Tuesday, November 30, 2010
Шинэ жилийн үлгэр
Дотуур байранд ч сайхан охидоор бялхаж, манай давхарт л гэхэд эрэгтэйчvvдийн ганц өрөө, бусад нь охид бvсгvйчvvд амьдардаг байв. Хамгийн сайхан vе гэвээс шалгалтын дараа бvгд гэр гэрээдээ харьцгааж дотуур байранд бараг хvн vлдэхгvй тэр vед шөнө гитарын дуу чимээнд сэрэх, хэн нэг нь элсэн чихэр, эсвэл дэвтэр гуйж орж ирнэ гэхгvй амар байдаг байв. Тэр жил би өрөөндөө гав ганцаар шинэ жил угтахаар болов. Дотуур байранд арваад хоног хэн ч ирэхгуй бөгөөд нэгдvгээр дамжааны охинд хариу vгvй хайр сэтгэлээ илчилж сэтгэлийн шарх авсан би бээр сайхан унтаж, сэтгэл санаагаа цэгцлэн, шинэ оноо цоо шинэ хvн болж угтахаар зэхэж байлаа. Vнэндээ ч шинэ жил болоод гурав хоносны дараа миний амьдрал орвонгоороо эргэсэн билээ. Юу болсон талаар дэс дараатай сийруvлье л дээ. Гучин нэгний өглөө хэн нэгэн хаалга тогшиж намайг сэрээлээ.
Labels:
Өгүүллэг
Monday, November 29, 2010
Friday, November 26, 2010
Wednesday, November 24, 2010
Monday, November 22, 2010
Sunday, November 21, 2010
Saturday, November 20, 2010
Friday, November 19, 2010
Thursday, November 18, 2010
Wednesday, November 17, 2010
Ийм нэгэн хайр - өгүүллэг
Бороо хувингаар асгах мэт шаагин орсоор л... Машиний шил арчигч жагсаалийн цэрэг шиг ярс ярс хөдөлхөд борооны ус ярагдан хажуу тийш урсана. Тулгаа хурдны замаас сая л салж баруун тийш эргэн нарийн гудамжаар өгсөөд нилээд явтал замын хажууд гэрлээ анивчуулан нэг машин зогсох нь харагдав. Хурдаа хасаад хажуугаар нь гархад машины нь дугуй хагарчихсан,дэргэд нь бороонд шалба норчихсон эмэгтэй зогсож буй нь нүдэнд нь туслаа.
Labels:
Өгүүллэг
Monday, November 15, 2010
Алдаж онодог анхны хайр мину
Алдаж онодог анхны хайр мину
Анхны хайр алдаагүй байх нь ховор
Амжиж эхлэсэн ч алдаж дуусдаг
Нэг нэгэндээ уусдаг хорвоод
Нинжин сэтгэлээр анхны хайр бүтдэггүй.
Хайрлаж хамгаалж хадгалж нандигнасан ч
Хариугаа өгөлгүй хаяаад оддог нь жам
Заяа нь тийм байлгүй
Заавал бүтэх ёс байхгүй
Зан нь тийм хойно анхны хайр
Ойлгож ухаарч илчилсэн ч
Онож таарсан нь цөөхөн л дөө
Амьдралын тулгуур онол
Анхны хайр бүтдэггүй ээ гэж
Алдар цуутай нь хэлээгүй юм.
Амьдрал өөрөө ойлгуулж өгдөгын
Зүрхэндээ шаналж зүүдэндээ мэгшиж
Зовлонг нь ойлгохын цагт
Зөв үг юмаа гэж
Зүрх чинь биш зовлон чинь хэлээд өгнө ( харуусал 247)

Шүлэг
Sunday, November 14, 2010
Болзоо /Золдэлгэр/
Өмссөн хувцаснаасаа өөр хөрөнгөгүй, үс гэзгээсээ өөр гоёлгүй бүсгүй гудамжаар алхана. Түүний араас толгой дүүрэн бодол чихсэн баян тансаг амьдрал, гоо сайхан эхнэр мөрөөдөх нэг залуу алхах... Тэгээд тэд учрана. Нэг газар орно. Хоол авна, ганц хоёр шар айраг бас хэдэн ширхэг янжуур. Залууд бүсгүй таалагдав. Сайхан бие, алаг нүд, нууцлагдмал дээгүүр харц өөрт зохисон ихэмсэг зан...бүгд залуугийн мөрөөдлийн бүсгүйн шинж.
