Pages

Tuesday, July 13, 2010

Секс, мах, шоколад гурав оюун ухаан хєгжvvлдэг

Оюун ухааныг тэлэх vр дvнтэй арга бол шоколад, хvйтэн мах идэх, секс хийх гэнэ. “Уураг тархиа хэрхэн дасгалжуулах вэ” номын зохиогч Терри Хорн, Саймон Уттон нар vvнийг баталжээ.


Харин олон ангит кино vзэх, хоолны дэглэм сахих, байнга зовлон тоочдог хvмvvстэй харилцах зэрэг нь таны оюун ухааныг тэлэх нь бvv хэл улам ч дордуулдаг байна. Зохиолчид энэхvv номынхоо бvх зєвлєгєєг шинжлэх ухааны шинэ судалгааны vр дvнд тулгуурлан гаргасан аж. Хvний нас ахих тусам оюун ухааны чадвар буурдаг ч vvнтэй тэмцэж болно гэж тэд зєвлєжээ. Ялангуяа стресст их ордог хvмvvс сэтгэн бодох чадвараа амархан алддагийг тэд анхааруулсан байна. Тиймээс нас ахих тусам ухаан нэмж, саруул болохыг хvсэгчид байнга оюун ухааны дасгал, сургуулилт хийж байх хэрэгтэй ажээ.
Бэлгийн харьцаа цусан дахь окситоцин гормоныг нэмэгдvvлдэг. Энэхvv гормон нь оюун ухаанд хvчтэй нєлєєлж оновчтой шийдвэр гаргах, логик сэтгэлгээ, сэтгэн бодох чадварыг нэмэгдvvлдэг байна.
Харин хоол хvнсний тал дээр зохиогчид зєвлєхдєє хар шоколад нь магни, антиоксидант зэрэг тархийг хvчилтєрєгчєєр хангадаг бодисууд агуулдаг тул тустай гэжээ.
Мєн хvйтэн мах єглєєний цайндаа идэх хэрэгтэй гэнэ. Хvйтэн мах єглєєгvvр идэх нь бие махбодийг эрч хvчээр хангаж, єдрийн турш хэрэглэх хvнс тэжээлээс хэрэгтэй бодисыг шимэх суурь болдог байна. Энэхvv ном тун удахгvй зах зээлд гарч єргєн эрэлтийг дагуулна гэдэгт зохиогчид итгэлтэй байгаа аж. Тэд “Таныг инээлгэдэг хvмvvстэй л харилцаж бай. Харин таны сэтгэлийг хямраадаг, бvтэлгvй хvмvvсээс хол бай” гэж зєвлєжээ.

0 comments:

Post a Comment