Pages

Thursday, January 6, 2011

Цагаан сарын шинэлэх ёсон

ЦАГААН САРЫН ТҮҮХ

Хүннү гүрний үеэс монголчууд шинэлэн золгож цагаан идээний баярыг тэмдэглэж байсан боловч, тогтсон нэг өдөргүй байжээ. Хавар, намрын аль нэгэн сард баярлан цэнгэдэг байсан тухай тодорхой бус мэдээ байдаг. Харин Чингис хаан Их Монгол Улсыг байгуулсан 1206 оноос эхлэн төрт ёсны хамгийн том баяр болгон тэмдэглэж байхыг зарлиг болгосон байна. Цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрэх ирж яваа цагийн эхэнд тэмдэглэх нь зүйтэй хэмээн үзжээ. Энэ баярын гол утга нь өндөр настан, ах, дүү, төрөл садныхаа амар мэндийг мэдэх, тэднийг хүндэтгэх зан үйл юм. Тиймээс бие биедээ заавал зочилдог заншил тогтжээ. Битүүний орой хот айлаараа өндөр настныдаа цуглаж, идээ ундаа, айраг цагаа зооглон,тоглож нааддаг. Энэ өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн байлгахын үүднээс гадуур хоноглодоггүй байна. Шинийн 1-н, 2-ны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй аж. Мөн цагаан сараар цээрлэх ёстой гурван зүйл байдаг нь уур, шунал, мунхаглал гурав бөгөөд эдгээр нүглийг тэвчиж, буян үйлдэх нь цагаан сарын хамгийн чухал зан үйл юм
.


БИТҮҮНИЙ ЗООГ

Ууцболончанасанөвчүү, дал дөрвөн өндөр, шаант, залаатай, богтос тавина. Их бүхэл (бүтэн мах, ууц) тавихад толгой, ууц, өвчүү, хаа, гуя, хүзүү, сээр -^хюар      бүрдүүлдэг. Битүүанасан толгойны аманд нь ногоог төлөөлүүлэн сонгино, сармис зуулгаж, гургалдай болон богтосны аль нэгийг дор нь тавьдаг байна. Битүүний орой бууз жигнэж банш чанан мөн арвижин дэлгэрэхийг бэлгэдэн будаатай шөл хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг байжээ.

Ууц тавих ёс

Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа эх талаар нь зочин руу харуулж тавина. Зочин толгой талаас нь барьж хажуулдуулан огтлох ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүвэргэдэс талаас нь түшиж баруун гараараа өөхөн нуруун талаас нь нимгэн зүсдэг. Махны толгой эх тал гэдэг нь толгойны хошуу талыг хэлдэг. Толгойг хөндөхдөө эхлээд хамар дээ-рээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, зовхийг нь хөндөөд огтолж идэж болно. Хүзүүний  эх  нь  хүзүү тал,сээрний болон ууцны сүвэргэдэс тал, өвчүүний бүдэрхий, далны толгой, хавирганы толгой тал, бугалганы нарийн атгамал үзүүр, шагайтай борви, дунд чөмөгний нарийн үзүүр, сүүжний далбаа зэрэг болно. Бүхэл мах тавьсан байвал зочин хүн эхлээд хүрээд өвчүүний бүдэрхий далны толгойд дараа нь ууцанд, сүүлд нь сээр, хүзүү болон бусад махнаас хүртдэг ёстой.

Битүүлэх ёсон

Битүүний орой сар гарахгүй харанхуй байдаг учир жил солигдох энэ шөнийг “Битүүн” хэмээн нэрлэдэг. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан. Ирэх жилдээ элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл юм. Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг, авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа сэргэдэг хэмээн үздэг. Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засч, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас, мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээх, зүүн тотгоны дээр өргөст харгана, шарилж тавина. Энэ нь муу зүгийн ад, чөтгөрийн хор-лолыг хааж байгаа гэсэн утга агуулдаг. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс, настандаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засч дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа дээж өргөж, бурхандаа дээжилнэ. Түүний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой. Мөн гурван марал одонд идээ өргөж, битүүлгээ хөндөнө. Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндэн эвлүүлэх зэргээр тоглодог

Шинэлэх ёсон

Хаврын тэргүүн сарын шинийн 1-нд цагаан сарын бая-рыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг. Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилдаг. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилна. Хөөргөө харшуулж солилцохыг цээрлэнэ. Мөн хөөргөний толгойг нь дарж болдоггүй.

ЗОЛГОХ ЁСОН


Өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадагны амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээр эвхэн нугалдаг нь хадагны хээ, үсгийн толгойг буруу харуулахгүйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж бо-лохгүй. Харин хадгаа тавьчихаад золгохдоо мэндийг нь асууна.

Н. Отгонбаатар
Эх сурвалж: “Нийгмийн толь”

0 comments:

Post a Comment