Хаалгаар ороход “А” давхар
Харин түүний дээд талд нь “Б” давхар
Дээр дээрээсээ өрсөн 35 давхар үсэг
Дээвэрт нь хүрэхээр тэмүүлсэн 35 давхар үсэг
Нэг нэгээрээ бол үсэг
Нийлэхээрээ бүгд үг
Үг бүхэн өөр өөр утгатай
Өгүүлбэр бүтээхээрээ байшин шиг том
Хамгийн дээд талынх нь “я” давхар
Харин түүний доод талынх” ю” давхар
Одоо би дөнгөж” а” үсгээ л нүдэлж байна
Орой дээр нь гарахад би уншдаг болноо
Тэгээд би цагаан толгойн баяраа хийнэ
Тэнгэрт тулсан өндөр байшин босгоно
Ааваараа би үлгэр уншуулахаа болино
Амтат үлгэрийг би өөрөө уншдаг болно
0 comments:
Post a Comment