“...Хэдэн цагийн турш газар доргиулан нижигнэж байсан их бууны дуу намдмагц бид морин атакт оров. Бидэнд удаан цагаар бvслэгдэж ар талаасаа таслагдсан Германы цэргvvд хирдээ яггvй эсэргvvцэв. Гэвч манай морин анги фашистын зандалчдыг ёстой л vvрэнд нь бут цохисон! Тэр тулалдаанд би Германы хоёр зандалчинг устгаад “СС-ийн бололтой нэгэн офицерийг дайран чавчих гэтэл тэр маш зальтайгаар бултан миний морийг...” гээд таг болоход Чимэдийн царай хувисхийв. Гэтэл нєгєє хуудаснаас эхлэн “энд цас ихтэй хvйтэн байгаа боловч монгол морьдоо унаад давхихаар тэр дорхноо дулаацдаг... Дохио! За баяртай” гэж уншихад Чимэд ихэд гайхан:
- Yгvй хvv минь тэгээд морь нь яасан хэрэг вэ? гэхэд эхнэр Бадамханд тэндээс:
- Харин ээ! Тэр нэг л олигтой юм болоогvй дог! хэмээн санаа алдав. Захидал уншиж байсан залуу бас л гайхшран хоёр жижиг хуудсыг эргvvлж тойруулж харснаа:
- Нэг, гурав. Арай дундах хуудас нь орхигдох гэж баймааргvйсэн гэхэд Чимэд гуай:
- Тэр муу нохой хvvгийн минь морийг яачихаа бол доо гэснээ гаансныхаа унтарсан галыг гутлынхаа хошуун дээр цохив. Нєгєє залуу:
- Дундах нэг хуудас нь л алга байх юм! гэхэд Чимэд нэгэн санаа авсан бололтой:
- Yгvй яаж мэдэхэв дээ! Ямар бидэнтэй адил аргал, хонины хойноос хєєцєлдєж яваа биш, амь єрссєн ширvvн дайнд яваа хvнд самгардах тал тохиолддог ч байж мэднэ! гэтэл Бадамханд гуай:
- Иш хєєрхийс минь дайтаж яваа улсад тийм юм байлгvй яахав. Харин хэдий завандаа захиа бичиж амждаг байна гээд толгой сэгсрэв.
- Би урьд хятадын хар цэрэгтэй байлдаж явахад ялимгvй юманд самгардаж Хатанбаатар багшид сvрхий зэмлvvлж билээ! гэхэд Бадамханд гуай “Чимэд минь бид хоёрын vг олдож, vхэр холдох нь! Энэ тэнгэрийн гийхэн дээр адуугаа эртхэн цуглуулчихаад суурин дээрхи байшинд байгаа хэдэн элдсэн нэхий ганзгалаад ир. Би орой vдшийн заваараа хэдэн сайн дулаан дэгтий хийж тэр хvvхдvvдэд явуулах минь гэхэд:
- Хєгшин минь тэр зєв шvv. Би хурдхан шиг яваад ирэхийг бодъё гээд Чимэд євгєн хойморийн авдар дээрээс том vнэгэн лоовууз шvvрэн авав. Гадаа тэнгэр, цэлмэг, шинэхэн цасны ємнє нvд гялбуулна.
