Pages

Saturday, July 31, 2010

Аз жаргал

Ч.Чулуунхүү

Аз жаргал бол замгүй зам,зорилгогүй зорилго. Хүн аз жаргалтай амьдаръя гэж бодоод байдаг. Гэтэл тэр аз жаргал нь ердөө олддоггүй. Тэгээд хэзээ нэгэн цат л аз жаргалтай болно гэж хүлээдэг. Тэгвэл хүлээгээд ирдэггүй, хайгаад олддоггүй, тэр аз жаргал та бүгдийн дотор чинь байгаа. Хүн аз жаргалтай байгаагаа мэддэггүй. Хэрэв та аз жаргал хайвал танд зовлон л ирнэ. Яагаад гэвэл аз жаргалыг хайх явцдаа аз жаргалаа алдаад байдаг. Харин уй гашуу, зовлон таны гадна байдаг. Тиймээс аз жаргалаа өөрөөсөө мэдэрч сурснаар аз жаргалтай байх эсэх нь өөрөөс чинь шалтгаална гэсэн үг. Хүн бол маш агуу. Хүн бодлоо үгээр илэлхийлэхийн хамт үгээ хянаж байдаг.

Бэрхийг давж амьдар

Хүний амьдралд саад бэрхшээлгүй бүтэх зүйл гэж бараг үгүй. Аар саархан саад тотгороос аваад асар том бэрхшээл саад урагшлах замд чинь хөндөлсөнө. Саад бэрхшээлийн өмнө сөхрөлгүй давж гарч байж зорьсондоо хүрч, бодсоноо хэрэгжүүлэх зам чинь нээгдэнэ. Сөхрөлгүй давахын тулд цөхрөлгүй хичээх хэрэгтэй.

Friday, July 30, 2010

Зураг л юм даа...

Wednesday, July 28, 2010

“Уур амьсгалын єєрчлєлтєд дасан зохицохуйн vндэсний стратеги” тєслийн эхний хэлэлцvvлэг боллоо

БОАЖЯ-ны Хурлын танхимд єнєєдєр “Уур амьсгалын єєрчлєлтєд дасан зохицохуйн vндэсний стратеги”-ийн тєслийн эхний хэлэлцvvлэг боллоо.

БОАЖЯ-наас Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GTZ) “Уур амьсгалын єєрчлєлт ба биологийн тєрєл зvйл” хєтєлбєртэй хамтран боловсруулж буй дээрх стратегийн тєслийн салбар хоорондын болон бvс нутгийн хэлэлцvvлгvvд ийнхvv эхэлж байгаа юм.

Sunday, July 25, 2010

Гайхалтай хийжээ

Дэггүй жаалууд

Хөгжилтэй Photoshop

Saturday, July 24, 2010

Хатанбаатарын хул /Н.Тайванжаргалын өгүүллэг/

1920 оны намрын дунд сар Засагт хан аймгийн Сэцэн сартуул хошууны нутгаар сайхан намар болж байлаа .Өглөөгүүр адуундаа мордсон Лувсан бараа сайтай нэгэн өндөрлөг гарч ирэн дуран тавьж суулаа . Хүний өөрийн нийлсэн хоёр азрага адуу нь ойрхон хоносон байсанд тэрээр ихэд олзуурхан ийш тийш дуран тавьж суутал дуранд бөөн морьтой хүмүүс зүүнээс баруун зүг морин цуваагаар явж яваа нь харагдлаа . Ихэд гайхаж ямар хүмүүс байдаг билээ гэж ахиулан сайн дурандваас туг хиур болон буу шийдэм үүрсэн хүмүүс харагдав. Юун түрүүнд дээрэм тонуул гамин, барон гэх айдаст бодлууд нөмөрч шалавхан мордож адууны зүг давхилаа.
Ядаж байхад адуу нь тэр хүмүүсийн замд нь ойрхон байв .Шинэ нутагт буугаад удаагүй тул ойр хавьд өшөө адуу мал алга байлаа. Лувсан давхисаар адуундаа очиж явтал цуваанаас дөрөв таван морьтон тасран ирж яваа нь харагдав .

