эх сурвалж: sonin.mn
Гэмт хэрэг, садар самууныг сурталчилсан контенттэй материалын тухай журмын заалттай бид санал нэгтэй байна.
Харин хамгийн гол асуудал нь сайтын хэрэглэгчдийн, өөрөөр хэлбэл иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан асуудал нь нэн ноцтой юм.
Өдөрт 3000-аас дээш хандалттай томоохон вэб сайтууд бүгд хэрэглэгчдийн бүртгэлтэй болох ба зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч л тухайн сайтад сэтгэгдэл үлдээж болох аж. Ингээд тухайн хэрэглэгчийн бичсэн сэтгэгдлийн мөрөөр Харилцаа, холбооны зохицуулах хороо, хуулийн байгууллага гомдол гаргавал тухайн хэрэглэгчийн сэтгэгдлийг устгах, мөнөөх хэрэглэгчийн тухай хувийн мэдээллийг өгөх юм байна.
Хэрвээ тухайн сайт хэрэглэгчийн үзэл бодлыг хязгаарлахгүй, хэрэглэгчдийнхээ мэдээллийг нууцална гэх аваас домайн нэрийг нь хураах, гадаадад сервер нь байршдаг бол интернэтийн сүлжээ компаниудаар дамжуулан Монголоос хандалт хийх боломжгүй болгох зэрэг арга хэмжээг Засгийн Газар авах гэнэ.
Монголын анхны мэдээллийн сайт болохынхоо хувьд www.sonin.mn –ы хамт олон “янз бүрийн болох болохгүй” сэтгэгдэл бичигддэх явдал гардгийг сайн мэднэ.
Гэхдээ хувь хүнийг илт гутаан доромжилж, хувийн амьдралд халдсан, хараалын үг хэт их хэрэглэсэн сэтгэгдлийг нийтлэхгүй байх, ингэхдээ тухайн хэрэглэгчийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг ч хүндэтгэх байдлаар шийдэж ирсэн билээ.
Нөгөөтэйгүүр сэтгэгдлээс болж, жирийн иргэд хохирч, улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учирч буй гэдэгтэй санал нийлэх ямар ч боломжгүй юм.
Мөн энэ шийдвэр нь 2000 оны эхээр Н.Энхбаяр Ерөнхий сайд болоод хийж байсан үйлдлийг эрхгүй сануулж байна. Дангаараа засгийн эрхийг авсан түүний бүлэглэл “Хүүхний мээм үзүүлсэн” гэх үндэслэлээр нэр бүхий чөлөөт хэвлэлүүдийг хааж, үүнийгээ ч нийгэмд сайн зүйл хийж байна хэмээн тайлбарлаж байлаа. Гэтэл үнэн хэрэгтээ сөрөг хүчний нэр бүхий хэвлэлүүдийг хааж, харин ч нүцгэн охидын зураг дугаар бүртээ тавьдаг асан “шар сонин”-ы эздийг өөрсдөд нь үйлчилдэг учир тусгай сан хүртэл байгуулан дэмжсэнийг гэрчлэх нэн олон баримт бий.
Ийнхүү улс төрчдийн “хатуу хяналт”-аас ангид асан вэб сайтуудыг хянах, өөрт нь таалагдахгүй бол “хаах” улс төрчдийн санаархал хэрэгжиж эхэллээ.
Ямар нэгэн улс төрийн нам, бүлэглэлийн харьяат бус болохынхоо хувьд Монголын анхны мэдээллийн вэб сайт www.sonin.mn энэ журам гэгч болон Монгол улсын Засгийн Газрын байр суурьт туйлын харамсаж буйгаа илэрхийлж байна.
Суут Вольтэрийн “Таны ярьж хэлж байгаа надад огт таалагдахгүй байна, гэхдээ хэлэх эрхийн тань төлөө амиа ч өгөхөд бэлэн байна” гэсэн үгийг эцэст нь дахин давтан өгүүлье.
Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхэд баримтлах түр журам
1. Ерөнхий зvйл
1.1 Улсын Их Хурлын 2010 оны 48-р “Тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын vндэсний аюулгvй байдлын vзэл баримтлал”-ын
3.6.1.2, Харилцаа холбооны тухай хуулийн 8.1, 9.1,2-ийг тус тус vндэслэн иргэн. хуулийн этгээд нь харилцаа холбооны сvлжээгээр вэб сайтын vйлчилгээг эрхлэхтэй холбогдсон харилцааг энэхvv журмаар зохицуулна.
1.2 Интернэтийн vйлчилгээ эрхлэгч. домэйн нэрийн vйлчилгээ эрхлэгч, вэб сайтын vйлчилгээ эрхлэгч болон контент хостингийн vйлчилгээ эрхлэгч нь контентийн vйлчилгээнд оролцохдоо энэхvv зохицуулалтын журмыг дагаж мөрдөнө.
2. Нэр томъёоны тодорхойлолт
2.1 Контент гэж харилцаа холбооны сvлжээгээр дамжиж буй тэмдэгт, дохио, текст, зураг, дуу, авиа. дvрс, бичлэг болон бvх төрлийн мэдээ мэдээллийг тоон хэлбэрт хувиргасан бvтзэлийг ойлгоно. Контентид дараах зvйлс орохгvй. Vvнд:
• Цахим шуудан, балк болон спам захидал
• Хувь хvмvvсийн хсорондын харилцаа (Жишээ нь: телефон яриа, факс, АйПи телефон яриа гэх мэт)
2.2 Интернэтийн vйлчилгээ эрхлэгч гэж Зохицуулах хорооноос интернэтийн vйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсны vндсэн дээр интернэтийн vйлчилгээ vзvvлэгч хуулийн этгээдийг ойлгоно.
2.3 Вэб сайтын vйлчилгээ эрхлэгч гэж интернэтийн сvлжээ ашиглан өөрийн vйлчилгээг (мэдээ, форум, хэлэлцvvлэг, худалдаа наймаа гэх мэт) нийтэд хvргэж буй иргэн, хуулийн этгээдийг ойлгоно.
2.4 Контент хостингийн vйлчилгээ эрхлэгч гэж өөрийн сервер дээр вэб болон бvх төрлийн цахим өгөгдлийг байршуулж, тэдгээрт хэрэглэгчид харилцаа холбооны сvлжээ ашиглан хандах боломжийг олгодог vйлчлэгчийг ойлгоно.
2.5 Домэйн нэрийн vйлчилгээ эрхлэгч Монгол Улсын дотор .МН болон бусад төрлийн домэйн нэр бvртгэлийн vйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг ойлгоно.
2.6 Хэрэглэгчийн vvсгэсэн контент гэж тухайн вэб сайтын аливаа мэдээ нийтлэлд vлдээсэн сэтгэгдэл болон контейнтийг ойлгоно.
3. Хориотой контент
Контент нь Монгол Улсын хууль тогтоомж, тvvнд нийцvvлэн гаргасан эрхийн актыг зөрчсөн байж болох дараах зvйлсийг илэрхийлэхийг хориглоно. Vvнд:
3.1 Садар самуун явдал
А. Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зvйл 3.1.1, 3.1.2 болон 5 дугаар зvйл 5.1, 5.2-ийн дагуу садар самууныг илэрхийлсэн;
3.2 Хvчирхийлэл
A. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дvгээр зvйл 11.4- д заасан зvйлсийг илэрхийлсэн;
Б. Эрvvгийн хуулийн 178 дугаар зуйлийн дагуу терроризмийг дэмжсэн;
B. Эрvvгийн хуулийн 144 дvгаар зvйлийн дагуу шашны харгис vзэл номлолыг сурталчилсан;
Г. Vндэсний аюулгvй байдлын тухай хуулийн 3 дугаар зvйл 3.1-д заасан vндэсний язгуур ашиг сонирхолд харшилсан;
3.3 Хууль бус зар сурталчилгаа
А. Зар сурталчилгааны тухай хуулийн 6-р зvйлийн 6.5.5, 6.5.7, 6.5.8 болон 7-р зvйлд заасан зар сурталчилгааг агуулсан;
3.4 Хvvхдэд хортой контент
А. Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зvйл 7.2.3-ийн дагуу эротик зvйлсийг илэрхийлсэн;
Б. Хvvхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зvйл 1.6-ийн дагуу хvvхдийн хvмvvжил. ёс суртахуунд сөрөг нөлэө vзvvлсэн.
В. Хvvхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зvйл 5-д заасан зvйлсийг
илэрхийлсэн;
3.5 Ёс зvйгvй хэллэг
А. Улсын Их хурлын 2010 оны 48-р тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Услын vндэсний аюулгvй байдлын vзэл баримтлал”ын 3.6.1.2-д заасан дайсагнал, ялгаварлан гадуурхах vзэл, vзэн ядалтыг сурталчилсан дэмжсэн сурталчилсан, дэмжсэн сурталчилгаа мэдээлэл—ийг илэрхийлсэн.
4. Вэб сайтын vйлчилгээ эрхлэгч
4,1 Вэб сайтын vйлчилгээ эрхлэгч нь тухайн vйлчилгээнд хандах хэрэглчийн хандалтын дундаж нь сарын хугацаанд өдөрт гурван мянгаас давсан тохиолдд тус хороонд бvртгvvлэхvvрэг хvлээн.
4.2 Вэб сайтын vйлчилгээ эрхлэгч нь vндэсний vнэт зvйлийг тvлхvv нийтлэх, сурталчахыг дамжиж, гадны шашин соёл, төрийн бодлогыг сурталчилсан агуулгатай мэдээллийг зохистой тvвшинд хязгаарлана.
4.3 Вэб сайтын vйличлгээ эрхлэгч нь хэрэглэгчийн vvсгэсэн контентийг энэхvv журмын 3-ыг зөрчсөн эсэхэд хяналт тавих бөгөөд зөрчсөн тохиолдолд зөрчлийг гарсан даруйд нь арилгах, таслан зогсоох арга хэмжээ авах vvргийг хvлээнэ.
4.4 Вэб сайтад нь хэрэглэгч контент оруулах боломжтой, хэрэгэлчийг сэтгэгдэл vлдээх хэсэгтэй бол /1 өдрийн хандалтын тоо дунджаар гурван мянгаас их/ вэб сайтын vйлчилгээ эрхэлэгч нь дараах зvйлсийг vйл ажиллагаандаа заавал нэвтрvvлнэ. Vvнд:
А. Хэрэглэгч тухайн вэб сайтын vйлчилгээнд гишvvнээр нэвтэрч орж байж контент (сэтгэгдэл) оруулах боломжтой байх.
Б. Хэрэглэгч гишvvнээр элсэхэд зөвшөөрөх vйлчилгээний нөхцөл шаардлагыг боловсруулан гаргах ба уг нөхцөл шаардлагад дараах зvйлсийг заавал багтаасан байна. Vvнд:
а. Хориотой контентийн төрлvvд
б. Хориотой контентийг арилгах болон гишvvний эрхийг тvдгэлзvvлэх эсвэл зогсоох тухай
в. Энэхvv журмыг vйлчилгээндээ дагаж мөрдөх vvрэг, болон уг журмын
В. Хэрэглэгч гишvvнээр элсэхэд нэр нэвтрэх тvлхvvр vг цахим хаяг зэргийг заавал бvртгэх бөгөөд цахим хаягаар гишvvнчлэлийн баталгаажуулалтыг илгээж, хэрэглэгч гишvvнээр элсэхийг баталгаажуулсан тохиолдолд гишvvнээр бvртгэж авах
Г. Хэрэглэгчийн Айпи хаяг, товч нэрийг (ID) хэрэглэгчийн vvсгэсэн контентийн дээр 1ийтэд харагдахуйц байрлуулах
Д. Хэрэглэгч аль нэг өөр гишvvний оруулсан сэтгэгдэл. контентийг хууль бус сөрөг контент гэж vзвэл вэб сайтын vйлчилгээ эрхлэгчид мэдэгдэх боломжийг хэрэглэхэд хялбар, энгийнээр шийдэж өгсөн байх
4.5 Взб айтын vйлчилгээ эрхлэгчийн холбос барих мэдээлэл, хэрэглэгчийн санал хvсэлт, гомдлыг хvлээн авах төлөөлөгчийн газрын хаяг болон утасны дугаар нь олон нийтэд нээлттэй байна.