Чимэд цас нимгэн євс сахлаг, хулангийн зоо мэт шаргалтан буй дvгнэгэр ухаагийн ар царам єгсєн давхиж явав. Унасан морь хазаар даран духалзаж хусан уурганы vзvvр, хуйв атираан туялзах нь адуучин эрийн сэтгэлийг хєдєлгєнє. Тэртээ зvvн энгэрт идээшлэн буй адуун сvргийн урд хэсэгт цавидар хонгор азарганы адуу байгааг ажив. Чимэд адуугаа бєєгнvvлэн цуглуулангаа сэлгэн буух нутаг, євсний сэрмvvн, цасны нимгэнийг ажиглан явтал шинэ цасан дээр саявтархан явсан чонын мєр байхыг хараад:
- Yгvй ер хээрийн боохой адууны бэлчээрт ирнэ гэдэг ч муу хэрэг дээ гэж шивнэн алсыг ширтсэнээ энэ боохойн мєр тэр зvvн хойт Єлгийн сархианаас хэтрээгvй хэвтсэн байлтай санж. Тэгвэл ч хонгор морь бид хоёроос мултрахгvй дээ гэж бодон мєрийг дагаж хатируулав. Хашир эрийн таамаглал зєв онож зальт саарал бартаа бараадан харайхыг vзээд чанга хашгиран ташуур далайтал хонгор морь ч ухасхийв. Хєлгийн туурай тачигнан хурдлах тутам чонын тэнхэл барагдаж хоёр хажуугаараа эргэн эргэн харна. Шvдээ ярзайн ахирах чонын сарьсан хоншооры нь уурганы бєгсєєр цохиж амжив. Дєрвєн мєч нь татганан vхэж буй чонын дэргэд тамхи татан суух зуур хонгор морь, Иван Петровский хоёрын тухай мєн л бодов. Зєвхєн малын дайсан чоно л ийм санаа агуулж бйагаа юм чинь хvний дайсан, тэгээд бvр аюултай яргачин болохоор тэр герман, Петровский хvvгийн минь моринд муу юм хийхээс буцахгvй. Тэгээд л тvvний нь бичсэнгvй. Эр хvн унасан мориноосоо хагацна гэдэг vv! Дайны талбарт эмээлт хvлэг, барьсан зэвсгээсээ салахад мєсний ангалд унасан лугаа адил гэж судар бичигт гардаг сан! гэж бодоход зvс царайг нь vзээгvй ч Петровский хэмээх тэрхvv орос цэргийг єрєвдєн хайрлах сэтгэл тєрнє. Одоогийн энэ дайн миний Хатанбаатарын цэрэгт байхдаа хятадын хар цэрэгтэй дайтаж явсантай адилгvй. Тэгэхэд бидний хамгийн сvрхий зэвсэг усан ваамлий, хурдан цэнэгтэй цахиур буу, сэлэм байлаа. Одоо бол их буу, нисэх онгоц, хуягт танк...vгvй ер нь тэр олон бууны амнаас гарсан єчнєєн мянган суманд яаж єртєхгvй гардаг юм бол доо! гэх мэт элдвийг бодон чоноо євчиж дуусав. Эмээлийн хойгуур бєгтєрсєн чонын арьснаас жигшиж vргэсэн хонгор морь хамар дуугарган ухасхийхэд Чимэд дєрєєн дээрээ ялимгvй єндийж суугаад тэртээд бэлчээрлэн байгаа адууны зvг давхин одов. Нар баруунаа тонгойж уулын сvvдэр харлан буугаад хацар хайран vлээх оройн жаварт сахал цантан нvvр нь хvрэн єнгєєр туяарч сэтгэлий нь эзэмдэх нь нєгєє бодол vргэлжлэх бvр хорин есєн хонгор морины туурай тачигнаж тvvнийг унасан хорин есєн орос эрийн уухайн дуу хангинаж хорин есєн сэлэм наранд гялалзаж байх шиг санагдана. Дайн! Дайн гэдэг тун ч аюултай хар гамшиг. Yг хэл vсний єнгє ялгаатай ч миний хорин есєн хvv тэр дайнд яваа. Энэ хорин есєєр зогсохгvй бас олон хvvхэд минь тулалдаж байгаа. Тэд нартаа хєлд нь дэгтий, гарт нь дулаан бээлий бушуу хийж явуулах нь зєв. Би хорин есєн хурдан хонгороо бэлэглэсэн нь зєв болсон юм...
