Pages

Saturday, July 31, 2010

Аз жаргал

Ч.Чулуунхүү

Аз жаргал бол замгүй зам,зорилгогүй зорилго. Хүн аз жаргалтай амьдаръя гэж бодоод байдаг. Гэтэл тэр аз жаргал нь ердөө олддоггүй. Тэгээд хэзээ нэгэн цат л аз жаргалтай болно гэж хүлээдэг. Тэгвэл хүлээгээд ирдэггүй, хайгаад олддоггүй, тэр аз жаргал та бүгдийн дотор чинь байгаа. Хүн аз жаргалтай байгаагаа мэддэггүй. Хэрэв та аз жаргал хайвал танд зовлон л ирнэ. Яагаад гэвэл аз жаргалыг хайх явцдаа аз жаргалаа алдаад байдаг. Харин уй гашуу, зовлон таны гадна байдаг. Тиймээс аз жаргалаа өөрөөсөө мэдэрч сурснаар аз жаргалтай байх эсэх нь өөрөөс чинь шалтгаална гэсэн үг. Хүн бол маш агуу. Хүн бодлоо үгээр илэлхийлэхийн хамт үгээ хянаж байдаг.
Хүний бодол маш их хүчтэй гэдэг. Өчигдрийн бодсон бодол өнөөдрийн амьдрал болж байдаг. Ийм учраас аз жаргалтай байж сурах хэрэгтэй гэнэ. Аз жаргалтай байх эсэх нь зөвхөн таны бодлоос шалтгаална. Иймээс өдөр бүр аз жаргалтай байж аз жаргалаа мэдэр. Ингэхийн тулд таныг яаж ч гомдоож байсан тэр хүмүүсийн тухай муугаар бүү бод. Энэ нь  таны дотор байгаа муу муухайг тэжээж, тэтгэж байдаг тул тэр тэжээдэг хоолыг нь устгачихвал таны доторх муу муухай зүйлүүд устаж үгүй болж гэрэл гийнэ. Мөн бурууг бусдаас хайх хэрэггүйн дээр өөрийнхөө талаар үргэлж өөдрөг бодож яв. Мөн бэлэг дэмбэрэлгүй үг хэллэг болох “үгүй, байхгүй, чадахгүй, би хоосон хүн, би ядуу хүн, надад жаргал хэзээ ч ирэхгүй” гэх мэтийг хэлэхгүй байхыг хичээхийн дээр үглэх,  уурлах, загнах, гомдох, хардах нь танд байгаа аз жаргалыг арилгахаас гадна таны цаашдын аз жаргалд саад болдог. Баярлана гэдэг нь тэр хүнд эрчим хүч /энерги/ өгсөж ирж байна гэсэн үг . Иймд таны эргэн тойронд аз жаргалын эрчим хүч бүрхсэн гэж бод. Ингэснээр танд “хараал, татга” болон муу зүйл хүрэхгүй, зовлон ирэхгүй. Гэнэт баярлаж хөөрвөл юунаас болж ингэснээ мэдэрч, энэ мэдрэмжээ хадгалж, баярлаж байхыг хичээ.Аз жаргалыг мэдэрсэн хүн бол ямар ч хүнд өвчнийг сайнаар төсөөлж байгаа эдгэсэн тохиолдлын тухай маш олон жишээ байдаг. Дахин хэлэхэд оюун санаандаа хорсох, шунах, занах, шүүмжлэх, атаархах, хардах гэх мэт муу муухай бодлыг агуулахгүй байж сурах нь чухал шүү.
Мөн аймшгийн кино маш их муу энерги цацдаг учир нас богиносгодог ба тэр айлд хар энерги буй болдог. Иймээс аз жаргалыг олж авч сурах дадал бас хэрэгтэй. Тиймээс харьцсан хүн болгоноосоо аз жаргал авч сур. Аяндаа бүх зүйл өөрчлөгдөн аз жаргалаар дүүрнэ.Та ингэж эерэг сайхан сэтгэлээ байнга гаргаж, хандаах байхаар бусдыг өөрөөр буюу сайхан талыг нь харж эхэлнэ, түүнийгэ байнга давтдаг болчихно.
Ингэж дадсан тохиолдолд муу юмнаас эерэг энерги олж чаддаг болно. Нэг ёсондоо сөрөг муу үйлдлээс эерэг зүйл олж чадна гэсэн үг.
Ер нь аз жаргалд саад болдог зүйл бол өөрийгөө дутуу үнэлдэг хүнд тохиолддог бусдыг муулж, хорлох  гэсэн атаархал хорон үйлдэл билээ. Тэгснээр тэр хүн насан туршдаа хүнээс илүү гарах гэж яваад амьдралын гол шугамаа алдаж, хамаг аз жагалаа гээчихдэг билээ. Энэ бүгдийн цогц шийдэл нь та аз жаргалыг өөрөөсөө гэрэлтүүлж, өрөөлөөс цуглуулж сурах гэсэн үг болой.

2 comments:

Anonymous said...

Үнэхээр сайхан бичжээ. Баярлалаа, яг энэ хариултыг л би хаа нэгтээгээс хайгаад байсан юм. Дахин баярлалаа =)

Anonymous said...

hey bayrlalaa ymar ch goe yumbdee shan ireeduig ooroosoo l haih estoi bur ih mederj bn

Post a Comment