Pages

Showing posts with label Шүлэг. Show all posts
Showing posts with label Шүлэг. Show all posts

Tuesday, March 6, 2012

"Ижийдээ захидал бичээрэй" III уралдааны ялагч болсон 1 захидлыг таалан соёрхоно уу!

Ээжээ та сайн уу? Хүү нь сайн байнаа. Цагаан сарын шинийн нэгэнд таньдаа очиж золгож, үнсүүлсэнээс хойш овоо хэд хоног өнгөрчээ. Хайрт буурал ээж минь та үргэлж нүдэнд харагдаад таныгаа хүү нь их үгүйлэх юмаа. Нарт хорвоог харах мэлмий маань өдрөөс өдөрт суларч энхрий буурал ээжийгээ харж чадахгүй болох вий гэж бодох бүрийд сүнс минь зайлчих шахах юм. Хэрэв харах мэлмийгүй болох аваас та л их шаналах байх даа. Зүгээр, Бурхан надад тусална аа Ээжээ. Амьд явахад алтан аяганаас ус ууна гэж ардын зүйр цэцэн үг байдаг шүү дээ. Хүү нь алтан аягагүй ч гэсэн алгандаа мөнхийн рашаан дүүргээд ээждээ баринаа. Ээж минь та бор хүүдээ ангир шар уургаа шимүүлж, халуун элгэндээ энхрийлж өсгөсөн агуу их ачтан сахиусан тэнгэр бурхан билээ. Ээжээ таньд хүү нь маш их хайртай гэж хэлэх юу ч биш байх аа. Яагаад гэвэл эхийн ачлал, хайр энэрэлийг юутай ч зүйрлэшгүй. Ээж минь та байгаа учраас энэ дэлхий оршин тогтож байгаа юм шүү дээ. Ээжий минь ангир шар уурганд агуу их авъяас суу билгийг шингээж бурхан надад өгсөн гэлтэй. Тэгвэл муу бор хүү тань таны эрдэнийн рашаан болсон ангир шар уургийг тань зүгээр нэг хоосон залгисангүй харин ч яруу тунгалаг чихнээ чимэгтэй дуу, хөгжим болгон залгиж байж шүү. Одоо л хүү тань ухаан сууж байх шиг байна даа.
Шүл. Ш.Шажинбат                          хөг.С.Баатарсүх
(1968 онд ээждээ зориулав)

Нүдэн нуур
Холын сайхан Алтай нутагт минь
Холбоо нуур ууланд байдагсан
Холбоо нуураа харан суухлаар
Хайртай ээжийн минь нүд шиг санагддагсан
Уулын нуурын шуугих долгионд
Уяхан хөхөөн дуулал байдагсан
Уяхан хөхөөн дууллыг сонсохоор
Ухаант ээжий минь бүүвэй сонсогддогсон
Эргээ цохилон бидэрлэх усандаа
Эрдэнийн долгиог хаялан мяралздагсан
Эрдэнийн цагаан долгиог харахлаар
Эхийн цагаан сүүтэй адилхансан
Хормойн чинээ тэрхэн нууранд минь
Хунгийн сүрэг дандаа ирдэгсэн
Хунгийн сүрэгт нуураа харахлаар

Хайртай ээжий минь өвөр санагддагсан гэж муу хүү нь 1969 онд 19, 20хон насандаа дуулж хөгжимдөж явсаныг минь ээжээ та санаж байна уу? Энэ дуу минь 41 нас хүрчээ. Би 62 нас хүрчээ. Ээж минь та 81 нас хүрчээ. Дуу минь намайг дагаад хүү нь ээжийгээ дагаад өтлөх янз оржээ. Ээжийнхээ ачлал, хайр энхрийлэл дор өссөн шиг өтлөх сайхаан, сайхан.
Ээжээ! Муу бор хүү чинь “Цэнхэр залаа”, “Монголын нууц товчоо /7-р симфони/”, “Цэцгэн зүйрлэл”, “Дөрвөн улирал хоёр амраг”, “Халтан манан хөөрөг”, “Охин үр минь”, “Тооно өргөх хүү минь”, “Хүрээ байшин”, “Сансарын хүлэг”, “Долоон бурхан” зэрэг олон зуун дуу хөгжмийн бүтээлүүдээ буянт ээж таныхаа ангир шар уургаар амилуулж хийсэн юм шүү дээ. Амьд бурхан, буурал ээж минь та зуу наслаарай!
Ээжээ хүүгий чинь дотор нэг зангирсан бодол байгаад байх юм. Түүнийгээ таньдаа тайлъяа. Ээжээ. Муу бор хүү чинь мэдээ орж хөл, хэлд орсон цагаасаа хормойноос чинь зуурч ажлыг тань хийлгэхгүй дагаж уйлж ярдаглаж, сургууль хичээлээ муу хийж чихийг чинь халууцуулж, тэвэг өшиглөж, хөл бөмбөг тоглож гутал хувцасаа урж сахилгагүйтээд зогсохгүй, эрийн цээнд хүрсэн хойноо ч гэсэн түшиг тулга болох ёстой атлаа зөвхөн уран бүтээлийнхээ мөрийн хөөж бор дарсан зүгээр ч үгүй шүлэнгэтэж ачлал хайрыг тань даалгүй хөөрцөглөж явсан бол энхрий буурал ээж минь өвгөн бор хүүгээ өршөөгөөрэй. Өршөө! Ээж минь өршөө! Амьд бурхан буурал ээж минь та зуу наслаарай. Хүү нь ээжийнхээ насыг хүртвэл болох нь тэр ээ!