Ирмэглэсэн хадтай толгодын дундуур баруунаас зvvн тийш орсон нарийн булгийн урд дэнж дээр асар майхан босч олсон хээтэй хар модон уяа олныг зоожээ. Єглєєний наран ургахаас эхлэн vдшийн бvрэнхий болтол тал бvхнээс хангал морьд хєтєлсєн хvмvvс хуран цугларах ажээ. Энэ бол улаан армид агт бэлэглэх ажиллагааг олон багийн нутаг дундажлан задгай устай энэхvv булаг дээр явуулахаар товлосон тєв нь байв. Таанын толгой цавцайж байгаа талиун дэнж дээр хураасан олон адууг тойрон урт уурга суналзуулсан эрчvvд нэгнээсээ урьтаж уургалахыг хичээн байхад агт уясан уяаны энд тэнд бєєгнєрєн суусан хvмvvс дайн дажны гамшиг, алдагдсан малын эрэл сурал зэрэг элдвийг хvvрнэнэ. Хэсэгхнээр сууж байгаа хvмvvс дээр чєрчгєр туранхай биетэй нэгэн эр ирснээ гутлын тvрийнээс гаансаа гаргаж бєєгнєрvvлэн хурааж байгаа адууг харснаа:
- Энэ Чимэд ер нь онгиргон золиг шvv. Адуугаа цємий нь хєєж ирчихээд байгааг нь харав уу? гэхэд бас нэг нь:
- Харин тиймээ! Тэгээд бvvр хонгор азарганыхаа адуунаас шилж байж гучаад морь, хэн ч гэнэв нэг орос даргад бэлэглэх гэнэ гэснээр Чимэдийн тухай яриа vvсэв.
Чимэд дэлий нь зассан хонгор морин дээр хєндєлсхийн сууж уургачин эрчvvдэд барих морьдыг зааж єгнє. Тєдєлгvй ижил зvсмийн хонгор морь эгнvvлж уясан уяаны дэргэд хvмvvс цугларан их наадамд сойсон хvлгvvдийг шинжих мэт морь бvрийн сонин содон шинжийг гайхацгаан:
- Энэ хорин есєн хонгор ч Чимэдийн адууны туг сор нь шvv!
- Аргагvй шvv дээ. Хатирт хулын удам юм чинь гэхэд Баян Нэмэх том нударгатай ханцуй хаялан олны дэргэдvvр явж хорин есєн хонгорыг атаархан сонжсон харцаар ширтэснээ:
- Муу онгиргон золигоос энэ хонгорыг даага байхад нь уях санаатай, “хоёр мянга” амлахад єгєєгvй юм шvv хэмээн хондлой дээгvvрээ ховилтой хонгор морийг заахад хvмvvс “эд нар тэр нь энэ нь гэх юмгvй хурдан бол бvгд л хурдан, мєнгєєр бодоход жараад мянган тєгрєг. Бидний наймааны ханшаар бол гурван азарга адуу гэсэн vг. Манай Чимэд ч энэ Боргиогийн дэнж дээр ханхалзаж байх шив” гэлцэнэ. Гэтэл албаны бололтой, том ширэн цvнх зvvсэн хижээлдvv насны хvн “Нєхєєд! Наашаа цуглараарай” гэж зарласнаар бvх хvн тэрхvv уяаны дэргэд цугларав.
Чимэд хvрэн тэрмэн дээл дээр шар бажгар дурдам єргєн ороож эсгий оройвч хэвгийдvv тавиад сэтгэл нь хєдєлсєн бололтой зогсоно. Нєгєє хvн олонд хандаж “Нєхєєд! Германы фашистуудыг бут ниргэх Зєвлєлтийн улаан армийн ялалтыг тvргэтгэхийн тулд манай сумын ард тvмнээс бэлтгэн буй агтны ажил амжилттай явагдаж дуусах дєхєж байна. Одоо манай сумын гуравдугаар багийн ард Должингийн Чимэд баатарлаг улаан армид бэлэглэх зvйлээ гардуулна гэв. Чимэд нударгаа эргvvлэн том мєнгєн аяганд дvvрэн сvv хийж алд цэнхэр хадаг дэлгэн суран ноттой хонгор морь хєтлєн ирж агт хvлээн авах комиссын дарга зєєлєн шаргал vстэй єндєр нуруутай нэгэн орос хvний ємнє барьснаа
- За хvv минь! Ах чинь эзэрхэг засгийн vед vхэхээс бусад зовлонг эдэлж явсан хvн. Эрх чєлєє сайн сайхны тєлєє харийн дайсантай тулалдаж ч явлаа. Одоо эрхт гэгээн засгийнхаа ач ивээлээр амар жаргал эдэлж явна. Жуков жанжны цэрэгт єєрийн адуун сvргийн манлай хорин есєн хонгор морио сайны дээж цагаан сvv, цэнхэр хадгийн хамт баръя гэв. Орос дарга баярын мишээлтээр сvv хадгийг хvлээн авснаа хариу баяр хvргэхэд хvмvvс алга нижигнvvлэн ташив. Чимэд сэтгэл хєдлєн тал бvр тийшээ харав. Баруунаа тонгойсон нарны туяанд мєнгєн тууз мэт мушгиран гялалзах зєєлєн урсгалт булгийн ус, барсгар хадан цохио бvхий ирмэглэсэн сvрлэг хар толгод, таана найган сугсалзах талбиун тал тэр аяараа баяр хєєрєєр бялхаж байх шиг санагдав.