Friday, July 23, 2010

Тавын даваа /өгүүллэг/

"Нарансолонго" тууж, өгүүллэгийн номоос Зэндмэнээс Бөхбат гурав дүү юм. Тийм атал Бөхбатыг арслаан гээд хүндэтгэж харьцана. Бөхбат анхандаа дургүйцэж -Хн. Юун ч нялуун юм билээ дээ. Адилхан л арслан байж гээд цээжээ түхэлзүүлэхэд Зэндмэнэ учирлаж-Яалаа гэж чи бол бүхэл бүтэн аймагт гурав түрүүлсэн арслан, харин би бол нэг цэргийн ангийн л арслан шүү дээ.

Хажуу єрєєний хvvхэн

------- Хажуу єрєєний хvvхэн өгүүллэг--------

Манайх нэг өрөөгөө яагаад ч билээ хөлсөлсөн юм. Зарын дагуу олон хүн ярьснаас нэгэн бүсгүй охинтойгоо ирэх болов. Намайг ажлаасаа харихад хөлслөгч орсон байлаа. Ээжид таалагдсан нь илт. Ээж маань настай хэрнээ баргийн хүн байтугай, юмс сэтгэлд нь нийцдэггүй нэгэн л дээ. Надад цай аягалангаа ярьж байна аа.

Thursday, July 22, 2010

Блогийн талаар

Интернэтийн хязгааргүй орон зайд нэвтэрч, өөрийн ертөнцийг бусадтай хуваалцах боломж бол блог юм. Энэхүү боломжийг ашиглан та өөрийн үзэл бодол, авъяас, фото зураг, видео файл гээд хүссэн бүхнээ дэлхийн өнцөг булан бүрт суугаа хэн бүхэнтэй хуваалцаж, шүүмжлэл сонсож бас бичиж болно.

Wednesday, July 21, 2010

Эрчүүдээ гэж ...

Хөгжилтэй агшин

Saturday, July 17, 2010

Дэгжин бүсгүйчүүдэд

Хөгжилтэй зураг #3

Гоё өгзөг

Friday, July 16, 2010

Гайхалтай сэтгэлгээ

Халуухан Pussycat

Сонирхолтой зураг

Wednesday, July 14, 2010

Тэнгис кино театр

Тэнгис” - Таны сонголт
Тэнгис кино театр нь 3 танхимтай учраас нэг зэрэг 3 кино гаргах боломжтой ба дунджаар 15-30 минут тутамд 1 кино эхлэж байх юм. Үүгээр үзэгчдэд сонголт хийх өргөн боломжийг манай кинотеатр олгож байна. Хэрэв та нэг танхимтай кинотеатрт ирээд кино үзэх гэтэл магадгүй сонголт бага , дараагийн кино эхлэх хүртэл 1,5-2 цаг хүлээх хэрэг болно. “Тэнгис” кинотеарт танд ийм асуудал тулгараахгүй байх боломжийг бид олгож байна. Та тохиолг орчинд кофе ууж, дэлгэцэн дээр сонирхолтой нэвтрүүлэгүүдийг үзэж суугаад дараагийн киног үзэх боломжтой юм.

Tuesday, July 13, 2010

Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэхээр болов

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэхээр болов. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг угтаж, үндэсний монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор гаргасан уг зарлигт:

 1.  Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байхаар тогтоосугай

Авъяасаа нээх арга зам

Амьдралд хөл төвихаас өмнө шийдэх ёстой чухал сэдэв:
Хүнд олон авъяас байж болно. Гэвч гоц авъяасаа нээгээгүй цагт амжилт, аз жаргалаар бүрэн дүүрэн байж чадахгүй билээ.

Секс, мах, шоколад гурав оюун ухаан хєгжvvлдэг

Оюун ухааныг тэлэх vр дvнтэй арга бол шоколад, хvйтэн мах идэх, секс хийх гэнэ. “Уураг тархиа хэрхэн дасгалжуулах вэ” номын зохиогч Терри Хорн, Саймон Уттон нар vvнийг баталжээ.

Monday, July 12, 2010

Нүдний шил үүссэн тvvх

Нүдний шилийг анх Италын иргэн Армад гэгч бүтээснээс хойш 700 гаруй жил єнгєрчээ. Анхны нүдний шилийг хэрэглэхэд тохиромж муутай ганц хvнхгэр томруулдаг шил байлаа.

