Эдгээр хvн эрдэмтдийг vнэхээр мухардалд оруулдаг. Энгийн хvмvvстэй харьцуулшгvй тэд чухам хэн бэ? Уран чадамгай ид шидтэнvvд vv эсвэл дvvрсэн луйварчид уу? Тэдний гоц vзэгдэл, vзvvлбэрvvд шинжлэх ухаанд хэдий танил болж заримд нь нэр томъёо єгсєєр ирсэн ч бvгд л нууцлагдмал байсаар л… Тэдний шаардлага єндєр, харин хэн ч нууцыг нь тайлах гэж яарахгvй байх шиг. Агуу чадвартнуудын нэлээд нь энэ зуунд бидэнтэй мєр зэрэгцэн амьдарч буй.
1.Агуу их зєнч Нострадамус-Мишель де Нотрдам 1503 оны арванхоёрдугаар сарын 14-нд Сен-Реми/Прованс/ хотод мэндэлж, 1566 оны долдугаар сарын 2-нд Салон хотод таалал тєгсчээ. Тvvний бичсэн алдарт “Мэргэ” ном дэлхийн олон оронд дахин дахин хэвлэгдсэн тєдийгvй єнєєг хvртэл уншигчдын сонирхлыг татсаар байна. Нострадамусын нэрээр ертєнцийн тєгсгєл хэзээ ирэх, оюун ухаан, буян жаргалын тухай олон зvйлийг хvмvvс тєлєгчлєн ярьдаг. Нострадамусыг зарим нь хайрлаж, зарим нэг нь vзэн яддаг ч байх. Тvvнийг биширдэг, бахархдаг, шvvмжилдэг нэгэн ч бий. Нэг хэсэг нь Нострадамусыг урьдчилан хэлж болох бvхнийг/шинжлэх ухааны хувьсгал, Гитлерийн тєрєхийг, ЗХУ-ын цэцэглэлт, доройтол, 2001 оны есдvгээр сарын 11-ний халдлага болон олон зvйл/ зєгнєн хэлсэн гэж vздэг. Харин нєгєє хэсэг нь тvvнийг “зєнч” хэмээн хуурмаг дvр эсгэсэн нэгэн байсан гэж шvvмжилдэг юм. Гэхдээ ийм урт хугацааны турш ам дамжигдан яригдсан нэг ч хvн Нострадамусаас єєр байхгvй. Одон орон судлалд тэрбээр гайхамшигтай мэргэшсэн нэгэн байсан. Тvvний мэргэ тєлгийн vсэг, тоог янз бvрээр тайлах гэж оролдсоор ирсэн бєгєєд єнєє хvртэл шинжлэх ухааны судлагдахууны нэг хэвээр байна.
2.Гэлэн Авель 1757 оны гуравдугаар сарын 18-нд Тул мужийн Акулово тосгонд мэндэлж, 1841 оны арваннэгдvгээр сарын 29-нд Спасо-Евфимьевийн хийдэд єєд болжээ. Авелийн баталснаар тэрбээр “тэнгэрт хєвж байхдаа” ирээдvйг зєгнєсєн хоёр номоо бичсэн гэдэг. Yvнээс гадна 1787 оны гуравдугаар сараас тvvнийг юу хийх, хэнд юу гэж хэлэхийг нэгбvрчлэн зааварладаг ямар нэгэн дуу хоолойг сонсож эхэлжээ. Тэрбээр II Екатерина, I Павелийн vхэл, францчууд Москваг галдан шатаах болон бусад тодорхой vйл явдлыг урьдчилан хэлсэн юм. Авель бодит амьдралаас тасарч тэнгэр огторгуйд хєвєх мэт болохдоо хэн нэгний дуу хоолойг дамжуулж байсан уу, эсвэл сэтгэл зvйн гойд чадавхиа ашиглаж байсан уу гэдэг нь тодорхойгvй vлджээ.