Чингэснээ Чимэд уяаны дэргэд тамхиа татаж суух зуур єнгєрсєн одоог эрэгцvvлэн “хvний амьдрал гэгч мєн ч сонин байх юм. Би энэ дэнж дээр муу нэртэй, хvний адаг болж хэвтсэн удаа бий. Тэгэхэд одоо...” гэж бодтол гэнэт “хvн зовлонг дааж чадвал жаргалыг заавал vздэг учиртай юм гэнэ билээ. Ах минь тэсч vзээрэй. Би чадлаараа туслахыг бодъё” гэж дvvгийн нь хэлж байсан vг сэтгэлд нь буув. Тэр vгийг би яг л энэ дэнж дээр сонсож байсан. Гэтэл vнэхээрийн жаргал хєєр баяр єнєєдєр миний цээжнээс халин энэ дэнжийг бvхэлд нь бялхааж байна гэж бодов. Учир нь агт авч байгаа энэхvv дэнжийн зvvн урд хонхорт нурсан байшингийн овгор догшин, ухагдсан нvхний балархай сорви, сайн эрийн цус маханд хатаагдаж гvйцсэн наян жингийн суунаг зэврэн хэвтэнэ. Энэ бол дvрвэд далай хааны хошуу тамгын шоронгийн ул буурь нь билээ. Чимэд хорин нэгэн насандаа Цээбумба гэгчийн азарга адуу хулгайлсан хэрэгт хилс гvтгэгдэн Цэвэгням захирагчаар хэргээ шvvлгэн олон сар хоригджээ. Тэр жилийн євєл нь зуд, зун нь ган болсны улмаас хотол хошуугаараа нутаг сэлгэн нvvдэл хийхэд гар хєл нь гавтай Чимэдийг энэхvv дэнж дээр орхижээ. Гангийн наранд шатталаа шарагдан хатуу шvvлтэнд нурууны нь яс гарч мах нь идээлж єтєєд тэсхvйеэ бэрх байсан ажээ. Шээсэн дээр ургасан хємvvл зулгааж идэн арай гэж амьтай голтой байтал дvv Жамъян нь нvvдлээс эргэн амьтан хvнээс нуугдаж ирээд гав дєнгий нь салгаж унаа хоол залгуулахдаа дээрхи vгийг хэлсэн нь тэр байжээ. Ийнхvv хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж нэг хэсэг зовсноо Хатанбаатарын удирдлаганд хятадын хар цэрэгтэй тулалдан эх орноосоо урвасан Мэ ноёныг барилцаж гарамгай vйл бvтээсний учир хєх шилэн жинс, залан зэргээр шагнагдсан Чимэд баатар хэмээн дуудагдах сайн нэртэй нутагтаа иржээ. Гэвч аятай амрах тух болсонгvй, дайсан нутаг орны нь тvйвээн сvйтгэж байсан учир хошууны нэг мянган цэргийн даамлаар томилогдон “бунхант” хэмээх газар цэргийн сургууль хийлгэв. Гэтэл Хатанбаатарын цэрэг нэгэн жасын дэргэд хуарагнан буугаад Чимэдийг дуудуулжээ. Чимэд ёсыг барин баатарт бараалхвал:
- За залан баатар минь сайн уу, гэж эелдгээр мэндлээд чамайг энд байгааг мэдсэн бол би єєр тийшээ урагшилдаг байжээ! гэснээ
- за яахав ардын журамт цэрэгт хєєгдсєн дайснууд єс євєрлєхдєє дайралдсан айл амьтныг тvйвээж гай тарьж явна. Yvнийг хvчин хамтран дарах болно доо гэв.