Н
үдний шил Венецээс Герман, Францаар тархан боловсронгуй болох явцдаа магнай дээрээ зүүж хэрэгтэй vедээ нvдэндээ ойрхон барьж хэрэглэдэг байснаа 19-р зуунаас одоогийн байдаар зүүх болжээ. Одоо хvмvvс єнгєт, солонгот нүдний шилийг нарны гэрлээс хамгаалах, гоёл чимэг болох зорилгоор єргєн хэрэглэх болжээ. Гэвч єнгєтэй, бvдэг бараан шилийг байнга зүүх нь хүний харааны болон биеийн гэрлийн тэнцвэрийг тогтмол хангаж байдаг нарны гэрлийн үйлчлэлийг хаадаг муу талтай. Тvvнчлэн хараа тогтоох, сайжруулах тунгалаг шил зvvх нь нүдний торон бүрхэвчийг муутгаж цаашдаа шєнийн харанхуйд харах чадварийг нь багасгадаг байна.

Амьтны ертөнцийн секс мангасуудаас

Хүмүүс бид бас л нэг амьтан. Ялгаатай нь гар утсаар ярьж, телевиз үзэн, компьютер ашигладаг. Ухаант хүнд амьтантай ижилсдэг, заримда тэдэнтэй өрсөлддөг зүйл тун олон. Тухайлбал, секс.
Ингээд хөхтөний аймгаас эхлье.


Friday, July 9, 2010

Хүнийг хөлд ороход загас тусалсан

Кени Улсад судалгааны ажил хийж буй эрдэмтэд Ноmо Sapiens -ийн гол нууцыг тайлж чаджээ. Австралопитөкчүүдийн уураг тархины хөгжил болон "босоо явагч" хүнд онцгой нөлөө үзүүлсэн гол хүчин зүйл нь ер бусын хоолны дэглэм байж. Бидний өвөг дээдсийн оюун ухааны чадвар, биеийн байдал дээрдэж, хөгжихөд загас, яст мэлхий, матар зэрэг амьтдын мах онцгой нөлөө үзүүлсэн гэнэ.

АНУ-ын Жорж Вашингтоны нэрэмжит их сургуулийн эрдэмтэд эртний хүмүүсийн хөдөлмөрийн багаж, зэвсэг хийх чадвар болон хооллолтын хоорондох ухамсрын холбоог эртнээс судалжээ. Австралопитөкчүүд болон "босоо явагч" (Ноmо erectus) -ийн хоолны цэсний онцлог эрдэмтдийн хувьд оньсого хэвээр байв. Эрдэмтдийн зарим нь эртний хүмүүсийг ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэж байсан гэж үзэж байсан бол зарим нь зөвхөн махаар хооллодог байсан гэдэгт итгэлтэй байж. Эцэст нь эрдэмтэд асуултын хариултыг олоход ойртсон бөгөөд хүний уураг тархи чухам юуны ачаар хувьсал хөгжлийн өндөрлөгт хүрснийг тодорхойлж чаджээ.

Thursday, July 8, 2010

Зуун зууны арван гоц чадвартан

Эдгээр хvн эрдэмтдийг vнэхээр мухардалд оруулдаг. Энгийн хvмvvстэй харьцуулшгvй тэд чухам хэн бэ? Уран чадамгай ид шидтэнvvд vv эсвэл дvvрсэн луйварчид уу? Тэдний гоц vзэгдэл, vзvvлбэрvvд шинжлэх ухаанд хэдий танил болж заримд нь нэр томъёо єгсєєр ирсэн ч бvгд л нууцлагдмал байсаар л… Тэдний шаардлага єндєр, харин хэн ч нууцыг нь тайлах гэж яарахгvй байх шиг. Агуу чадвартнуудын нэлээд нь энэ зуунд бидэнтэй мєр зэрэгцэн амьдарч буй.

