Насаараа үлий сахисан сар шиг голын эрэг сахиж загас жараахай хөөцөлдөн өнгөрүүлсэн өвгөн Дэлэг гуай тэтгэвэртээ гарав. Хаяанаасаа тул загас барьж байсан Туул голд нь дэгээ үмхэх амьтангүй болсонд харуусан дэмий л эрт урьдын явдлаа дурсан хөгшин муур шиг уйтгарлан сууна.
Залуучууд жийп унан давхиж Эгийн гол, Өлзийт нуураас тул барьж байгааг сонсоод атаархал төрөвч унадаг дугуй ч үгүй өвгөнд мөрөөдлийн үлгэр мэт сонсогдоно. Ядаж байхад оросын телевизээр загасчдын тухай нэвтрүүлэг байнга явж дотрын жоовонг нэмнэ. Аргаа барахдаа зах дээрээс амьд загас худалдан авч том түмпэнтэй усанд тавиад дэгээ үмхүүлэх гэж оролдсон удаа ч бий. Агаар дутаж амь нь тэмцэн түнхэлзэх загас дэгээ үмхэх байтугай дэргэдэх орчноо ч мэдрэхгүй байсаар төдхөн амьсгал хураана.
Харин өвгөн өөрийн гараар янзалж хар залуугаасаа гарынх нь шөлийг ууж дассан эмгэнээ дайлна. Эмгэн эрийг нас, уулыг цас гэдэг үнэн юм даа хэмээн бодож өвгөнөө дэмий л өрөвдөнө. Өвгөн өглөө эртлэн босоод л загасанд явах гэж байгаа хүн шиг өмсдөг гутал, хувцас хунараа үзэж, загас ангийн нарийн нандин хэрэглэлээ дэлгэн цангаж, арчиж зүлгэж, бас ийм ч юм нь алга, тийм ч юм нь дутлаа хэмээн эмгэнээ омогдоно. Тэр үед нь хэн нэгэн орж ирвэл загасчны хэрэглэлээ үзүүлэн тайлбарлаж, тэр голоос төдөн метр тул барихад үмхүүлсэн дэгээ, оготно, хулгана гээд багаахан музей үзүүлэх мэт уйдтал яриа дэлгэнэ.
За тэгээд дараа нь барьж байх үеийн зургийн цомгоо дэлгэнэ. Төр засгийн зочдыг ирэхэд Цэдэнбал даргын урилгаар очиж тул барьж хамт авахуулсан зураг бол хамгийн нандин эрдэнэ нь. Тэр зургийг томруулан хоймортоо залжээ. Өвгөн тэтгэвэртээ гарсан өвлийг ийнхүү тэсч ядан өнгөрүүлээд, хавар болж цөн түрсний дараа Туулын гүүрэн дээр өдөржин гиюүрэн зогсох болов. Гартаа уурга саваа барьсан хүүхдүүд өдөржин гүйлдэх боловч жараахай ч бариагүй нь илт харагдана.
Үдэш нэг их ажил амжуулаад ирсэн хүн шиг тухлан сууж эмгэнийхээ гарын хоолыг идээд, нойрсохдоо шөнөжин загас зүүдэлнэ. Туулаас бараг хоёр метр тул дэгээдээд хар хөлсөө гоожуулан ноцолдон яг гаргадгийн даваан дээр эмгэн нь:
-Хөөе, өвгөөн, яагаад хар дараад байгаа юм бэ хэмээн сүвээ рүү нь нударч сэрээснээс болж тэр хоёр тар түр хийж хоёр хоног дуугаа хураасан удаатай.
-Хөөе, өвгөөн, яагаад хар дараад байгаа юм бэ хэмээн сүвээ рүү нь нударч сэрээснээс болж тэр хоёр тар түр хийж хоёр хоног дуугаа хураасан удаатай.
Энэ явдал, өвгөн нь:
-Яг тул барих гэж байхад сэрээдэг яадаг муу яатуу вэ гэж хэлснээс болсон хэрэг. Амьдралдаа албан ажил амжуулах, загас барих хоёроос өөр зүйл сураагүй өвгөн Дэлэг мэддэг чаддаг хоёр зүйлээсээ ийнхүү зэрэг салснаас болж галзуурах дөхөв. Гэтэл өвгөн намрын нэгэн нарлаг өглөө шинэ санаа сэдэв.