4.6 Вэб сайтын vйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хороонд өөрийн vйлчилгээтэй холбоотой шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх vvрэгтэй
5. Контент хостингын vйлчилгээ эрхлэгч
5.1 Конт: хостингын vйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хорооноос тогтоосон нөхцөл шаардлагын дагуу тусгаи зөвшөөрөл авены vндсэн дээр vйл ажиллэгаа явуулна.
5.2 Контент хостингын vйлчилгээ эрхлэгч нь өөрийн vйлчилгээнд энэхvv журмын 3 дугаар зvйлийг зөрчсөн контент байвал дамжуулахаас татгалзах эрхтэй байна
5.3 Контент хостингийн vйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хороонд контентийн vйлчг 1ГЭЭТЭЙ холбоотой шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх vvрэгтэй.
6. Өргөдөл, гомдол шийдвэрлэх
6.1 Гомд маргааныг шийдвэрлэхдээ Зохицуулах хорооноос баталсан “Гомдол, маргааныг хvлээн авах, хянан шийдвэрлэх журам” болон энэхvv журмь мөрдлөг болгоно.
6.2 Зохицуулах хороо нь энэхvv журмын 3 дугаар зvйлийг зөрчсөн контентийн талаасх гомдол, мэдээллийг албан бичиг, факс цахим шуудангаар хvлээж авна
6.3 Зохицуул хороо нь хэрэглэгч болон холбогдох байгууллагын өргөдөл, гомдол дээр vндэслэн холбогдох байгууллагад мэдэгдэл хvргvvлнэ.
6.4 Хэрэглэгч нь энэхvv журмын 3-д заасан хориотой контент (сэтгэгдэл)-ийн талаарх гомдлоо эхлээд тухайн вэб сайтад мэдэгдэх ба хэрэв уг вэб сайтын vйлчилгээ эрхлэгч ямар нэгэн арга хэмжээ аваагvй тохиолдолд зохицуулах хороонд мэдэгдэнэ.
6.5 Зохицуулах хороо тухайн контентийг уг журмын 3-д заасан хориотой контент байна гэж vзвэл доор заасан арга хэмжээ авахыг вэб сайтын vйлчилгээ эрхлэгчид мэдэгдэнэ.
А. Мэдэгдэл хvлээн авснаас 1 хvртэлх цагийн дотор уг зөрчлийг арилгах арга хэмжээ аван хариуг мэдэгдэх
6.6 Хэрэв заасан хугацаанд зөрчлийг арилгахгvй бол уг вэб сайтын vйлчилгээг зөрчил арилтал тvр зогсоох тухай мэдэгдлийг Зохицуулах хорооноос интернет vйлчилгээ эрхлэгч, домэйн нэрийн vйлчилгээ эрхлэгч болон контент хостингын vйлчилгээ эрхлэгчид өгнө.
6.7 Интернэтийн vйлчилгээ эрхлэгч, домэйн нэрийн vйлчилгээ эрхлэгч болон контент хостингын vйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хорооноос мэдэгдэл өгсөн тохиолдолд доор заасан арга хэмжээг 4 хvртэлх цагийн дотор авна.
А. Vйл ажиллагааг нь хаах тухай вэб сайтын vйлчилгээ эрхлэгчид мэдэгдэх
Б. Тухайи вэб сайтын vйлчилгээг зөрчил арилтал зогсоож, хариуг Зохицуулах хороонд мэдэгдэх
6.8 Зохицуулах хороо нь контентийн талаарх гомдол, шийдвэр, хэрэгжилтийг гомдол гаргасан хэрэглэгчдэд мэдэгдэх бөгөөд өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд тухай бvр мэдэгдэх vvрэгтэй.
6.9 Зохицуулах хороо нь интернэтийн vйлчилгээ эрхлэгч, домэйн нэрийн vйлчилгээ эрхлэгч болон контент хостингын vйлчилгээ эрхлэгчээс авсан бизнесийн болон хэрэглэгчдийн мэдээллийг зөвхөн зохицуулалтын vйл ажиллагаанд ашиглана.
0 comments:
Post a Comment