“Хүний хөгжил сан” –гийн тухай хууль батлагдаж, хүн бүрт хувь ч юм уу хишиг ч юм уу тараах боллоо. Ардчилсан нам анхлан “Эрдэнийн хувь” гэж нэрлээд иргэн бүрт 1 сая төгрөг тараах тухай амалсан. Миний ойлгосноор байгалийн баялаг ашигласны үр шимийг иргэн бүр тэгш хүртэх учиртай, тиймээс жил бүр иргэддээ ийм хэмжээний хувь хүртээх юм гэсэн. Араас нь Монгол Ардын Нам –ын дарга, тухайн үеийн ерөнхий сайд С.Баяр, “Энэ бол бүрэн бололцоотой зүйл” гэж тодотгож байгаад, Бүтэн бас хагастай сая төгрөгийг “Эх орны хишиг” нэрээр олгохоо амалж, батламж хүртэл тараасан, одоо миний ширээн дээр байж л байна. Жил бүр олгох, тэгэхдээ сонгуулийн маргааш л бараг өгөх юм яриад байсан сая сая төгрөгний ханш нь унахын зэрэгцээ мөнгөн дүн нь буураад одоо юу гэнэ вэ дал далан мянган төгрөгийг өгөх болж байх шив дээ. Монголчууд далдрахын 70 гээд 70 насны ойгоо хийдэггүй. Энэ муусайн намууд өөрсдийгөө далдрахын бэлгэдэл болгож 70 мянган төгрөг тарааж байгаа бол харин ч авна шүү.
Showing posts with label Хүмүүс ингэж хэлэв. Show all posts
Showing posts with label Хүмүүс ингэж хэлэв. Show all posts
Saturday, September 3, 2011
НОГООН АМЛАЛТ
“Хүний хөгжил сан” –гийн тухай хууль батлагдаж, хүн бүрт хувь ч юм уу хишиг ч юм уу тараах боллоо. Ардчилсан нам анхлан “Эрдэнийн хувь” гэж нэрлээд иргэн бүрт 1 сая төгрөг тараах тухай амалсан. Миний ойлгосноор байгалийн баялаг ашигласны үр шимийг иргэн бүр тэгш хүртэх учиртай, тиймээс жил бүр иргэддээ ийм хэмжээний хувь хүртээх юм гэсэн. Араас нь Монгол Ардын Нам –ын дарга, тухайн үеийн ерөнхий сайд С.Баяр, “Энэ бол бүрэн бололцоотой зүйл” гэж тодотгож байгаад, Бүтэн бас хагастай сая төгрөгийг “Эх орны хишиг” нэрээр олгохоо амалж, батламж хүртэл тараасан, одоо миний ширээн дээр байж л байна. Жил бүр олгох, тэгэхдээ сонгуулийн маргааш л бараг өгөх юм яриад байсан сая сая төгрөгний ханш нь унахын зэрэгцээ мөнгөн дүн нь буураад одоо юу гэнэ вэ дал далан мянган төгрөгийг өгөх болж байх шив дээ. Монголчууд далдрахын 70 гээд 70 насны ойгоо хийдэггүй. Энэ муусайн намууд өөрсдийгөө далдрахын бэлгэдэл болгож 70 мянган төгрөг тарааж байгаа бол харин ч авна шүү.
Labels:
Хүмүүс ингэж хэлэв
Friday, August 5, 2011
ТАРХИ УГААХУЙ
Эх сурвалж: www.ulsturj.com
Киргизийн нэрт зохиолч Ч.Айтматовын “Цаазын тавцан” зохиолд Манкурт боол гэж дүр бий. Эзний хэлснээр л бүх зүйлийг хийдэг. Ямар ч өөрийн ухаан бодол, хүсэл тэмүүлэл, хэрэгцээ шаардлага гэж байхгүй. Эцэстээ эзнийхээ тушаалаар ээжийгээ харваж хөнөөдөг. Орчин цагийн хэлээр тархиа бүрэн угаалгасан этгээд юм даа.
Практик туршилт
1950 онд “Miami news” сонин дээр “Тархи угаах тактик” хэмээх шуугиантай нийтлэл гарснаас хойш дээрх нэр томъёо нийгэм, сэтгүүл зүйн үгсийн санд орж ирсэн гэдэг. Улмаар уг нийтлэлийн зохиогч болох сэтгүүл зүйн салбарын нэрээр АНУ-ын ТТГ-ын нууц ажилтан байсан Эдвард Хантер уг сэдвээрээ цуврал бүтээл хэвлэсэн аж. Тэрээр тухайн нэр томъёог хятад хэлний “си-нао”( 洗腦 – xǐ năo) буюу “оюун ухаан цэвэрлэх” хэмээх ойлголтоос зээлдэн авсан байна.
