Pages

Monday, January 31, 2011

Цагаан сарын шинийн нэгний өглөө зүг, мөрөө гаргах

Бусад эх сурвалж:
төмөр туулай жилийн мөр гаргах
Цагаан сар - 2011
Цагаан сарын мэндчилгээ

Цагаан сарын шинийн нэгний өглөө зүг, мөрөө гаргахдaa

Эр. 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011 онд төрөгсөд,
Эм. 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007 онд төрөгссөд галд суусан тул шинийн нэгний өглөө мөр, зүгээ гаргахдаа гэрээсээ зүүн урд зүгт гарч “Ум базар дагийний хум мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад шүдэнз зуран түүнээ ус, цасаар унтрааж урд зүгээс гэртээ ирнэ.
Түүнчлэн Сундуй, Доржнамжим, Лхам, Ширнэн, Сэдэд зэрэг ном айлтгуулж суудлын заслаа хийлгээрэй.

Энэ жилд анхаарах зүйл
гэвэл улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун намрын цагт сэрэмжил. Толгой, цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил. Ад, албины хорлол болох магадлалтай.


Эр.
1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 202, 2010 онд төрөгсөд
Эм. 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000 онд төрөгсөд энэ жил шороонд суусан тул баруун зүг гарч “Ум бадма дагийний хум мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад газарт модны үртэс цацаад баруун урд зүгээс гэртээ ирнэ. Жадамба, Сундуй, Додьгалсан, Санжидмолом зэрэг ном айлтгуулж заслаа хийх учиртай.

Анхаарах зүйл:
Энэ жилд эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Алт мөнгө, зэс төмөр авч болохгүй. Улаан хонины мах, чоно барьсан малын мах идэж болохгүй. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очих зэргийг цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг, ам бараантан харлах үес мөн цас мөс хайлах цагт сэрэмжтэй бай. Лус савдаг, газар усны эзний хорлолд өртөх магадлалтай.

1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009 онд төрсөн эрчүүд
1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009 онд төрсөн эмэгтэйчүүд төмөрт суусан бөгөөд гэрээсээ баруун урд зүгт гарч “Ум раднаа дагийний хум мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад шүдэнз асаан төмөрт хүргээд баруунаас гэртээ ирнэ. Гомбо, Догсүм, Дашзэвэг 8 гэгээн, Усан балин зэрэг ном айлтгуулж заслаа хийх нь.

Анхаарах зүйл: Энэ жилд чоно, нохойд хазуулсан малын мах, ялангуяа зүүн хавирганы нь махыг идэхийг цээрлэ. Хуяг, дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Хутга мэсний аюулаас болгоомжил. Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэрэмжил, Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үеэр сэрэмжтэй бай. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай.

1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008 онд төрсөн эрчүүд
1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010 онд төрсөн эмэгтэйчүүд огторгуйд суусан бөгөөд зүүн хойд зүгт мөрөө гаргаж “Ум пагма дагийний хум, мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад огторгуйд модны үртэс цацаж баруун хойд зүгээс гэртээ ирнэ. Чойжоо, Нити, Намхайнинбо, Дүншима, Банзрагч, Санжидмолом зэрэг ном айлтгаж заслаа хий.

Анхаарах зүйл: Энэ жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэхийг тэвчигтүн. Зэс, төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Шинэ гэр барих, хуучин гэр сэлбэх таатай биш. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай.

1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007 онд төрсөн эрчүүд
1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011 онд төрсөн эмэгтэйчүүд усанд суусан бол зүүн зүгт жилийн хар нохойн ам байрлах тул зүүн урд зүгт гэрээсээ гарч “Ум гарма дагийний хум мама бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад ус асгаж түүндээ шороо хийн хойд зүгээс гэртээ ир. Лхам, Алтангэрэл, Бадамгарав, Лусын балин зэрэг ном айлтгуулж суудлын цээр гарга.

Анхаарах зүйл: Энэ жилдээ шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав гэдэс, уруул, ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай.

1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006 онд төрсөн эрчүүд
1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004 онд төрсөн эмэгтэйчүүд ууланд суусан бөгөөд “Ум будда дагийний хум мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншин баруун хойд зүгт мөрөө гаргах ба уулын зүг модны үртэс цацаад зүүн хойноос гэртээ ирнэ. Гомбо, Шалши, Жадамба, Савдаг дондол сан, Банзрагч зэрэг ном айлтгуулж заслаа хийлгэ.

Анхаарах зүйл: Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ унд хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хүйт хургах үеэр сэрэмтэй бай. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх зэрэг өвчин тусч болзошгүй тул анхаар. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005 онд төрсөн эрчүүд
1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005 онд төрсөн эмэгтэйчүүд модонд суусан бөгөөд гэрээсээ хойд зүгт гарч “Ум базар дагийний хум мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншиж модонд төмрийн үртэс цацаад зүүн зүгээс гэртээ ир. Гомбо, Сундуй, Дуншиг, Цанжид, Чадвар зэрэг ном айлтгаж суудлын хорио цээр, заслаа хийлгэ.

Анхаарах зүйл: Энэ жилдээ мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхий. Шинэ бүс авах, ангийн үс бүү ав. Элэг, цөс, гэдэс дотрын өвчин тусч болзошгүй тул сэрэмжил. Мод гөлөглөх үеэр болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004 онд төрсөн эрчүүд
1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006 онд төрсөн эмэгтэйчүүд хийд суусан тул гэрээсээ урд зүгт гарч “Ум базар пад дагийний хум, мама бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншиж салхинд модны үртэс хийсгэж зүүн урд зүгээс гэртээ ир. Лхам, Жадамба, Жүгдэргарнаг, Догсүм, Ширнэн зэрэг ном айлтгаж заслаа хий.

Анхаарах зүйл гэвэл: Шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Хайнагийн мах идэхийг цээрлэ. Галзуурсан адгууснаас болгоомжил. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчин тусч болзошгүй тул сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжил. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

Бурхан Шашны Занабазар Төв

Бусад эх сурвалж:
төмөр туулай жилийн мөр гаргах
Цагаан сар - 2011
Цагаан сарын мэндчилгээ

0 comments:

Post a Comment