Гайхмаар тохиолдлууд

Хорвоо дэлхий тайлбарлахын аргагvй жигтэй vйл явдлаар дvvрэн. Эдгээр нь ердийн гайхалтай тvvх vv, хувь заяаны ээдрээтэй тохиол уу гэдгийг мэдэх аргагvй.
Финляндын 71 настай ихэр ах дvvс хоёрхон цагийн зайтай нэг зам дээр унадаг дугуйны ослоор нас баржээ. Цагдаа нарын хэлснээр Финляндын тvvхэнд урьд ийм явдал бvртгэгдээгvй бєгєєд авто замын осол гарах нь ч тун ховор гэнэ. Яг ижил ослоос болж яг адилхан шалтгаанаар нас барсан усны дусал шиг ихрvvд. Эл тvvх 2002 оны гуравдугаар сард дэлхийн нийтийн анхаарлыг татжээ. Содон явдлууд ёстой л зvvний vзvvр дээр ширхэг будаа тогтох шиг хувь заяаны ховор vзэгдэл. Харин иймэрхvv тохиолдлууд бодсоноос ч олон. Тэдний заримаас дурдъя.
­ 1930-аад оны Детройт хот. Жозеф Фиклок гэгч эр залуу, болгоомжгvй эхийг хоёр ч удаа хагацлаас аварчээ. Тvvнийг гудамжаар алхаж явтал залуу эмэгтэйн нярай хvvхэд цонхноос унасан байна. Жозефийн ачаар хvvхэд “амжилттай газардав”. Харин жилийн дараа уг явдал давтагдаж єнєєх цонхноос мєнєєх хvvхэд Жозефийн дээрээс дахин унажээ. Унасан, барьсан хоёр хоёул урьдын адил эсэн мэнд vлдэв.
­ АНУ-ыг vндэслэгчдийн эгнээнд багтдаг Томас Жефферсон, Жон Адамс нар Нэгдсэн Улсын Тусгаар тогтнолын тунхагийг хэлэлцэж, бичилцсэн. Тэдний найруулж, нягталсан тунхагийг 1776 оны долдугаар сарын 4-нд Конгресс баталжээ. Хачирхалтай нь хоёр эр яг 50 жилийн дараа буюу 1826 оны долдугаар сарын 4-нд нэг єдєр таалал тєгссєн байна.
­ XIX зууны Австрид Жозеф Аигнер гэгч зураач байлаа. Бvтээлээрээ алдаршаагvй тэрбээр хувь заяаны хачирхалтай учралаараа тvvхэнд vлджээ. Тvvнийг 18, 22 настайдаа амиа хорлохыг завдах vед vл таних Капучийн лам саатуулсан байна. Хоёр ч удаа амийг нь аварсан нууцлаг лам найман жилийн дараа буюу Жозефийг 30 настайдаа улстєрийн хєдєлгєєнд оролцсон хэргээр цаазаар авах ял сонсоход мєн л аварчээ. Жозеф 68 настайдаа єєрийгєє буудаж хороов. Оршуулах ёслолыг нь Жозефийн нэрийг нь ч мэдэж амжаагvй єнєєх лам гvйцэтгэжээ.
­ 1914 онд залуухан герман эх нярай хvvгийнхээ зургийг авахуулаад хальсыг нь угаалгахаар Страсбург хот руу илгээжээ. Тэр vед гэрэл зургийн хальсыг нэг нэгээр нь худалддаг байв. Дэлхийн I дайн эхэлж Страсбург руу явах аргагvй болсон тул эмэгтэй хvvгийнхээ зурагтай хальсыг алдагдсанд тооцов. Харин хоёр жилийн дараа дєнгєж мэндэлсэн охиныхоо зургийг авахаар Старсбургээс 100 милийн зайд орших Франкфурт хотоос хальс худалдаж авчээ. Гэтэл охиных нь зураг хvvгийнх нь багийн тєрхтэй давхцсан байх нь тэр. Хvvгийнх нь зурагтай угаагдаагvй хальс санамсаргvй тохиолоор шинэ хальсаар бvртгэгдэж Франкфуртын дэлгvvрт хvрснийг залуу эх дахин худалдаж авсан хэрэг.
­ Жим Луис, Жим Спрингер хэмээх ихэр ах дvvг эцэг, эх нь багад нь єєр єєр айлд єргvvлжээ. Тэднийг vрчилж авсан гэр бvлvvд бие биеэ танихгvй авч хоёр хvvд хоёуланд нь Жеймс гэдэг нэр хайрлав. Ихэр гэдгээ ч мэдээгvй ах дvvс хоёул хуульч мэргэжилтэй болж, уран зураг, модон урлалд авъяаслаг эрчvvд болжээ. Мєн хоёул Линда гэдэг ижил нэртэй эмэгтэйчvvдтэй гэрлэж, хєвгvvдтэй болсон бєгєєд нэгийнх нь ахмад хvvг Жеймс Алан, нєгєєгийнх нь бага хvvг Жеймс Аллан гэдэг байв. Хоёр Жеймс хоёул Линдагаасаа салж Бетти нэртэй бvсгvйчvvдтэй учрав. Тэдний тэжээдэг нохой нь хvртэл Тое гэдэг адилхан нэртэй байжээ. Єєртэй нь яг ижил амьдралтай нэгэн байгааг огт мэдээгvй ах дvvс дєчин жилийн дараа л уулзсан гэдэг.
