Pages

Wednesday, July 28, 2010

“Уур амьсгалын єєрчлєлтєд дасан зохицохуйн vндэсний стратеги” тєслийн эхний хэлэлцvvлэг боллоо

БОАЖЯ-ны Хурлын танхимд єнєєдєр “Уур амьсгалын єєрчлєлтєд дасан зохицохуйн vндэсний стратеги”-ийн тєслийн эхний хэлэлцvvлэг боллоо.

БОАЖЯ-наас Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GTZ) “Уур амьсгалын єєрчлєлт ба биологийн тєрєл зvйл” хєтєлбєртэй хамтран боловсруулж буй дээрх стратегийн тєслийн салбар хоорондын болон бvс нутгийн хэлэлцvvлгvvд ийнхvv эхэлж байгаа юм.



Vндэсний стратегийн тєсєл боловсруулагчдын зvгээс уг бодлогын баримт бичгийн бvтэц, агуулга, гол бvрэлдэхvvн хэсгvvдийг хэлэлцvvлгийн эхэнд тайлбарлан танилцуулж, улам боловсронгуй болгоход vзэл бодлоо тусгахыг оролцогчдоос хvслээ.

Улмаар мал аж ахуй, газар тариалан, усны болон эрvvл мэндийн салбарт уур амьсгалын єєрчлєлт (УАЄ)-д хэрхэн дасан зохицох талаар эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцvvлж, салбарынхан санал бодлоо нээлттэй хэлэлцэв.

Єнєєдрийн хэлэлцvvлгээр хєндсєн дээрх салбаруудаас гадна биологийн тєрєл зvйл хамгаалал, ой, байгалийн гамшгийн эрсдлийн менежмент, дэд бvтэц зэрэг экологи, нийгэм эдийн засгийн салбаруудыг бас хамарна.

Газарзvйн байршил, эмзэг экосистем, ард тvмний амьдралын хэвшил, эдийн засгийн тогтолцоо зэрэг талаасаа Монгол орон уур амьсгалын єєрчлєлтєд нэн эмзэг. Гол ус дундрах, нуур цєєрєм, булаг шанд ширгэх, хєрс бэлчээр доройтон цєлжих vйл явц идэвхжих, ургамлын зvйлийн бvрдэл цєєрєх, зэрлэг ан амьтдын тархалтын бvс хумигдах, ой хээрийн тvймрийн давтагдал нэмэгдэх гэх мэт байгаль орчин доройтох байдлаар уур амьсгалын єєрчлєлт илэрч байна.

Шинээр боловсруулан гаргахаар ийнхvv хэлэлцvvлж буй бодлого, стратегийн энэ баримт бичгийн зорилго нь “Уур амьсгалын єєрчлєлтийн vндэсний хєтєлбєр”-ийн дунд хугацааны зорилтуудыг хэрэгжvvлэх vндсэн чиглэл, арга зам, vйл ажиллагааг тодорхойлж, байгаль орчин, улс орны нийгэм эдийн засагт учирч болзошгvй эрсдлийг бууруулах явдал юм.

Монгол орны УАЄ-д эмзэг салбаруудыг тодорхойлж, тэдгээрийн дасан зохицох vйл ажиллагааг тодорхойлсон “Уур амьсгалын єєрчлєлтєд дасан зохицохуйн vндэсний стратеги”-ийг 2011-2016 онд хэрэгжvvлэхээр тєлєвлєж байна.

эх сурвалж. оллоо.мн

0 comments:

Post a Comment