Pages

Thursday, July 8, 2010

Гайхмаар тохиолдлууд

Хорвоо дэлхий тайлбарлахын аргагvй жигтэй vйл явдлаар дvvрэн. Эдгээр нь ердийн гайхалтай тvvх vv, хувь заяаны ээдрээтэй тохиол уу гэдгийг мэдэх аргагvй.
Финляндын 71 настай ихэр ах дvvс хоёрхон цагийн зайтай нэг зам дээр унадаг дугуйны ослоор нас баржээ. Цагдаа нарын хэлснээр Финляндын тvvхэнд урьд ийм явдал бvртгэгдээгvй бєгєєд авто замын осол гарах нь ч тун ховор гэнэ. Яг ижил ослоос болж яг адилхан шалтгаанаар нас барсан усны дусал шиг ихрvvд. Эл тvvх 2002 оны гуравдугаар сард дэлхийн нийтийн анхаарлыг татжээ. Содон явдлууд ёстой л зvvний vзvvр дээр ширхэг будаа тогтох шиг хувь заяаны ховор vзэгдэл. Харин иймэрхvv тохиолдлууд бодсоноос ч олон. Тэдний заримаас дурдъя.
­ 1930-аад оны Детройт хот. Жозеф Фиклок гэгч эр залуу, болгоомжгvй эхийг хоёр ч удаа хагацлаас аварчээ. Тvvнийг гудамжаар алхаж явтал залуу эмэгтэйн нярай хvvхэд цонхноос унасан байна. Жозефийн ачаар хvvхэд “амжилттай газардав”. Харин жилийн дараа уг явдал давтагдаж єнєєх цонхноос мєнєєх хvvхэд Жозефийн дээрээс дахин унажээ. Унасан, барьсан хоёр хоёул урьдын адил эсэн мэнд vлдэв.
­ АНУ-ыг vндэслэгчдийн эгнээнд багтдаг Томас Жефферсон, Жон Адамс нар Нэгдсэн Улсын Тусгаар тогтнолын тунхагийг хэлэлцэж, бичилцсэн. Тэдний найруулж, нягталсан тунхагийг 1776 оны долдугаар сарын 4-нд Конгресс баталжээ. Хачирхалтай нь хоёр эр яг 50 жилийн дараа буюу 1826 оны долдугаар сарын 4-нд нэг єдєр таалал тєгссєн байна.
­ XIX зууны Австрид Жозеф Аигнер гэгч зураач байлаа. Бvтээлээрээ алдаршаагvй тэрбээр хувь заяаны хачирхалтай учралаараа тvvхэнд vлджээ. Тvvнийг 18, 22 настайдаа амиа хорлохыг завдах vед vл таних Капучийн лам саатуулсан байна. Хоёр ч удаа амийг нь аварсан нууцлаг лам найман жилийн дараа буюу Жозефийг 30 настайдаа улстєрийн хєдєлгєєнд оролцсон хэргээр цаазаар авах ял сонсоход мєн л аварчээ. Жозеф 68 настайдаа єєрийгєє буудаж хороов. Оршуулах ёслолыг нь Жозефийн нэрийг нь ч мэдэж амжаагvй єнєєх лам гvйцэтгэжээ.
­ 1914 онд залуухан герман эх нярай хvvгийнхээ зургийг авахуулаад хальсыг нь угаалгахаар Страсбург хот руу илгээжээ. Тэр vед гэрэл зургийн хальсыг нэг нэгээр нь худалддаг байв. Дэлхийн I дайн эхэлж Страсбург руу явах аргагvй болсон тул эмэгтэй хvvгийнхээ зурагтай хальсыг алдагдсанд тооцов. Харин хоёр жилийн дараа дєнгєж мэндэлсэн охиныхоо зургийг авахаар Старсбургээс 100 милийн зайд орших Франкфурт хотоос хальс худалдаж авчээ. Гэтэл охиных нь зураг хvvгийнх нь багийн тєрхтэй давхцсан байх нь тэр. Хvvгийнх нь зурагтай угаагдаагvй хальс санамсаргvй тохиолоор шинэ хальсаар бvртгэгдэж Франкфуртын дэлгvvрт хvрснийг залуу эх дахин худалдаж авсан хэрэг.
­ Жим Луис, Жим Спрингер хэмээх ихэр ах дvvг эцэг, эх нь багад нь єєр єєр айлд єргvvлжээ. Тэднийг vрчилж авсан гэр бvлvvд бие биеэ танихгvй авч хоёр хvvд хоёуланд нь Жеймс гэдэг нэр хайрлав. Ихэр гэдгээ ч мэдээгvй ах дvvс хоёул хуульч мэргэжилтэй болж, уран зураг, модон урлалд авъяаслаг эрчvvд болжээ. Мєн хоёул Линда гэдэг ижил нэртэй эмэгтэйчvvдтэй гэрлэж, хєвгvvдтэй болсон бєгєєд нэгийнх нь ахмад хvvг Жеймс Алан, нєгєєгийнх нь бага хvvг Жеймс Аллан гэдэг байв. Хоёр Жеймс хоёул Линдагаасаа салж Бетти нэртэй бvсгvйчvvдтэй учрав. Тэдний тэжээдэг нохой нь хvртэл Тое гэдэг адилхан нэртэй байжээ. Єєртэй нь яг ижил амьдралтай нэгэн байгааг огт мэдээгvй ах дvvс дєчин жилийн дараа л уулзсан гэдэг.