­ 1920-иод оны нэг єдєр Перугаар аялж явсан галт тэргэнд гуравхан эр байсан бєгєєд гурвуулаа англичууд байв. Нутаг нэгтнvvд танилцахаар нэрээ хэлтэл бvгд гайхширч орхижээ. Эхний эрийн овог Бингхам, хоёр дахийнх нь Павел, харин гурав дахийнх нь Бингхам-Павел байв. Удаан ярилцсаны эцэст тэд тєрлийн байтугай танилын ч холбоогvйгээ мэдсэн байна.
­ 1953 онд телевизийн хєтлєгч Ирв Кюпсинет хатан хаан II Элизабетийн хаан ширээнд залрах ёслолыг сурвалжлахаар Лондонгийн “Сайви” зочид буудалд буужээ. Тэрбээр єрєєнийхєє хувцасны шvvгээнээс сагсанбємбєгч анд Харри Ханнины нэртэй хувцас, спортын хэрэглэл олсон байна. Саатсан єрєєнд нь буудалласнаа болон гайхалтай нээлт хийснээ найзтайгаа хуваалцахаар тэсч ядан байхдаа Ирв Харригаас захиа авав. Харри захидалдаа Парисын “Меврус” зочид буудалд Ирвийн байсан єрєєнд санаандгvй буудалласнаа, хувцасны шvvгээнээс нь тvvний нэртэй зангиа олсноо бичжээ.
­ Хенри Зиеглэнд гэгч 1883 онд найз бvсгvйгээ орхижээ. Сэтгэлээр унасан эмэгтэй амиа хорлосон байна. Дvvгийнхээ vхэлд Хенриг буруутгасан бvсгvйн ах тvvнийг хайсаар олмогцоо буудаж орхив. Ганц дvvгээ алдсан, хvн амины хэрэг vйлдсэн эр дараа нь амиа егvvтгэжээ. Харин Хенри хуучин найз бvсгvйнхээ ахын тавьсан суманд оногдоогvй бєгєєд ердєє л ухаан алдсаныг нь єнєєх эр vхсэн гэж бодсон хэрэг. Хенригийн хацрыг л шvргэсэн тэнэмэл сум ард нь байсан модонд зоогджээ. Хенри єєрийгєє азтайд тооцсон нь мэдээж. Харин эз нь татсан уу, 20 жилийн дараа єнєєх модыг vгvй хийчихмээр санагдаж. Тэгээд зvгээр ч нэг тайрчихсангvй, дэлбэлчихэв. Хvчтэй дэлбэрэлтэд модноос vсэрсэн єнєєх сум Хенригийн толгойд зоогдож аминд нь хvрчээ.
­ Америкийн зохиолч Анн Периш 1920-иод онд Парисын гудамжаар алхаж яваад хуучин номын худалдаанаас танил ном олжээ. Эхнэрээ “Жек Фрост тэргvvнтэн єгvvллэгvvд” номыг багадаа унших дуртай байсан гэхэд нєхєр нь єнєєх номыг сонирхохоор шийдэж. Харин хавтсыг нь нээтэл “Анн Периш, Хойд Веберийн гудамж-209, Колорадо Спрингс” гэж бичсэн байв. Тєєрсєн ном ийнхvv эзнээ олжээ.
­ 1950 оны гуравдугаар сарын нэгэнд Небраска мужийн Беатрис хотын сvмийн найрал дуучид огт холбоогvй шалтгаанаар єглєєнийн 07.00 цагийн цугларалтаас хоцорчээ. Хариуцлагагvй дуучдыг бурхан ивээсэн нь энэ. Учир нь 7.20 цагт хотын тєв сvмд хий алдсанаас найрал дуучдын танхим шатаж, дэлбэрчээ.
­ 1975 онд Бермудын гудамжаар моторт дугуйтай явсан эр таксинд дайруулж нас баржээ. Харин яг жилийн дараа тvvний дvv ижил тохиолдлоор амиа алдсан байна. Тэрбээр єнєєх гайтай моторт дугуйг унаж явсан бєгєєд дайрсан такси нь хvртэл ахыг нь мєргєсєн тэрэг байв. Жолооч нь хvртэл нэг байсны дээр арын суудалд явсан зорчигч нь хvртэл жилийн ємнє ахыг нь нас бардаг єдєр такси дуудсан хvн байсан гэнэ.
­ Жорж Д.Брайсон 1950-иад оны сvvлээр Кентаки мужийн Луисвилл хотын “Браун” зочид буудалд 307 тоот єрєєг хєлсєлжээ. Харин єрєєндєє орсон даруйд нь шуудан хvргэгч охин “Жорж Д.Брайсонд” гэж хаягласан захиаг єгсєн байна. Гайхширсан Жорж учрыг лавлатал 307 тоот єрєєнд тvvний яг ємнє байсан эрийг мєн Жорж Д.Брайсон гэдэг байжээ.
­ Эцэст нь А.Линкольн, Ж.Кеннеди нарын гайхмаар тvvхэн уялдаа шиг єєр нэгэн хачирхалтай тохиолдлыг онцолъё. Наполеон 1760 онд, Гитлер 1889 онд тєрсєн. Зєрєє нь 129 жил. Наполеон 1804 онд, Гитлер 1933 онд тєрийн эрхэнд гарсан. Зєрєє нь 129 жил. Напелеон 1812 онд, Гитлер 1941 онд Орос руу довтолсон. Зєрєє нь 129 жил. Наполеон 1816 онд, Гитлер 1945 онд дайнд ялагдсан. Зєрєє нь мєн л 129 жил. Тэд хоёул 44 настайдаа тєрийн эрхийг гартаа авч, 52 настайдаа Орос руу довтолж, 56 настайдаа ялагдсан юм.

