Хүмүүс бид бас л нэг амьтан. Ялгаатай нь гар утсаар ярьж, телевиз үзэн, компьютер ашигладаг. Ухаант хүнд амьтантай ижилсдэг, заримда тэдэнтэй өрсөлддөг зүйл тун олон. Тухайлбал, секс.
Ингээд хөхтөний аймгаас эхлье.
Молтогчин туулай
Энэ хөөрхөн чихмэл тоглоом шиг амьтан хоёр сар тутамд үр зулзага гаргах чадвартай. Дэлхий дээрх молтогчин туулайнуудыг торонд хийн хоол ундыг нь бэлдэж өгөөд байвал зуун жилийн дараа кв метр газар бүрт нэг молтогчин туулай оногдоно. Ингэж л хурдан үрждэг амьтан даа.
Лемминг
Нүдэнд дулаахан энэ амьтан сар бүр төрөх чадвартай. Энэ нь эм лемингэд огтхон ч төвөгтэй бус байдаг бол харин эр нь “ажлын голыг нугалах” гэж нэлээн зүдэрдэг гэнэ. Амьтны хүрээлэнгийн хос лемминг жилийн дотор найман удаа үр удмаа гаргасан тохиолдол байдаг. Харамсалтай нь есдөх зулзагаа “хийхээр” ажиллаж байхдаа эрийнх нь бие дийлэлгүй таалал төгсжээ.
Дорго
Жинхэнэ тантри сексийг ажил дээр хэрэгжүүлэгчид. Дунджаар 1,5 цагийг энэ ажилд зориулдаг. Гайхалтай нь эм дорго дурламтгай ч гэсэн ичимхий нэгэн. Тэрбээр зөвхөн харанхуйд л дотно харилцаанд орохыг зөвшөөрдөг. Доргын үржлийн амьдралыг сонирхсон Английн эрдэмтэд хагас жил судалсны дүнд тун сонирхолтой нээлт хийсэн юм. Шинэ сар дөнгөж гарч, харанхуй байгаа үед эм дорго эрдээ бүгдийг зөвшөөрдөг, харин бүтэн сартай, гэгээтэй үед огтхон ч орйтуулдаггүй болохыг эрдэмтэд ажигласан байна.
Арслан
Зөвхөн эм арслангуудаас бүрддэг прайд тэнэмэл ганц бие эр арслангуудыг соронзон мэт татдаг. Амьтан судлаачид нэгэн эр арсланд дуран авиа суулган судалсан байна. Дараа нь бичлэгийг нь үзэхэд араатны хаан гуай хоногт 86 удаа хээлтүүлгийн ажил хийснийг мэдсэн юм. Мэдээж хэд хэдэн эм арслантай.
Булга
Үнэт үсээр нь дээл хийж өмсөхийг хатагтай болгон мөрөөддөг энэ амьтан хоногт найман цагаар секс хийх чадвартай байдаг аж. Энэ ховор үзэгдлийн нууцыг хэн ч мэдэхгүй. Тэдний хажууд дорго бол зөвхөн “эхлэн сурагч” л гэсэн үг.
Хүн ч амьтан гэдэг утгаар амьтны аймгийнхны сексийн амьдрал бидэнд арай ойр. Харин шавьжнуудтай энэ тал дээр өрсөлдөх утгагүй хэрэг аж.
Шүрэн хорхой
Улаан нуруун дээрээ хар толботой энэ бяцхан шавьж өдөрт есөн цагийн турш үржлийн ажил хийдэг гэхэд итгэхэд бэрх. Бүр энэ ажлаасаа “ханамж” авдаг болохыг эрдэмтэд нотолжээ. Эрдэмтдийн нарийвчилсан судалгаагаар 1,5 цагийн дотор шүрэн хорхой гурван удаа сексийн “ханамж” авдаг байна.
