Сэтгэлдээ би эзэнтэй байх гэж чамайг санадаг
Сэмрэх гунигаа хөгтөй байлгах гэж чамайг боддог
Дутаж гомдсон сэтгэлийг дүүрэн байлгах гэж чамайг дурсдаг
Дурлал хайрын хайранд сэтгэлээр чинь би гоёж явдаг
Нэг л мэдхэд нэрийг чинь би олон удаа хэлчихдэг
Нэхэл ихтэй хайрын манан дунд төөрдөг
Чийгтэй үдшийн бүрэнхийд хайр эвдрэх шиг
Чиний тухай дурдатгалыг эвлүүлж ядан байдаг
Санан санан ирэхэд минь чи эзгүй байдаг
Санасанаар биш дээ гэж бүхнийг зөвтгөж орхиод
Салгуу холын алсаас гунаг тээгээд буцдаг
Хаврын салхи намрын бороо нэвтрэмгүй
Хайрын өчил болгон шүлгээн би тэрлэж
Хаан сэтгэл боол зүрхэндээ дүрийг чинь илгээхдээ
Хамгаас жаргалтай гэж өөрийгөө боддог
эх сурвалж: tuka.blogmn.net
Өөр хайрын Хайрын шүлэг унших.
0 comments:
Post a Comment