Pages

Showing posts with label Танин мэдэхүй. Show all posts
Showing posts with label Танин мэдэхүй. Show all posts

Tuesday, January 31, 2012

Зүүдний тайлалаа уншаарай

Эрдэмтэд хэдийгээр хүн яагаад зүүд зүүдэлдэгийг одоо ч тодорхой тайлбарлаж чадаагүй байгаа  ч бидний зүүдэндээ хардаг зүйлс болох гэж буй зүйлсийн талаар сануулж байх шиг санагддаг.  Бид та бүхэнд DreamMoods.com-ын зүүдний тайлалч Майкл Виго  зарим нэг зүүдийг хэрхэн тайлсныг хүргэж байна.  
Хууралт 
Хань нөхөр, хайртай хүнээ өөрийг  чинь араар тавьж  байгаагаар  зүүдлэх нь таны ганцаараа үлдэх вий гэсэн айдас, сул дорой байдлыг харуулж байгаа юм. Энэ бол ийм зүйл  хэзээ нэгэн цагт болно гэдэг бодолтой холбоотой.  Танд хань чинь анхаарал тавихгүй эсвэл та түүнийг урьдынх шигээ хайрлахаа больсон мэт  санагдана.   

Хэн нэгэн хайртай хүний үхэл 
Үхэл үргэлж нулимс дагуулдаг. Ойр дотны хүнээ үхэж байна гэж зүүдлэх нь танд хайр, халамж үгүйлэгдэж байгаагаас тэр. Түүнийг юу онцгой болгож байгааг болон түүний юунд тэгтлээ татагдаад байгааг өөрөөсөө асуу. Иймэрхүү зүүд нь орчин тойрныхоо хүмүүсээс  эсвэл хэн нэгэнтэй тогтоосон харилцаанаас хүссэн зүйлээ авч чадахгүй байгаа үед зүүдлэгддэг. 

Могой, аалз 
Могойд хатгуулж, аалзанд хазуулж байгаагаар зүүдлэх нь болзошгүй аюул болон гай зовлонгоос айсан таны айдас, сэтгэлийн хямралыг харуулж байдаг. Аалз нь заримдаа тухайн нөхцөл байдалд саад болж байгаа зүйлийг илэрхийлдэг.  Магадгүй та дээрх шиг нөхцөл байдалд орохоос эмээж, аюул холуур өнгөрөөсэй гэж хүсч байгаа. 

Эрэл 
Хэрэв та угаалгын өрөөг хайгаад олохгүй эсвэл ямар нэгэн зүйлийг хайж байна гэж зүүдэлвэл та хэн нэгэнд сэтгэлээ илчлэхийг,  сэтгэлдээ хадгалсан зүйлээ ил гаргахыг хүсч байгаа гэсэн үг. Та дотроо ямар нэгэн зүйлд шаналж байна. 

Байгалийн гамшиг 
Үер усны аюул болон хуй салхи зүүдэлдэг хүмүүс маш олон байдаг аж.  Дээрх зүүд нь ямар нэгэн өөрчлөлтөөс айсан сэтгэлийн түгшүүр, айдсыг илэрхийлж байдаг. Та ирээдүйд юу болох бол гэдгээс айж байна. 

Нүцгэн бие 
Өөрийгөө олон хүний нүдэн дээр нүцгэн байгаагаар зүүдлэх нь сул дорой  байдал болон өөртөө итгэх итгэлгүйг харуулна. Танд ямар нэгэн том нууц байгаа болохоор бусад хүмүүс мэдчих вий гэдгээс айж байна. Магадгүй та чухал шийдвэр гаргахаас айж байгаа.  

Шалгалт өгөх 
Хэдийгээр сургуулийн амьдрал дууссан ч та зүүдэндээ тэнд эргэн очихийг үгүйсгэхгүй.  Иймэрхүү зүүдэнд та шалгалтын асуултанд хариулж чадахгүй байвал танд өөртөө итгэх итгэл дутагдаж байна гэсэн үг. Түүнээс гадна та бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүй байхаас, хангалттай сайн биш байх  вий гэдгээс айж байна. 