Monday, July 5, 2010

Ижийтэйгээ үзсэн наадам

Ижийтэйгээн vзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээн vзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам
Наадамчдын зулай дээр
Нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг

Вангагийн зөгнөл

Алдарт зөнч Ванга. Энэ нэрийг мэдэхгүй хүн гэж үгүй. Түүнд үзүүлэхийн тулд орон орноос хаад ноёд, жирийн иргэдийн цуваа тасардаггүй байсан гэдэг. Тэрээр Bulgaria улсын Petrich хотод амьдардаг байсан бөгөөд 12 настайдаа хараагүй болсон ба 16 настайгаасаа юмыг урьдчилан харах далд авьяас нь илэрчээ. Дүүтэйгээ усанд явж байгаад шуурганд өртөн сохор болсон ч гэдэг. Ванга дэлхийд болох гамшгийн талаар урьдчилан мэддэг байсны тод жишээ бол 9.11-нд болсон аймшигт халдлагын талаар хэлсэн явдал. Одоо түүний ирэх он жилүүдийг хэрхэн зөгнөснийг хүргэе. Харин итгэх эсэх нь таны л мэдэх хэрэг.

Vanga Pandeva 1911.01.31-нд төрсөн 1996.08.11-нд насан өөд болсон.

Sunday, July 4, 2010

Наадмын хөтөлбөр

Их Монгол улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойн Үндэсний баяр наадмын хөтөлбөр.

Блог лавлах ашиглалтанд орлоо

Mixx.mn сайт блог лавлах буюу блог директорийн Beta хувилбараа ашиглалтанд орууллаа. Блог хөтлөгч хэн бүхний өмнө энэ лавлах нь нээлттэй байх ба ямар нэг үнэ төлбөргүй болно. Бид цаашид улам сайжруулан хөгжүүлэх ба блог хөтлөгч та бүхний мэргэн ухаан санал сэтгэгдэлийг тусгаж ажиллах сонирхолтой байна