Monday, September 6, 2010
Д.Цэцэнбилэг : Ээждээ илгээх мөртүүд
Өөрийгөө хувилж хүн урласан
Өөгүй ээж минь ганц юм аа
Өрөө эмтэлж, цээжээ урсан
Өөдөсхөн ээж минь нэг юмаа
Уурлаж тандаа туньсан шигээ
Өрөөлд би гомдоогүй нь ичмээр
Уйлж таныг зовоосон шигээ
Өөр хэнийг ч шаналгаагүй нь жигшмээр
Эд, эс, бие цогчсоор чинь
Цаг хугацаа, гоо үзэсгэлэнгээр чинь
Тоймгүй жил тоглон наадсан бол
Тоомжиргүй хандсан цаг хугацаандаа
Таныхаа өмнө уучлал эрж байна
Хэзээд надад тохиох хайр дурлалын төлөө
Хэзээ ч дахин заяахгүй таныгаа би гомдоож байсан
Хүсээд, гуйгаад эргэхгүй амьдралын хүрдийг
Хүний хүүгийн гартай хамт эргүүлсэн бол
Өөрийгөө би өөрөөсөө ургсан юм шиг эндүүрч
Өдрийн нарыг үүрд гийх юм шиг андуурч
Өд шиг хөнгөн хайраар тандаа хандсан бол
Өөртөө гэмшиж буй ухаарлыг минь ойлгооч
Өнгөрч бүдгэрсэн хормыг одоо би дурсаад яалтай
Элэгдэж, мөлийсөн өдрүүдийг өөрөөсөө би хайгаад ч яалтай
Өр зүрхний чинь гүн дэх харуусал гомдлыг цагаатгаж
Өнөөдрөөс эхлэн таныхаа бурхан болон гэрэлтье
шүлгүүд
0 comments:
Post a Comment