Pages

Wednesday, January 19, 2011

Хайр дурлалын томъёо

Хайр дурлал гэдэг чинь өөрөө нэгэн янзын ТОМЪЁО шүү дээ. Тооны томъёоноос ялгаатай нь үүнийг өдөр бүр, цаг тутам баталж байх хэрэгтэй болдог. Тэгээд ч гэр бүлтэй бол үүнийг илүү сайн мэдэх ёстой шүү дээ.Энэхүү тестийг зохиосон Унгарын сэтгэл судлаачид танд энэ алтан томъёог хэр сайн мэддэг вэ гэдгээ шалгах бололцоо өгч байна.

Гэхдээ гэр бүлтэй юм уу, хайртай хүнтэйгээ хамт үзэх ёстой. Та хоёр хоёулаа дараах хэдэн асуултанд үнэн зөв хариулаад хариултаа шалгаарай. Уг нь ч хариулт нь таныг нэг их гайхуулахгүй л байх л даа. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ?…

0. Та хоёрын гэрлэлт юун дээр суурилсан гэж боддог вэ?
а. Хайр сэтгэл, дасал
б. Хүүхэд, дадал зуршил, секс
в. Дундын хөрөнгө, байр
1. Танай гэр бүлд гэрийн ажлыг хэрхэн зохицуулдаг вэ?
а. Тэнцүү
б. Зөвхөн таалагдсан зүйлээ л хийдэг
в. Гэрийн ажил гэдэг миний зууралдаж байх зүйл биш
2. Та гэр бүлийнхээ хүнд /хамтран амьдрагчдаа/ тохиолдож буй асуудлыг байнга сонирхдог уу?
а. Мэдээж, тэгэлгүй яах вэ?
б. Харамсалтай нь үргэлж тэгж байх зав алга
в. Үгүй дээ, надад өөрийн минь элдэв асуудалд хангалттай байна
3. Хэрвээ та хоёр маргавал….
а. Танд хэлж байгаа зүйлийг анхааралтай сонсдог
б. Сонсохыг хичээдэг боловч өөрийн эрхгүй уур хүрээд яриаг нь тасалдаг
в. Маргаан маань дандаа хэрүүлээр төгсдөг
4. Хэрэлдэж маргалдах үедээ та өөртөө шүүмжлэлтэй ханддаг уу?
а. Ямар ч байсан тэгэхийг хичээдэг
б. Энэ тухай хэзээ ч боддоггүй
в. Хэрүүл гэдэг чинь өөрийгөө шүүмжилж байх цаг биш
5. Та өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрч чаддаг уу?
а. Чадна
б. Заримдаа л
в. Хэдийгээр өөрийнхөө буруу гэдгийг сэтгэлдээ ухаарч байсан ч бууж өгөхгүй
6. Гэр бүлийн төсвийн талаар маргаан гардаг уу?
а. Үгүй
б. Заримдаа
в. Бидэнд дундын мөнгө гэж байхгүй, тус тусдаа мөнгөө зарцуулдаг
7. Та ээлжийн амралтаа хэрхэн өнгөрүүлэх гэж байна?
а. Гэр бүлтэйгээ
б. Надад ялгаа алга
в. Ээлжийн амралт гэдэг чинь ажлаас холдож амарна гэсэн үг, Гэр бүл бас үүнтэй адил!
8. Удаан хугацаагаар хол яваад ирэхдээ гэрээ санадаг уу?
а. Тэгэлгүй яах вэ
б. Тийм ч их яардаггүй дээ
в. Хэзээ ч яардаггүй
9. Танай гэр бүлийнхэн бие биендээ бэлэг өгдөг үү?
а. Тэгэлгүй яах вэ, энэ чинь тун таатай зүйл
б. Баяр ёслолын үеэр бэлэг өгдөг
в. Үгүй шүү
10. Та хоёрт гэр бүлээс гадуур янаг амрагийн холбоо байдаг уу?
а. Үгүй
б. Тун ховор
в. Байгаа
11. Хэрвээ та дахин гэрлэх хэрэг гарвал яах вэ?
а. Өөр гэр бүлийн тухай огтхон ч хүсэхгүй байна
б. Сайн бодох хэрэгтэй
в. Хоёр дахь удаагаа ийм тэнэг алхам яасан ч хийхгүй
Одоо оноогоо тоолоод үзье. А гэсэн хариултанд 2, Б хариултанд 1, В хариултанд 0 оноо өгөөрэй.
16 - 24 оноо - Та хоёрт баяр хүргэж болох нь. Танайх аз жаргалтай, бөх бат гэр бүл юм. Та хоёрт зөвлөөд байх юм алга. Гэр бүлийн дотор эв найртай, харилцан ойлголцож амьдрахад юу хэрэгтэйг та хоёр тун сайн мэддэг юм байна.
8 - 15 оноо - Заримдаа танай гэрт бага зэрэг зөрөлдөөн үүсдэг ч та хоёр зохицуулж чаддаг бололтой. Гэсэн ч нэгэн насны ханьдаа илүүтэйхэн анхаарахад гэмгүй л болов уу
0 - 7 оноо - Тэнгэр өршөө, харамсалтай нь танай гэр бүлийн амьдралд аз таарсангүй. Үнэнийг хэлэхэд үүнд та хоёр өөрсдөө л буруутай. Оройтоогүй дээрээ буруугаа хүлээвэл дээргүй юу?

Сонжоо
Хайрын шүлэг

0 comments:

Post a Comment