Жирэмслэлт 
Өөрийгөө жирэмсэн болсон байгаагаар зүүдлэх нь хувь хүнийхээ хувьд болон хувийн амьдралдаа  өсөж, дэвжиж байгааг харуулдаг. Магадгүй та энэ тухай  ярьж, шууд эхлэхэд бэлэн биш байж магад. Түүнээс гадна жирэмслэлт шинэ санаа, төсөл, зорилт бий болох эсвэл шинэ өөрчлөлтийг зөгнөдөг. Хэрэв та үнэхээр жирэмсэн байгаад ийм зүүд зүүдэлвэл сэтгэлийн түгшүүртэй байгааг илтгэнэ. 

Секс 
Секстай холбоотой зүүд нь таны бусдад хэлэхийг хүсч байгаа зүйлийн илэрхийлэл байдаг. Жишээлбэл олон нийтийн газар секс хийж байна гэж зүүдэлвэл таны хувийн амьдралын тухай бусад хүмүүс жиг жуг хийж байна гэсэн үг. 

Унаж байна 
Инэнх хүмүүсийн нойрноос сэрэх шалтгаан нь ийм зүүд байдаг.  Унаж байгаагаар зүүдлэх нь айдас, түгшүүр, эмзэг байдлыг илэрхийлдэг.  Унаж байх үедээ та юунаас ч атгаж амжихгүй бол бодит амьдрал дээр ч та доройтлоо анхаарч харахгүй байгааг илтгэнэ.  

Мөн үүнээс гадна өөр зүүдний тайлал -г доор орууллаа


Хэрэв тэмээ зүүдэлвэл- Хайр сэтгэлд асуудал, хүндрэл гарна. Гэхдээ та үүнийг даван туулах чадвартай.
- Тагтаа - Гэрлэлт аз жаргал авчирна. Халуун хайрын сэтгэлд хариу ирнэ. Хэрэв цонхоор тагтаа нисч орлоо гэж зүүдэлвэл гай зовлон тохиолдож магад.
- Дээрэмчид - Итгэсэн хүмүүс тань танийг хууран мэхэлж болзошгүй.
- Усан гахай (дельфин) - Тааламжгүй зүүд. Бүх итгэл найдвар сүйрч мөхөхийн дохио.
- Морь - Гэр бүлд амжилт, ажил төрөл сайжрах.
- Алим - Хэрэв жирэмсэн эмэгтэйд зүүдлэгдвэл баатар хөвгүүн төрүүлнэ.
- Мөнгө (металл) гартаа барих - хэрүүл, заргын ажил ундарна.
- Солонго - Мөрөөдөл, хүсэл сонирхол тань биелэхгүй.
- Оймс - Нэхэж байна гэж зүүдлэвэл гачигдал, ядуурал нүүрлэнэ.
- Шинэ хувцас - Бусдын хайр хүндэтгэлийг хүлээнэ.
Могой. Хэрэв могой зүүдлэвэл сэрэмжтэй бай, таны дайснууд хорлохоор зэхэж байна.
-Могой барьж байна гэж зүүдлэвэл элдэв хэл амнаас зайлсхийж чадна гэсэн үг. Эсвэл дайснууд тань танд хор хүргэж дөнгөхгүй.
-Могой алж байна гэж зүүдлэвэл та өөрөө ч мэдэлгүй дайснуудаасаа сална.
Загас. Барьж байна гэж зүүдлэвэл үр ашиггүй, дэмий хөдөлмөрлөнө.
-Олон загас язганаж байна гэж зүүдлэвэл ашиг орлого ихэснэ.
-Үхсэн загас зүүдлэвэл бүтэлгүйтнэ.
-Шарсан загас зүүдлэвэл гэнэтийн сонин дуулна.
Нохой. Хуцаж байгаа нохой зүүдлэвэл аюултай агаад хорон санаат хүнтэй хэрэлдэнэ.
-Зүгээр нохой зүүдлэвэл ашиг хонжоо олно.
-Нохойтой тоглож байна гэж зүүдлэвэл сэтгэлд таатай яриа өрнүүлнэ.
-Нохойд уруулбал хэн нэгэн танаас урвана.