Labels:
Өгүүллэг
Saturday, November 13, 2010
Friday, November 12, 2010
ЗУРААЧ БYЖИГЧИН ХОЁР
Зуны адаг сарын хуучдаар цаг тогтуун тал, хєндийд цэцэг ногоо алаглан жигдэрч, Алтайн нурууны эгц цавчим уулс сvр жавхлангаараа єрсєлдєх мэт ноён шовх оргилоороо тэнгэр баганадан буурал тэргvvнээ vvл манангаар халхалжээ. Тэдгээр асгат єндєр уулын хоорондуур урсах нарийхан голын хєвєєнд орших нэгдлийн тєв орчим тоос манарах нь олон хvн цугласны шинж ажээ. Тэнд нэгдлийн хорин жилийн ой болж, наадам хийж байгаа юмсанж. Их насны морь ирэхийг хvлээн морьтой нь дєрєєн дээрээ, машинтай нь тэвшин дээрээ зогсож, явган нь єлмий дээрээ єндийх ажээ. «Эргэх яагаа ч vгvй» «энэ хєндий ч ёстой морины чадал шалгана даа!» «мєн ч олон газрын хурд цуглаж дээ» «эргээдэхвэл юу ч удах вэ дээ» гэх зэргээр хэсэг уяачид ярилцав.
Labels:
Өгүүллэг
Thursday, November 11, 2010
Wednesday, November 10, 2010
Молиго загас /хошин өгүүллэг/
Насаараа үлий сахисан сар шиг голын эрэг сахиж загас жараахай хөөцөлдөн өнгөрүүлсэн өвгөн Дэлэг гуай тэтгэвэртээ гарав. Хаяанаасаа тул загас барьж байсан Туул голд нь дэгээ үмхэх амьтангүй болсонд харуусан дэмий л эрт урьдын явдлаа дурсан хөгшин муур шиг уйтгарлан сууна.
Залуучууд жийп унан давхиж Эгийн гол, Өлзийт нуураас тул барьж байгааг сонсоод атаархал төрөвч унадаг дугуй ч үгүй өвгөнд мөрөөдлийн үлгэр мэт сонсогдоно. Ядаж байхад оросын телевизээр загасчдын тухай нэвтрүүлэг байнга явж дотрын жоовонг нэмнэ. Аргаа барахдаа зах дээрээс амьд загас худалдан авч том түмпэнтэй усанд тавиад дэгээ үмхүүлэх гэж оролдсон удаа ч бий. Агаар дутаж амь нь тэмцэн түнхэлзэх загас дэгээ үмхэх байтугай дэргэдэх орчноо ч мэдрэхгүй байсаар төдхөн амьсгал хураана.
Labels:
Өгүүллэг
Tuesday, November 9, 2010
Monday, November 8, 2010
Цагаан толгойн байшин /Н.Тайванжаргал/
Хаалгаар ороход “А” давхар
Харин түүний дээд талд нь “Б” давхар
Дээр дээрээсээ өрсөн 35 давхар үсэг
Дээвэрт нь хүрэхээр тэмүүлсэн 35 давхар үсэг
Нэг нэгээрээ бол үсэг
Нийлэхээрээ бүгд үг
Үг бүхэн өөр өөр утгатай
Өгүүлбэр бүтээхээрээ байшин шиг том

Saturday, November 6, 2010
Нулимстай мөнгө
1. Нулимстай мөнгө
...Өнөөдөр баасан гариг. Зогсолтгүй эцэж цуцатлаа ажилласан өдрүүд ард өнгөрч ажлын хөлсөө авна. Ажил-гэр, гэр-ажил энэ давтамж бол гадаадад ажиллаж байгаа монголчуудын хэллэг. Ажилдаа бүх анхаарлаа хандуулж, зөвхөн ажиллаж, өдөр хоног яаж өнгөрч байгааг ч үл анзаарна. Цаг хугацаа, сэтгэл, хөлс шингэсэн энэ мөнгийг гартаа атган харж суухдаа " би юуны төлөө ингэтлээ зүтгэнэ вэ?"гэж асуухуйд, "миний төлөө" гэх шиг харь өнгөний дэвсгэртийн тохуутай дүрс сэтгэл сэрдхийлгэж, дотор давчдуулах аж. Харь газрын хатуу хэцүү, өөрийн хүсээгүй ажлыг бусдын тохуутай харцан дор хийж, хаа нэг хүртэх энэхүү мөнгөн дэвсгэрт хамаг л залуу нас амьдрал, эрүүл мэнд, хүсэл тэмүүллийг минь нугачин дарсны төлөөс мэт харагдана. Хөлсөө урсган, сэтгэлээ хиртүүлэн байж олсон энэ мөнгөө өөрөөсөө ч харамлан, орхиод ирсэн үр хүүхэд, сэглээд орхисон амьдралынхаа төлөөс болгон явуулахдаа "яагаад?", "яах билээ?" гэдэг асуултаар сэтгэл зүрхээ "урна". Ганцаардаж шаналсан сэтгэл, өдрөөс өдөрт алдагдсаар байгаа эрүүл мэнд, холын холд тэнүүчлэх шаналгаа бүхэн өөртөө ч зориулахэрхгүй харь мөнгөн дээр "нулимс" болон дусална. ...