдэмтэд 10 жил судалгаа хийсний дүнд дэлхий дээр их эзэн хаан Чингисийн үр удмын 16 сая хүн байна хэмээн тогтоожээ. Зөвхөн Казахстанд гэхэд л бараг 100 хүний нэг нь их хааны минь үр сад юм байх. Тэдэн дотор 600 гаруй түүхэн алдарт хүн байгаагийн дотор Казахын баатрууд, Хятадын ван, Монголын хаад, Оросын ноёд багтаж байна.

Гэхдээ энэ нь зөвхөн Бөртэ хатны дөрвөн хүүгийн л удам аж. Чингис хаан Бөртэгээс гадна дөрвөн бага хатантай байсан гэдэг.

Тэдний хүүхэд, ач, гуч гээд бүгд хааны маань үр удамд тооцогдох бөгөөд нийтдээ 16 сая хүн гэсэн тоо гарсан юм байна.

Хөгжилтэй агшин

Saturday, August 7, 2010

Монголын түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн үүрэг

X зуунаас эхлэн Монгол нутагт Түрэг аймгуудын ноёрхлын үе шувтарч, Монгол угсааны аймгууд дорнодод Их Хянган, өрнөдөд Алтайн уулс, өмнө зүг Түмэн газрын урт Цагаан хэрэм, умар зүг Байгаль нуур хүртэл өргөн уудам нутагт тархай бутархай нутаглан амьдарч, өөрийн гэсэн нэгэн толгойгүй, өвөр хоорондоо үргэлжийн дайн самуунтай харийн гүрнүүдийн эрхшээлд хялбархнаар авдагдах тиим л эгзэгтэй цаг мөч зонхилж байлаа. Тэр үеийн Монгол дахь хэрэг явдлын өрнөл нь Монгол нутагт хүчин чадлаараа бусад аймаг, аймгийн холбоодыг давамгайлан гарч ирсэн Хамаг Монгол, Найман, Хэрэйд, Татар, Мэргид зэрэг ханлигууд нь бусдаа эрхэндээ оруулан захирч, улмаар бүхий л тархай бутархай ханлиг аймгуудыг нэг Хааны захиргаанд нэгтгэж, нэгдмэл нэгэн улс гэр тогтоох замаар явж байсан юм. Монгол оронд нүүдэлчин ард түмний нэгдсэн төр байгуулагдах түүхэн ботид тохирол бүрдсэн ийм түүхэн эгзэгтэй үед талын ханлиг аймгийн язгууртан нарын дотроос нэгдсэн төр байгуулах үйл явцыг хэрэгжүүлж, биелүүлэхэд хүчин зүтгэх хүмүүс зайлшгүй гарч ирэх ёстой байсан ажээ. Энэ бол Монголчуудын мөнх тэнгэрийн хүчинд мэргэн зөлбирч байсан хүсэл мөрөөдөл мөн байлаа.

Friday, August 6, 2010

Хөгжилтэй комик

Сэтгэл хөдөлгөм номын сан

Thursday, August 5, 2010

Дэлхийн хамгийн аймшигт 10 газар

1. Филадельфи дахь Мюттерийн анагаах ухааны түүхийн музей
Филадельфи дахь Мюттерийн анагаах ухааны түүхийн музей энэ жагсаалтыг тэргүүлж буй аж. Хойд Америкийн эмч нарыг бэлтгэн сургах цогцолборт байдаг энэ музей биологийн гаж олдворуудаараа “алдартай” юм байна. Тэнд маш олон тооны араг яс байх бөгөөд тэдэн дунд нь элдэв янзаар бүрэлдэж бий болсон сиамын ихрүүдийнх голчилно. Хоёр толгойтой хүүхэд, элгээрээ холбоотой ихэр гэхчлэн ер нь дурын гаж тогтцыг эндээс харж болох гэнэ.