3.1874 оны гуравдугаар сарын 24-нд Будапештэд мэндэлсэн Эрик Вайс буюу хожим Гарри Гудини хэмээн нэрлэгдсэн бєє, увидастан 1926 оны аравдугаар сарын 31-нд Хэлоуниний баярын ємнєхєн нас эцэслэжээ. Гарри шоронгийн камер, ачааны чингэлэг, аварга цаасан хvvдийнээс/ингэхдээ цаасан уутыг ердєє ч гэмтээхгvй/ ямар ч гэмтэлгvй эсэн мэнд гардаг увидастай нэгэн байв. Мєн тємєр уурын тогоо, сvvний чингэлэг, авс, байнга л усаар дvvрчихдэг алдартай камеруудаас хvртэл биеэ чєлєєлж чаддаг байжээ. 1918 онд Нью-Йоркод морин тойруулга дээр Гарри заантай хамт алга болох vзvvлбэр vзvvлсэн байна. Гудиний илбэний гол хэсэг нь хєзєртэй холбоотой бєгєєд камер, ган гав гинж, шидмэс оосроос биеэ чєлєєлєх аргыг сайн эзэмшсэн байж. Хэрвээ технологийг нь сайн мэдэж авбал тvvний арга барил энгийн. Хєзрийн хувьд гарын ур дvй, шаламгай байдал л хамгийн чухал vvрэгтэйг хvн бvхэн мэднэ. Хоригдсон газар, хvлэгдсэн гав гинжнээс биеэ чєлєєлєх нь мєн л хvнд бэрх биш. Тvvний биеийн уян налархай байдал, биеийн тамирын сайн бэлтгэлтэй байсан нь нєлєєлсєн байх магадлалтай.
4.Вольф Григорьевич Мессинг Оросын Гура-Каливарияд 1899 оны есдvгээр сарын 10-нд тєрж, 1974 оны арваннэгдvгээр сарын 8-нд єєд болжээ. Жvжигчин, ховсдогч тvvний чадварыг нvдээр vзсэн ХХ зууны эхний хагасын эрдэмтэд Мессингийг телепат болон ирээдvйг зєгнєх зєн билэгтэй хэмээн хvлээн зєвшєєрсєн аж. 1974 онд Мессинг удтал хvндээр євчилж байгаад нас барсан юм. Уушигны хавангаар эхэлсэн тvvний євчин сvvлдээ бєєрний хvндрэл болон даамжирчээ. Тvvний ойр дотныхны хэлснээр тэрбээр vхлийн шалтгаан, энэ хорвоогоос одох цаг єдрєє ч сайн мэддэг байж. Мессинг Берлиний паноптикумд ажиллаж байхдаа єєрийнхєє авъяас чадварыг олонд дэлгэж, Фрейд, Эйнштейн, Махатма Ганди зэрэг тэр vеийнхээ нэр алдартай хvмvvстэй уулзаж явжээ. 1939 онд дэлхийн II дайн эхэлсний дараа Мессинг ЗХУ руу дvрвэжээ. Тэрбээр нэг бус удаа Сталинтай уулзаж, Зєвлєлтийн циркэд цорын ганц vзvvлбэрээ тоглодог байсан гэдэг. 1953 онд Мессинг Сталинтай еврейчvvдийг хавчин хяхахыг зогсоохыг хvсч уулзах vеэрээ их удирдагчийн vхлийг єєрт нь урьдчилан хэлжээ. Сталинг еврейн баярын vеэр нас барна гэж хэлсэн нь чухамдаа яг тvvгээр л болсон аж.
5.Болгарын далдыг харагч, агуу зєнч Ванга/Вангелия Пандева Гуштерова/ 1911 оны нэгдvгээр сарын 31-нд мэндэлж 1996 оны наймдугаар сарын 11-нд таалал тєгсчээ. Ванга хvмvvсийн євчний учир шалтгааныг тодорхойлж, тэдний цаашдын хувь заяаны талаар урьдчилан хэлж чаддаг гайхмаар чадвартан байсан юм. Шашингvйн vзлийн Москвагийн нийгэмлэгийн дарга Ю.Г.Горныйн хэлснээр Ванга мэргэ тєлєгдєє луйврын арга мэх хэрэглэдэг байсан гэнэ. Тэрбээр олон тооны туслахтай байсан бєгєєд тэдгээр нь Вангаг зорьж ирэгсдийн талаар шаардлагатай мэдээллийг/тухайн хvний овог нэр, хувийн амьдрал, євчний шинж тэмдэг/ олж ирэн Вангад дамжуулдаг байж. Энэ бол нэг л хvний таамаг тєдий. Харин Вангагийн амьд ахуйдаа хэлсэн мэргэ тєлєг єнєєг хvртэл дэс дараагаараа батлагдсаар л…
6.1946 оны арванхоёрдугаар сарын 20-нд Тель-Авивт тєрсєн Ури Геллер гоц чадвараараа олонд алдаршсан хvмvvсийн нэг юм. 40 жилийн турш Геллерийн хосгvй чадвар дэлхийн эрдэмтдийн анхаарлыг татсаар байна. Тэрбээр телепатийн гоц чадвараараа алдартай нэгэн бєгєєд луужингийн зvvг хєдєлгєхєєс гадна тvvний гар дээр тємєр эдлэл уян зєєлєн болж яг л лав шиг хотолзож гулзайдаг. Жилийн турш ажиллаагvй цаг тvvний гарт ирэхээрээ дахин “амь” ордог. 1970-аад онд Америкийн Засгийн газрын хvсэлтээр Геллер Оростой харилцах тагнуулын vйл ажиллагаанд оролцох болжээ. Тэрбээр мєн АНУ, ЗХУ-ын хооронд болсон зэвсэг хураах хэлэлцээрт оролцож байв. 1991 онд Ури мянга гаруй гэрчvvдийн нvдэн дээр “тєрсєн” цагаасаа эхлэн ганц ч секундын зогсолт хийж vзээгvй Лондонгийн Биг Бений алдарт цагийг “тvр амсхийлгэсэн” байна.