АНУ-ын ТТГ тухайн үед “МК-Ультра” нэрийн дор тархи угаах арга техник боловсруулах анхны нууц туршилтаа хэрэгжүүлж байсан бөгөөд туршилтын зорилго нь хүмүүст зүгээр нөлөөлөх төдий бус, тэдгээрийн сэтгэлгээний хэв маягийг цоо шинээр бүрдүүлэхэд чиглэж байсан аж.
Labels:
Хүмүүс ингэж хэлэв
Saturday, August 14, 2010
Итгэл - Титэм үг
Итгэл бол хүн чанарын нэг шалгуур, ёс суртахуун ёс зүйн нэн чухал хэмжүүр. Итгэл бол аугаа их хүч. Хайр сэтгэл, гэр бүл итгэл дээр оршин тогтнож батжин бэхжинэ. Хиргүй тунгалаг итгэлтэй гэр бүл хэврэг эмзэг байдаггүй ээ. Хүмүүний харилцаа, үерхэл нөхөрлөл мөн л итгэл дээр суурилна. Хүн, хүндээ хэдийчинээ гүн итгэлтэй байна үерхэл нөхөрлөл төдийчинээ бат бэх. Бие биедээ итгэнэ гэдэг хүн ёсны хамгийн ариун нандин бат холбоос билээ. Итгэл нь үл үзэгдэх мөртлөө үл тасрах сэтгэлийн учигаар хүмүүсийг гагнан холбож өгдөг юм. Итгэж болох нөхөр энэ хорвоогийн бүхнээс үнэт эрдэнэс лугаа ховор эрхэм хүн. “Бүх зүйлээ ярьж болох тэр итгэлт хүн миний нөхөр мөн”.
Labels:
Хүмүүс ингэж хэлэв
Monday, August 2, 2010
Мөнгө, баялаг гэж юу вэ?
Баялгийг дагаад мөнгө гэдэг билээ. Сая сая хүн мөнгөгүйгээс болж зовдог. Баян хүн мөнгөтэйгөөсөө болж зовдог. Гэтэл таны баялаг бол таны оюун ухаан шүү дээ. Мөн шинэ өдөртэй золгох, шинэ өглөөг угтахдаа ч баялаг гэж талархан бодох .
Амдьд сэрүүн, эрүүл энх, найз нөхөдтэй, бүтээлч сэргэлэн, амьдралын баяр баясгалангын жишээ болж байгаа нь таны баялаг юм. Ер нь баялгийг дээд зэргээр мэдэрч ойлгож таньж амьдар гэж зөвлөх байна. Таны амьдралын бүх сайн сайхан бүхэн газар бүрээс, хүн болгоноос ирдэг хаа сайгүй байгаа эд баялгийг танж түүнд таларх. Материаллаг баялаг бидэнд илүү өргөн эрх чөлөө олгож, дуртай зүйлээ хийх, хүмүүст туслах боломжоор хангадаг.Хүний хөдөлмөрийн зуршил, ялангуяа сэтгэлийн зөв зуршил нь сайн сайхан амьдрал, эд баялгийн эх булаг болох яадвартай билээ. Иймээс та энэ ертөнцийн баялаг учраас мөнгийг үйлдвэрлэдэг.Баялгийг дагаад мөнгө!

Saturday, July 31, 2010
Аз жаргал
Ч.Чулуунхүү
Labels:
Хүмүүс ингэж хэлэв
Бэрхийг давж амьдар
Хүний амьдралд саад бэрхшээлгүй бүтэх зүйл гэж бараг үгүй. Аар саархан саад тотгороос аваад асар том бэрхшээл саад урагшлах замд чинь хөндөлсөнө. Саад бэрхшээлийн өмнө сөхрөлгүй давж гарч байж зорьсондоо хүрч, бодсоноо хэрэгжүүлэх зам чинь нээгдэнэ. Сөхрөлгүй давахын тулд цөхрөлгүй хичээх хэрэгтэй.
Labels:
Хүмүүс ингэж хэлэв