Альпийн хүрэлзгэнэ
Энэ шавьж 18 секуд тутамд үрийн шингэнээ гадагшлуулахад бэлэн байдаг. Эр хүрэлзгэнэ тун түрэмгийн зантай. Үржилд орохынхоо өмнө эм хүрэлзгэний зөвшөөрлийг авалгүйгээр шууд л урд хоёр хөлөөр хавчиж аваад “хүчирхийлдэг”.
Африк цох хорхой
Африкийн цох хорхойны бэлэг эрхтэний урт нь биеийн уртынх нь 2/3-той тэнцдэг. Ойлгомжтой бологхын тулд хүн дээр тайлбарлья. Насанд хүрсэн эрэгтэй хүн бол 1,2 метр урт “гоёлтой” байна гэсэн үг.
Чихүүр хорхой
Бүр хоёрын хоёр үржлийн эрхтэнтэйгээр зогсохгүй тэр хоёр нь өөрийнх нь биеийн хэмжээнээс урт. Гэхдээ хүч чадл муутай, амархан хугарч гэмтдэг. Ийм учраас нэг нь ажлаа хийж байх хооронд нөгөө нь хэзээ хугарахыг нь хүлээн “цөөн тоглогчийн суудалда сууна”. Түүнд ч гэсэн “од болох” цаг ирж, хэзээ нэг өдөр үзүүлээд өгөх нь тодорхой.
Шумуул
Хаана хэний цусыг сорох вэ гэж үргэлж эрэлхийлж байдаг шумуулууд ердөө хоёрхон секундын дотор хээлтүүлэг ажил хийдэг.
Далайн гахайд атаархахаас өөр аргагүй
Дээрх амьтад хүч, чадавхиараа хэчнээн гайхуулсан ч сексийн тал дээр далайн гахайн хаана ч хүрэхгүй аж. Дэлхий дээр хүнээс гадна зөвхөн далайн гахай, мөн бонобо сармагчингууд л сексээс таашаал авч чаддаг гэнэ.
Далайн гахайг амьтны аймгийнхны дотор нэлээдгүй том буюу 1700 гр тархитай гэдэг. Гэтэл тэр бас хамгийн том бэлэг эрхтэнтэй нь гэнэ. Далайн гахайн энэ эрхтэн 30 см-ийн голчтой, 2-3 м урттай.
Эхлээд эр далайн гахай өөртөө таалагдсан эмийгээ сонгож “хойноос нь гүйнэ”. Энэ байдал гурав, дөрвөн хоногоос хэдэн долоо хоног хүртэл үргэжлилнэ. Эр далайн гахай шаггүй “хүүхэмсэг”. Нэгэн зэрэг хэд хэдэн эмийн хойноос “гүйж” чадна, гэхдээ аль алиных нь нүднээс хол.
Эмийн анхаарлыг татахын тулд янз бүрийн байрлал үзүүлж, эргэж тойрон сэлж нүдэнд нь өртөхийг хичээнэ. Ингээд эмийн таалалд нийцэж тэр нь зөвшөөрлөө өгвөл үржлийн ажилд орно. Далайн гахайнууд бие биенийхээ аманд хошуугаа хийж “үнсэх”, сэлүүрээ илэх зэрэг үйлдлийг хийдэг.
Усны ертөнц сонин хачин амьтнаар дүүрэн. Наймаалж л гэхэд тун сонин бүтэцтэй байдаг аж. Далайн энэ амьтан хээлтүүлгийн үеэр эмийнхээ биед бэлэг эрхтэнээ үлдээх нь бий. Ингэсэн тохиолдолд шинээр ургуулна. Эм наймаалжид ч биед нь үлдсэн гадны биет төдийлөн дараа болдоггүй бололтой. Загасчны торонд орсон эм наймаалжийн биед “амрагуудынх” нь хэд хэдэн бэлэг эрхтэн байх нь ердийн үзэгдэл.
Мэдээллийн эх суралжийг www.setguul.mn
0 comments:
Post a Comment