4D кино үзэх боломжтой болов


Кино сонирхогчдыг уйдаахгүйн гэхдээ дэлхийн томоохон кино компаниуд 2D, 3D, 4D киног бүтээх болсон. Энэ нь үзэгчдийн таашаалд нийцэж, энэ төрлийн кинонууд бүтээгчдээ чамгүй ашиг авчирсаар байна.

Кинон дотор болж байгаа үйл хөдлөл, байгалийн үзэгдэл, дуу хоолойг үзэгч өөрийн биеэр, бодитойгоор мэдрэх боломжийг 2D, 3D, 4D кинонууд олгодогоороо онцлог билээ.

Monday, August 2, 2010

Та урьд насандаа хэн байсан бэ?

Энэхүү сонирхолтой тест энэтхэгийн сургаалийн үндсэн дээр зохиогдсон болно. Урьд хойд насны тухай онол, практик бүр эртнээс энэтхэг, түвдэд бий болсон гэдэг. Та урьдах амьдралдаа хэн байсан болохыг энэхүү тестийн тусламжтай мэдэх боломжтой.

Охидод зориулсан өндөр болох дасгал

Сунгалтын бvх дасгалыг нэг бол хvчний дасгалын дараа, эсвэл хvчний дасгалын явцад хийдэг. Долоо хоногт 2-3 удаа нэг давталттай хийнэ.

Төлөвлөгөө:
-Бие халаалт. Хэрэв чи энэ цогц дасгалыг хийхээр шийдсэн бол эхлээд заавал биеэ халаах хэрэгтэй. Энэ нь, нэгдvгээрт vр дvнг нэмэгдvvлнэ. Хоёрдугаарт, гэмтэж бэртэхээс хамгаална. Yvний тулд булчингуудаа амрааж, дээд зэргээр сунгах боломжтой болохын тулд дасгалын тоог 15-аас хэтрvvлэх хэрэггvй. Тэгээд бас амьсгалдаа анхаарлаа хандуулахаа мартав. Бэлтгэх байдалд ороод амьсгаагаа аваад гаргахдаа хэрэгтэй булчингуудаа аажмаар ажиллуулна. Ингэх нь ялангуяа нэг дор хэд хэдэн булчинг зэрэг ажиллуулах дасгалуудад хамаатай юм шvv.

Монголд анх удаа 3D кино үзвэрийг нэвтрүүллээ

Дэлхийн болон Холливудын алдартай кинонуудыг нээлтээ хийсэн даруйд нь олон улсын оюуны өмчийн эрхийн дагуу худалдан авч монголчууддаа толилуулдаг  "Тэнгис" кино театр дахин тэсрэлт хийлээ.

Мөнгө, баялаг гэж юу вэ?

Баялгийг дагаад мөнгө гэдэг билээ. Сая сая хүн мөнгөгүйгээс болж зовдог. Баян хүн мөнгөтэйгөөсөө болж зовдог. Гэтэл таны баялаг бол таны оюун ухаан шүү дээ. Мөн шинэ өдөртэй золгох, шинэ өглөөг угтахдаа ч баялаг гэж талархан бодох .

 Амдьд сэрүүн, эрүүл энх, найз нөхөдтэй, бүтээлч сэргэлэн, амьдралын баяр баясгалангын жишээ болж байгаа нь таны баялаг юм. Ер нь баялгийг дээд зэргээр мэдэрч ойлгож таньж амьдар гэж зөвлөх байна. Таны амьдралын бүх сайн сайхан бүхэн газар бүрээс, хүн болгоноос ирдэг хаа сайгүй байгаа эд баялгийг танж түүнд таларх. Материаллаг баялаг бидэнд илүү өргөн эрх чөлөө олгож, дуртай зүйлээ хийх, хүмүүст туслах боломжоор хангадаг.Хүний хөдөлмөрийн зуршил, ялангуяа сэтгэлийн зөв  зуршил нь сайн сайхан амьдрал, эд баялгийн эх булаг болох яадвартай билээ. Иймээс та энэ ертөнцийн баялаг учраас мөнгийг үйлдвэрлэдэг.Баялгийг дагаад мөнгө!

Халуухан бүсгүйчүүд

Body Art