Өнгөрсөн хавар болон саяхан надад, сэтгэлээ онгойлгож шаналлаа хуваалцах гэж бичиж ирүүлсэн 2 ч бүсгүйн захидал их зүйлийг бодогдууллаа. Монгол төрийн харалган арчаагүй бодлогын улмаас гадаадад амьдарч ажиллаж байгаа болон одоо гадаад орон руу тэмүүлж байгаамонголчууд бид юуг олох гэж юугаа золиослоно вэ? ...Өнгөрсөн 8 сар гадаадад байгаа монголчуудын хамгийн ачаалалтай үе нь. Бүх шатны сургуулиудын хичээл эхлэх гэж байгаа болохоор хүүхдүүдийн хичээлийн бэлтгэл, сургалтын төлбөр, өвлийн бэлтгэл, хоол хүнс, өдрөөс өдөрт үнэ нь нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд явуулсан мөнгөөр Монгол оронд "бороо асгарна". Энэ мөнгө Монгол орны эдийн засагт их жийрэг болж байхад үүнийг хэн ч анзаараагүй дүр үзүүлнэ. Харин ч тэд харь оронд ажиллаж байгаа монголчуудаа "эх орондоо хайргүй", 'хувиа бодсон", "урвагч" гэхчилэн цоллоно. Харь орноос аав ээжийнхээ илгээсэн мөнгөөр Монголын боловсролын салбрын санхүүжилт, авилгал, урлагийн одонцруудын элдэв гоё нэртэй тоглолтууд, баар цэнгээний болон эрүүлжүүлэх газрын орлогыг бүрдүүлэх хүүхэдзалуус. Виз нь дарагдаж, гадаадад гарах боломжоо алдахгүй гэсэндээ өхөөрдөм бяцхан үрээ аав ээж, ах дүү, анд нөхдийн аль нэгэндээ даатган орхиж, амьдралаа дээшлүүлэх гэж харь мөнгөний төлөө алсад одох аав ээжүүд. Тийм ээ! Энэ харь мөнгө монголчуудын минь амьдралыг сэглэж, эх үрсийг салган холдуулж, залуу нас, эрүүл мэнд, өөдрөг хүсэл тэмүүллийг нь "залгилж" байна.

Thursday, November 4, 2010
Wednesday, November 3, 2010
Б.Шүүдэрцэцэг : Гэнэтийн бэлэг /Өгүүллэг/
Оюyн ээлжээ хүлээлцчихээд өрөөндөө орж халаадаа тайлахдаа л сая ядарсанаа мэдрэв. Ийнхүү халаад, малгайгаа тайлан, чагнуураа хүзүүнээсээ мулталж зогсохдоо жижүүрийн шөнийн хүнд ачаанаас саалж сэтгэл амран гэртээ харьж бушуухан хөөстэй бүлээн усаар дүүргэсэн онгоцонд хэвтэхийг мөрөөднө.
Тэр цагаан халаад, эмчийн малгайгаа тайлан богинхон өдөн хүрэм, ноосoн малгай өмсчихөөд арван жилийн өмнөх шигээ сургуулийн сурагч охин мэт харагдана. Гэвч энэхүү өндөр турьхан бие, будаг шунхгүй цэвэрхэн бор царайтай бүсгүйн сэтгэлд удахгүй айлчлан ирэх гучин насны тухай бодол гуниг төрүүлэн, хайр амсаагүй зүрх нь үе үехэн ганцаардан гунигладгийг ээжээс нь өөр хэн ч мэдэхгүй.

Tuesday, November 2, 2010
Monday, November 1, 2010
ААВ БИД ХОЁР
Зохиогч Р.Чойном
Нэрийг минь хайрласан хүн-аавНэгэн биеийг минь заяасан хүн-аав
Нээгдэж амжаагүй өргөсөн цэцгийг орхиод
Нэн эрт явчихсан хүн-миний аав
Цанид номын таринын үсгээр
Цаст Гимилайг давуулан авчирсан
Хэн бүхэнд байдаггүй нэрийг баруун чихэнд минь
Хэ.Цэрэнсодном багш Гэлэгрэнцэн аав
Хэлж өгсөн юм, «Чойном» гэж.
Labels:
Шүлэг