Өглөө эртлэн босч загасчны дүрдээ хувираад зах дээрээс шилж байж томоохон хөлдүү загас нэгийг авч гялгар хүүдийтэй усанд хийж үүрээд Туул голын хөвөөнд очиж тухлав. Хайрга хонхойлгон гялгар хүүдийтэй загасаа тогтоон тавиад дэгээгээ усанд шидлээ. Голын усанд дэгээгээ шидэхэд өвгөний зоо нь тэнийж, нуруу нь тэгшрэх мэт болжээ. Юу ч орохгүйг мэдсээр авч дэргэдээ барьсан загасаа тавиад, үе үе дэгээгээ усанд шидээд, дуртай янжуураа хааяа нэг сорж, мөнгөрөн бидэртэх голын усыг ширтэх үнэхээр таатай байлаа. Өвгөн ийнхүү өөрөө өөрийгөө хуурч сэтгэлийн таашаал эдлэх мөрөөдлөө хэрэгжүүлж баясав. Гэтэл энэ таашаал удаан үргэлжилсэнгүй.
-Та яагаад хориотой голоос загас бариад байгаа хүн бэ? хэмээн зандарсан эргүүлийн цагдаагийн хахирган дуу гэнэт гэрэл тасрах мэт бүх таашаалыг нь унтраав. Өвгөн ингэнэ гэдгийг мэдэж байсан ч таашаалдаа хөтлөгдөөд бүхнийг мартсан байснаас бүх бие нь зарсхийн, толгойтой үсээ бостол цочив. Хэлэх үгээ олж ядан:
-Өвөө нь дэмий л сэтгэлээ хуурч… гээд бөвтнөхөд. Цагдаа:
-Ингэж сэтгэлээ хуурдаг юм уу? Наадах загасыг чинь тэгээд хэн барьсан болж байна? гээд тачигналаа. Өвгөн:
-Ингэж сэтгэлээ хуурдаг юм уу? Наадах загасыг чинь тэгээд хэн барьсан болж байна? гээд тачигналаа. Өвгөн:
-Өвөө нь гэрээсээ авчирсан юм гэхэд:
-Танд тэгж хууртдаг толгой гэж бодоо юу хэмээн умс нь хөөрч дуу нь улам чангарлаа. Тоглоом нь шоглоом болж байгааг мэдэрсэн өвгөнд хэлэх үг олдсонгүй. Цагдаа:
-Танд тэгж хууртдаг толгой гэж бодоо юу хэмээн умс нь хөөрч дуу нь улам чангарлаа. Тоглоом нь шоглоом болж байгааг мэдэрсэн өвгөнд хэлэх үг олдсонгүй. Цагдаа:
-Та намайг дагаад яв гэхээс өөр үг хэлэлгүй түрүүлээд алхлаа. Өвгөн хамаг юмаа хам хум хамж аваад цагдааг дагалаа. Цагдаа бургасанд нуусан машиндаа хүрч өвгөнийг суулгаад дүүргийн цагдаагийн хэлтэст хүрлээ. Цагдаа:
-Туулын хөвөөнд тухлан суугаад, тул бололтой том загас барьсан этгээдийг эд мөрийн баримттай нь баривчлан ирлээ. Түр саатуулж шалгах нь зүйтэй хэмээн ямар ч дарга нь юм бүү мэд, нэг тарган офицерт илтгэлээ.

Офицер өвгөнийг саатуулан шалгах үүрэг өгөв. Өвгөн, тэр даргад:
-Хүү минь энэ чинь зах дээрээс авсан хөлдүү загас. Өвөө нь сэтгэлээ хуурч суусан юм хэмээн хичнээн учирлаад хэн ч сонссонгүй. Ядахдаа загас минь муудчихна шүү дээ гэвэл:
-Хөргөгчид хийчихнэ гэлээ. Өвгөн:

-Хүүхдүүд ээ! Энэ чинь манай улсын голд байдаггүй загас шүү дээ гэвэл:
-Та тэгээд гадаадаас бариад ирээ юу хэмээн тохуурхан хөхрөлдөөд хэн ч сонссонгүй. Ингээд өвгөн тусгай өрөөнд 24 цаг саатуулагдлаа. Энэ хооронд эмгэн нь эрэл сурал болж, радио телевизээр зарлаж, цагдаагийн даргад хүртэл шуугиан дэгдээснээр маргааш өглөө нь өвгөнийг олж тодрууллаа. Цагдаагийн дарга:

-Загасыг нь хаанахын загас болохыг шинжлэх, тэр хооронд өвгөнийг суллах үүрэг өглөө.
Эмгэн хэдэн автобус дамжин майжигнан ирж толгой нь эргэж, дотор нь муухайрсан өвгөнтэйгөө уулзаж, дайнд яваад ирсэн болзоот залуугаа угтах мэт баярлав. Харин цагдаагийн газрын хөргөгч нь ажилгүй байснаас нөгөө муу загас нь ялзраад ямар нь үл мэдэгдэх болсон учраас гадаад руу явуулж шинжилгээ хийлгэхээр болжээ. Ийнхүү өвгөний хөх инээд нь хүрч, эмгэний сэтгэл түгшсээр нэг сарын нүүр үзэхэд:

-Хойт мөсөн далайд амьдардаг молиго хэмээх загас гэсэн хариу иржээ. Ингээд тоглоом нь шоглоом болж хаширсан өвгөн загасны бүх хэрэглээ худалдаад хавийнхаа тэтгэврийнхэНтэй нийлж даалуудах хоббитой болон санаа нь амарчээ. Харин цагдаагийн сургалтын хөтөлбөрт Монголынхоо загасыг таних хичээл нэмэн оруулжээ.
Шуугиан тарьсан ч бяцхан ялалт байгуулсан өвгөнөөрөө бахархсан эмгэн харин өдөрт нэг удаа халуун савтай цай бариад даалууны сүүдрэвч рүү гүйх шинэ ажилтай болов.
Шуугиан тарьсан ч бяцхан ялалт байгуулсан өвгөнөөрөө бахархсан эмгэн харин өдөрт нэг удаа халуун савтай цай бариад даалууны сүүдрэвч рүү гүйх шинэ ажилтай болов.
Эмх замбараагүй газар олголтоос болж даалууны сүүдрэвчийн алгын чинээ газар шахагдахын цагт Дэлэг өвгөн хаашаа явж цагийг нөгцөөхийг бурхан л мэдэх болж дээ.
Л.Одончимэд
Эх сурвалж: цэг.мн
0 comments:
Post a Comment