Зүүдний тайлал

Thursday, January 6, 2011

Цагаан сарын шинэлэх ёсон

ЦАГААН САРЫН ТҮҮХ

Хүннү гүрний үеэс монголчууд шинэлэн золгож цагаан идээний баярыг тэмдэглэж байсан боловч, тогтсон нэг өдөргүй байжээ. Хавар, намрын аль нэгэн сард баярлан цэнгэдэг байсан тухай тодорхой бус мэдээ байдаг. Харин Чингис хаан Их Монгол Улсыг байгуулсан 1206 оноос эхлэн төрт ёсны хамгийн том баяр болгон тэмдэглэж байхыг зарлиг болгосон байна. Цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрэх ирж яваа цагийн эхэнд тэмдэглэх нь зүйтэй хэмээн үзжээ. Энэ баярын гол утга нь өндөр настан, ах, дүү, төрөл садныхаа амар мэндийг мэдэх, тэднийг хүндэтгэх зан үйл юм. Тиймээс бие биедээ заавал зочилдог заншил тогтжээ. Битүүний орой хот айлаараа өндөр настныдаа цуглаж, идээ ундаа, айраг цагаа зооглон,тоглож нааддаг. Энэ өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн байлгахын үүднээс гадуур хоноглодоггүй байна. Шинийн 1-н, 2-ны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй аж. Мөн цагаан сараар цээрлэх ёстой гурван зүйл байдаг нь уур, шунал, мунхаглал гурав бөгөөд эдгээр нүглийг тэвчиж, буян үйлдэх нь цагаан сарын хамгийн чухал зан үйл юм

Цагаан сарын түүх, ёс заншил

Цагаансар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм.
1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг.

Арвандолдугаар зуунд Монголд бурханы шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ. Олон зууны турш цагаан сарыг тэмдэглэсээр ирсэн нь хүн төрөлхтөний түүхэнд Монгол хэмээх нэрийг бичүүлж байгаа гол хүчин зүйлийн нэг хэмээн үзэх нь ч бий. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог. Тиймээс бие биедээ заавал зочилдог заншилтай. Битүүний орой хот айлаараа өндөр настныдаа цуглаж, идээ ундаа зооглон, тоглож нааддаг. Энэ өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн байлгахын үүднээс гадуур хоноглодоггүй. Шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна. Цагаан сараар цээрлэх ёстой гурван зүйл байдаг нь уур, шунал, мунхаглал гурав бөгөөд эдгээр нүглийг тэвчиж, буян үйлдэх нь цагаан сарын хамгийн чухал зан үйл ажээ.

Sunday, December 12, 2010

Шинэ жилийн тухай сонирхолтой баримтууд

*Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй тэмдэглэн өнгөрөөдөг байжээ. Вавилончуудын шинэ оны баяр хаврын анхны өдөр буюу урин цагийн анхны шинэ сар гарсан өдөр тохиодог байж.
*Ромчууд шинэ жилийн баярыг өнөөгийн тооллоор гуравдугаар сарын сүүлээр тэмдэглэдэг байжээ.
*Олон төрлийн цаг тооны бичгийн маргаан, ялгааг эцэслэхээр Ромын Сенат нэгдүгээр сарын 1-нийг шинэ оны эхний өдөр хэмээн ЗТӨ 153 онд тунхагласан байна.

Saturday, October 23, 2010

Зүүдний тайлал

Бие биенийгээ vнсэж байгаа хvvхэд харж - зvvдлэх нь гэр
бvлийн амьдралд орж ажил хэрэг таатай байх болно.

Єєрийнхєє эхийг vнсэж байна гэж - зvvдлэх нь таныг ажлын
амжилт, найз нєхдийн хvндлэл хайр хvлээж байна.
Ах, эгчийгээ vнсэж байна - гэж зvvдлэх нь ойрын vед сэтгэл
хангалуун, найз нєхєдтэйгээ элэгсэг дулаан байна.
Хайртай хvнээ харанхуйд vнсэж байна - гэж зvvдэлвэл аюул
болон завхай явдлыг єгvvлнэ.