7.Жуна Давиташвили 1949 оны долдугаар сарын 22-нд тєржээ. Жунагийн гарт хvрэлцэх тєдийд ямар ч шарх аниж, євчин намддаг гэж эрдэмтэд vздэг. Тvvний гарын ид шид мэт нєлєє чухам юунаас болж vvссэн нь оньсого хэвээр ч хvмvvсийн євчин шаналал ор мєргvй болтлоо арилсаар л байна.
8.Дэвид Копперфильд 1956 оны есдvгээр сарын 16-нд мэндэлжээ. 18 насандаа Дэвид АВС сувгаар “Дэвид Копперфильдийн ид шид” хэмээх нэвтрvvлгийг хєтєлснєєр олонд танигдах гараагаа эхэлсэн юм. Тэрбээр CBS сувгаар vзvvлбэрээ vзvvлэх болсноор улам ч нэр алдартай болжээ. Тvvний толгойд ємнєхєєс ч илvv санаа оноо тєрсний анхных нь онгоц алга болгох байв. Дараа нь Дэвид олон нийтийн нvдэн дээр Эрх чєлєєний хєшєєг алга болгож чадсан юм. Хятадын цагаан хэрмэн дундуур нэвт гарах, дэлхийд хамгийн найдвартай гэгддэг Алькатрасын шоронгоос оргох, Бермудын гурвалжинд аялах, дэлбэрч буй байшингаас зугтах, Ниагарын хvрхрээнээс доош унах, дорнын галт тэргийг алга болгох гээд олныг гайхашруулсан vзvvлбэрvvдээ амжилттай гvйцэтгэжээ.
9.Крисс Энжел 1967 оны арванхоёрдугаар сарын 19-нд тєржээ. Жvжигчин, дуучин, хєгжимчин, єдєєгч тvvний шоу шинэ дvр тєрх, ер бусын хєгжим, шинэ дvрээр дvvрэн байдаг. Усан дээр, дотор, ханан дээр явж чадахаас гадна ниснэ, шатна. Ер нь яаж ч мэдэх элдэвтэй хvн. Єєрєєр хэлбэл, Крисс бол бодит байдлын ойлголтын хил хязгаарыг даваад гарчихсан хvн.
10.Америкийн увидастан Дэвид Блэйн 1973 оны дєрєвдvгээр сарын 4-нд мэндэлж, “гудамжны ид шид”-ийнхээ ачаар алдартай болсон. АВС-гээр гардаг тvvний шоу хэдийнэ олон нийтийг байлдан дагуулжээ. 1999 оноос Блэйн гайхамшигт vзvvлбэрvvдээ vзvvлж эхэлсэн бєгєєд тэдгээрээс алдартай нь “Хєдєєлvvлэх” хэмээх амьдаар нь хуванцар чингэлэгт орсон/1999/, мєсєнд хєлдсєн/2000/, “Толгой эргэх” хэмээх 22 метр баганы оройгоос 35 цагийн турш уруу харсан/2002/, Темза мєрний гадаргууд хайрцган дотор 44 цаг хоригдох зэрэг юм. Yvнээс гадна Блэйн нэг бус удаа усан дотор удаан хугацааны турш амьсгаагаа тvгжих чадвартайгаа харуулжээ. Сvvлийн удаа тэрбээр усан дотор долоо хоног амьдрахын тулд дугуй аквариумд єєрийгєє “цоожилсон” юм. Агаар болон шингэн хоол хvнсийг Блэйнд гуурсаар дамжуулан єгч байжээ. Энэ vзvvлбэрийн vеэр тэр золтой л амиа алдчихаагvй ч аз сорьсон vзvvлбэрvvдээ vзvvлсээр байна.
0 comments:
Post a Comment