­ 1920-иод оны нэг єдєр Перугаар аялж явсан галт тэргэнд гуравхан эр байсан бєгєєд гурвуулаа англичууд байв. Нутаг нэгтнvvд танилцахаар нэрээ хэлтэл бvгд гайхширч орхижээ. Эхний эрийн овог Бингхам, хоёр дахийнх нь Павел, харин гурав дахийнх нь Бингхам-Павел байв. Удаан ярилцсаны эцэст тэд тєрлийн байтугай танилын ч холбоогvйгээ мэдсэн байна.
­ 1953 онд телевизийн хєтлєгч Ирв Кюпсинет хатан хаан II Элизабетийн хаан ширээнд залрах ёслолыг сурвалжлахаар Лондонгийн “Сайви” зочид буудалд буужээ. Тэрбээр єрєєнийхєє хувцасны шvvгээнээс сагсанбємбєгч анд Харри Ханнины нэртэй хувцас, спортын хэрэглэл олсон байна. Саатсан єрєєнд нь буудалласнаа болон гайхалтай нээлт хийснээ найзтайгаа хуваалцахаар тэсч ядан байхдаа Ирв Харригаас захиа авав. Харри захидалдаа Парисын “Меврус” зочид буудалд Ирвийн байсан єрєєнд санаандгvй буудалласнаа, хувцасны шvvгээнээс нь тvvний нэртэй зангиа олсноо бичжээ.
­ Хенри Зиеглэнд гэгч 1883 онд найз бvсгvйгээ орхижээ. Сэтгэлээр унасан эмэгтэй амиа хорлосон байна. Дvvгийнхээ vхэлд Хенриг буруутгасан бvсгvйн ах тvvнийг хайсаар олмогцоо буудаж орхив. Ганц дvvгээ алдсан, хvн амины хэрэг vйлдсэн эр дараа нь амиа егvvтгэжээ. Харин Хенри хуучин найз бvсгvйнхээ ахын тавьсан суманд оногдоогvй бєгєєд ердєє л ухаан алдсаныг нь єнєєх эр vхсэн гэж бодсон хэрэг. Хенригийн хацрыг л шvргэсэн тэнэмэл сум ард нь байсан модонд зоогджээ. Хенри єєрийгєє азтайд тооцсон нь мэдээж. Харин эз нь татсан уу, 20 жилийн дараа єнєєх модыг vгvй хийчихмээр санагдаж. Тэгээд зvгээр ч нэг тайрчихсангvй, дэлбэлчихэв. Хvчтэй дэлбэрэлтэд модноос vсэрсэн єнєєх сум Хенригийн толгойд зоогдож аминд нь хvрчээ.
­ Америкийн зохиолч Анн Периш 1920-иод онд Парисын гудамжаар алхаж яваад хуучин номын худалдаанаас танил ном олжээ. Эхнэрээ “Жек Фрост тэргvvнтэн єгvvллэгvvд” номыг багадаа унших дуртай байсан гэхэд нєхєр нь єнєєх номыг сонирхохоор шийдэж. Харин хавтсыг нь нээтэл “Анн Периш, Хойд Веберийн гудамж-209, Колорадо Спрингс” гэж бичсэн байв. Тєєрсєн ном ийнхvv эзнээ олжээ.
­ 1950 оны гуравдугаар сарын нэгэнд Небраска мужийн Беатрис хотын сvмийн найрал дуучид огт холбоогvй шалтгаанаар єглєєнийн 07.00 цагийн цугларалтаас хоцорчээ. Хариуцлагагvй дуучдыг бурхан ивээсэн нь энэ. Учир нь 7.20 цагт хотын тєв сvмд хий алдсанаас найрал дуучдын танхим шатаж, дэлбэрчээ.
­ 1975 онд Бермудын гудамжаар моторт дугуйтай явсан эр таксинд дайруулж нас баржээ. Харин яг жилийн дараа тvvний дvv ижил тохиолдлоор амиа алдсан байна. Тэрбээр єнєєх гайтай моторт дугуйг унаж явсан бєгєєд дайрсан такси нь хvртэл ахыг нь мєргєсєн тэрэг байв. Жолооч нь хvртэл нэг байсны дээр арын суудалд явсан зорчигч нь хvртэл жилийн ємнє ахыг нь нас бардаг єдєр такси дуудсан хvн байсан гэнэ.
­ Жорж Д.Брайсон 1950-иад оны сvvлээр Кентаки мужийн Луисвилл хотын “Браун” зочид буудалд 307 тоот єрєєг хєлсєлжээ. Харин єрєєндєє орсон даруйд нь шуудан хvргэгч охин “Жорж Д.Брайсонд” гэж хаягласан захиаг єгсєн байна. Гайхширсан Жорж учрыг лавлатал 307 тоот єрєєнд тvvний яг ємнє байсан эрийг мєн Жорж Д.Брайсон гэдэг байжээ.
­ Эцэст нь А.Линкольн, Ж.Кеннеди нарын гайхмаар тvvхэн уялдаа шиг єєр нэгэн хачирхалтай тохиолдлыг онцолъё. Наполеон 1760 онд, Гитлер 1889 онд тєрсєн. Зєрєє нь 129 жил. Наполеон 1804 онд, Гитлер 1933 онд тєрийн эрхэнд гарсан. Зєрєє нь 129 жил. Напелеон 1812 онд, Гитлер 1941 онд Орос руу довтолсон. Зєрєє нь 129 жил. Наполеон 1816 онд, Гитлер 1945 онд дайнд ялагдсан. Зєрєє нь мєн л 129 жил. Тэд хоёул 44 настайдаа тєрийн эрхийг гартаа авч, 52 настайдаа Орос руу довтолж, 56 настайдаа ялагдсан юм.

0 comments:

Post a Comment