Saturday, August 28, 2010

Секс ба эмэгтэйчүүд

Эмэгтэй хүн хатуу ширүүн, чанга байх тусам эрэгтэй хүнийг олоход хэцүү байдаг төдийгүй дотно харьцаа үүсгэхэд асуудалтай тулгардаг. Иймээс ч зарим эмэгтэйчүүд ганцаараа болж үлддэг. Судалгаанаас үзэхэд хэрвээ эмэгтэй хүнд сексийн амьдрал үгүй болбол физиологийн хувьд дур хүсэл төрөх нь битгий хэл удаан хугацааны туршид хүнтэй унтахгүй тэвчиж явахад харьцангуй хялбар болдог ажээ.

Saturday, August 7, 2010

Монголын түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн үүрэг

X зуунаас эхлэн Монгол нутагт Түрэг аймгуудын ноёрхлын үе шувтарч, Монгол угсааны аймгууд дорнодод Их Хянган, өрнөдөд Алтайн уулс, өмнө зүг Түмэн газрын урт Цагаан хэрэм, умар зүг Байгаль нуур хүртэл өргөн уудам нутагт тархай бутархай нутаглан амьдарч, өөрийн гэсэн нэгэн толгойгүй, өвөр хоорондоо үргэлжийн дайн самуунтай харийн гүрнүүдийн эрхшээлд хялбархнаар авдагдах тиим л эгзэгтэй цаг мөч зонхилж байлаа. Тэр үеийн Монгол дахь хэрэг явдлын өрнөл нь Монгол нутагт хүчин чадлаараа бусад аймаг, аймгийн холбоодыг давамгайлан гарч ирсэн Хамаг Монгол, Найман, Хэрэйд, Татар, Мэргид зэрэг ханлигууд нь бусдаа эрхэндээ оруулан захирч, улмаар бүхий л тархай бутархай ханлиг аймгуудыг нэг Хааны захиргаанд нэгтгэж, нэгдмэл нэгэн улс гэр тогтоох замаар явж байсан юм. Монгол оронд нүүдэлчин ард түмний нэгдсэн төр байгуулагдах түүхэн ботид тохирол бүрдсэн ийм түүхэн эгзэгтэй үед талын ханлиг аймгийн язгууртан нарын дотроос нэгдсэн төр байгуулах үйл явцыг хэрэгжүүлж, биелүүлэхэд хүчин зүтгэх хүмүүс зайлшгүй гарч ирэх ёстой байсан ажээ. Энэ бол Монголчуудын мөнх тэнгэрийн хүчинд мэргэн зөлбирч байсан хүсэл мөрөөдөл мөн байлаа.

Thursday, July 22, 2010

Блогийн талаар

Интернэтийн хязгааргүй орон зайд нэвтэрч, өөрийн ертөнцийг бусадтай хуваалцах боломж бол блог юм. Энэхүү боломжийг ашиглан та өөрийн үзэл бодол, авъяас, фото зураг, видео файл гээд хүссэн бүхнээ дэлхийн өнцөг булан бүрт суугаа хэн бүхэнтэй хуваалцаж, шүүмжлэл сонсож бас бичиж болно.

Monday, July 12, 2010

Нүдний шил үүссэн тvvх

Нүдний шилийг анх Италын иргэн Армад гэгч бүтээснээс хойш 700 гаруй жил єнгєрчээ. Анхны нүдний шилийг хэрэглэхэд тохиромж муутай ганц хvнхгэр томруулдаг шил байлаа.

Н
үдний шил Венецээс Герман, Францаар тархан боловсронгуй болох явцдаа магнай дээрээ зүүж хэрэгтэй vедээ нvдэндээ ойрхон барьж хэрэглэдэг байснаа 19-р зуунаас одоогийн байдаар зүүх болжээ. Одоо хvмvvс єнгєт, солонгот нүдний шилийг нарны гэрлээс хамгаалах, гоёл чимэг болох зорилгоор єргєн хэрэглэх болжээ. Гэвч єнгєтэй, бvдэг бараан шилийг байнга зүүх нь хүний харааны болон биеийн гэрлийн тэнцвэрийг тогтмол хангаж байдаг нарны гэрлийн үйлчлэлийг хаадаг муу талтай. Тvvнчлэн хараа тогтоох, сайжруулах тунгалаг шил зvvх нь нүдний торон бүрхэвчийг муутгаж цаашдаа шєнийн харанхуйд харах чадварийг нь багасгадаг байна.