Тэгээд Наран Зоногийн євєрт нутаглаж байсан Тvдэв, Дармаа нарын арав гаруй хот айлуудыг сvйтгэж олон хvний амь хороосон хэсэг цагаантныг мєрдєн “Ганжуурын хярд” гvйцэн устгаж “хvйтэн булгийн” єртєєгєєр дамжин тэр хавьд хоргодож уналга хєсгєє сэлбэх гэж байсан гамингуудыг хєєн устгалцжээ.
Чимэд гуай дагуулж явсан нєхдєє зоригжуулан єєрєє заавал тvрvvлэн уухайлж ордог болохоор Чимэд баатрыг бууны сум даадаггvй юм гэсэн яриа ч дэлгэрсэн ажээ. Ийнхvv зориглон тулалдаж явсан Чимэд гэгээн тєрийнхєє наран доор бие сэтгэлийн зовлонгvй жарган яваа нь энэ бєлгєє...
Агт бэлэглэл дууссанаас хойших хэдэн сарын дараа Увс аймаг Хяргас сумын гуравдугаар багийн ард Должин овогтой Чимэдэд гэсэн захидал иржээ. Тvvнд Чимэдийн бэлэглэсэн хорин есєн хурдан хонгор морийг хvлээн авсан тухайгаа дурьдаад тэдгээр морьдын чадлыг бахдан магтсан нэгэн ангийн хамт олны талархал бичигджээ. Тэр захидлыг авсан Чимэдийн сэтгэлд хорин есєн хонгор морьтой хорин есєн цэрэг эрийн дvр тодордог болжээ.
Чимэд vдшийн бvрэнхий болж мал хотолсон хойно гэртээ ирэв. Гэрийн гадаа бууцанд хєлс нь цантаж бууралтсан хvрэн морь тушаатай байв. Чонын арьсаа бараан дээрээ тавиад элдсэн нэхийнvvдээ тэвэрсээр ортол сумын нарийн бичгийн дарга залуу баяртайгаар инээмсэглэн мэндлээд:
- За Чимэд гуай таны орос хvvхдvvдээс чинь бас л захиа иржээ. Тvvнийг чинь хvргэж ирэх гэж яараад... гэхэд Чимэд
- Яасан сайн юм бэ? аль вэ хvv минь орос хэл мэддэгээрээ уншаадах! Хєгшин! галаасаа олигтойхон тvл! гэв.
“Хайрт монгол аав ээж нар минь ээ! Та нарын тєрvvлж єсгєсєн хvvхдvvдээс чинь єєрцгvй Антанов, Смирнов, Черпов, Алексей, Петровский нар чинь фронтоос мэндчилж байна! гээд єєрсдийнхєє ялалтын мэдээг бичиж мєн л монгол морьдын тухай магтжээ. Харин эцэст нь та нар минь уучлаарай. Би vvний тvрvvн бичсэн захидлынхаа нэгэн хуудсыг дайралтад орохын дохио єгмєгц яарсандаа дутуу орхижээ гээд “2” гэсэн дугаартай хуудас хавчуулсныг vзээд Чимэд тэсгэлгvй дуу алдан:
- Тэгнээ тэр! Аль вэ хvv минь одоохон уншаадах гэв
“...Гар буугаараа буудах гэтэл би урьтаж амжлаа” гэснийг сонсоод сэтгэл нь хєдєлж:
- Зєв. Муу золигийг гэж чанга хэлснээ єнєєдєр нэг л совин татаад байсан юм гээд инээмсэглэв. Yхрийн хєх аргалын гал дvрэлзэн асаж тvvний гэрэлд Чимэд гуай эхнэр Бадамханд хоёр элдсэн нэхийгээр дэгтий, хурганы арьсаар бээлий эсгэж эхлэв.
Одод тvгсэн шєнийн тэнгэр доор гэрийн тооноор тулган дахь галын туяа цойлох нь сайхан сэтгэлийн илч хvчийг тэртээ хол, тvмэн бээрийн цаана байлдаж буй улаан армийн дайчдад хvргэх гэж гэрэлтэн байгаа мэт.
0 comments:
Post a Comment