Хүүхдийн тоглоомын талбай дээр залуу бүсгүй хоёр зэрэгцэн сууж байв. Бүсгүй залууд хандан “Тэр тоглож байгаа миний хүү” хэмээн улаан цамцтай гулгуур дээр тоглож буй бяцхан хүүг заав. Үнэхээр хөөрхөн хүү байна. Харин миний охин тэр цагаан даашинзтай, дугуй унаж байна" гэжээ. Тэд хүүхдүүдийнхээ талаар ярилцаж суулаа. Тэгж байтал залуухан аав бяцхан охиноо дуудаад "хоёулаа одоо харихуу, Мэллисса?" гэж асуулаа. Охин ааваасаа "ааваа дахиад тавхан минут тоглочихоё тэгэх үү?" гэж гуйхад аав нь толгой дохин инээмсэглээд "Тавхан минут шүү" гэлээ.
Бүсгүй охиныг нь өхөөрдөн, тэдний талаар ярилцаж суутал таван минут өнгөрсөн байв. Залуу бяцхан охиноо дахин дуудаж, " Одоо хоёулаа явахуу?" гэж асуулаа. Мэллисса дахиад л ааваасаа хичээнгүйлэн гуйж" ааваа дахиад таван минут тоглоё гэж гуйж байна" гэлээ. Аав нь хайртай охиныхоо гуйлтыг зөвшөөрлөө.
Бүсгүй залууд хандан “Та үнэхээр тэвчээртэй сайн аав юмаа” хэмээн түүнийг магтахад залуу охин руугаа харсан чигтээ гунигтайгаар ийнхүү хэллээ.Түүний ах Томмийг дугуйгаа унаад явж байхад нь согтуу жолооч дайрчихсан юм. Би хэзээ ч Томмийг дахин 5 минут тоглохыг гуйхад нь зөвшөөрдөггүй байлаа. Би Мэллиссадаа хүү Томми дээр гаргасан шиг алдаагаа давтахгүй гэж өөртөө амласан юм. Охин минь намайг өөрт нь дахин 5 минут дугуйгаа унах боломж олголоо гэж бодож байгаа. Яг үнэндээ би өөртөө охиныхоо тоглож буйг харах аз жаргалтай 5 минутыг нэмж байгаа юм шүү дээ гэлээ.
Та өөрийхөө хайртай хүмүүстээ үргэлж 5 минут хамт байх боломж олгож байгаарай. 5 минутын үнэ цэнийг юутай ч зүйрлэж боломгүй.
0 comments:
Post a Comment