Saturday, May 7, 2011

БЭГЗИЙН ЯВУУХУЛАН /1929-1982/

Бэгзийн Явуухулан 1929 оны 3-р сарын 15-нд төрсөн. Хорьдугаар зууны монголын сод их яруу найрагч Б. Явуухулангийн яруу уянга, гэгээн аялгуу бүрэлдэн цогцолсон ахуй нь холын хоёр одны тохиох хөх манхан тэнгэр, цан хүүрэг савсаж, үүлс ороох оргилтой цаст цагаан уул, орог саарал зэрэглээ сүүмэлзэх онгон цэнхэр тал, мөнгөн сарны сүүдэр толиорох хөвөх гол улс, шанхны үзүүр чичирхийлэх тэлмэн жороо хүлэг морь, цээл сайхан эгшигтэй уртын дуу, зүүрмэглэгч хун шиг нүүдэлчний гэр юм.

Sunday, February 27, 2011

Л.Хасар - Ээжээ надад хэлээч

Ээжээ надад хэлээч
Нар жаргана
Нялх сэтгэл даарна
Ээжээ надад хэлээч
Зовсон нүд шиг улаан наран яагаад
Маргааш мандахгүй юм шиг жаргадаг юм вэ?

Салхи исгэрнэ
Би хийснэ
Ээжээ надад хэлээч
Их ууланд салхи номхон атлаа
Ээрэм талд яагаад ширүүн байдаг юм бэ

Мод тэнгэрийг урна
Газрыг илнэ
Ээжээ надад хэлээч
Мод ганхаж бүүвэйлэх атлаа
Шуугиж яагаад сэрээдэг юм бэ

Friday, January 28, 2011

Цагаан Сарын үзэсгэлэн худалдаа

Монгол Ивэнтс байгууллагаас Вашигтон ДС, Виржиниа , Марыланд орчмын Монгол ахан дүүсдээ Айлчлан ирж буй 17 дугаар жарны Төмөр туулай жилдээ үг хэл элгэмсэг дулаан, үйлдэл төрх эерүү зөөлөн, үзэл сэтгэл өөдрөг тэнүүн, үйлс ажил бүтэмжтэй сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Цагаан сар бол Монголчууд бидний хувьд Монгол хүн гэдгээрээ бахархах, Монгол удам судар, ураг төрлөө мэдэлцэх, уламжлалт зан заншилаа хүндэтгэх, эв эеийг эрхэмлэх, гүн гүнзгий утга төгөлдөр цогц хүндлэл бүхий – жинхэнэ Монгол ёсон мөн билээ.

Та Амэрикын нэгдсэн улсын аль ч өнцөг булан бүрт амьдарч байсан Цагаан сарын шинийн нэгний өглөө хангай дэлхийдээ хандаж, хийморь сүлдээ сэргээж, тэнгэр бурхандаа мөргөж, тэр жилийнхээ ажил үйлсийг тэгш сайхан бүтнэ хэмээн итгэл, сэтгэлийн хүчээр өөрийгөө ариусган шинэчилээрэй. Монгол хүн бол гайхамшигт зөн билэгээрээ эргэн тойрон буй хорвоо ертөнцтэйгээ гүн хүндэтгэлтэйгээр харьцдаг ухаантай ард түмэн билээ.

Wednesday, January 19, 2011

Хайр дурлалын томъёо

Хайр дурлал гэдэг чинь өөрөө нэгэн янзын ТОМЪЁО шүү дээ. Тооны томъёоноос ялгаатай нь үүнийг өдөр бүр, цаг тутам баталж байх хэрэгтэй болдог. Тэгээд ч гэр бүлтэй бол үүнийг илүү сайн мэдэх ёстой шүү дээ.Энэхүү тестийг зохиосон Унгарын сэтгэл судлаачид танд энэ алтан томъёог хэр сайн мэддэг вэ гэдгээ шалгах бололцоо өгч байна.

Гэхдээ гэр бүлтэй юм уу, хайртай хүнтэйгээ хамт үзэх ёстой. Та хоёр хоёулаа дараах хэдэн асуултанд үнэн зөв хариулаад хариултаа шалгаарай. Уг нь ч хариулт нь таныг нэг их гайхуулахгүй л байх л даа. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ?…

Sunday, January 16, 2011

Аавдаа Ц.Хулан

Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийн нь шувуудтай хамт буцаасан
Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаандаа тэгвэл гэхэд
Сансанаар даанч болохгүй явна ааваа
Бүүвэйт хорвоод ижийн дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг, санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг бишдээ
Амттан зөөлөн хоёроор бялууруулдаг муу ижий минь
Айлын тавагнаас чихэр хармайлж шараа болгоно
Аав минь тэгэхгүйээ
Алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ.
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ

Saturday, December 25, 2010

ХУБИЛАЙ ХААНЫ ХЯТАД ХЭЛЭЭР ЗОХИОСОН НЭГЭН ШҮЛЭГ

“XIII зууны үе бол монгол үндэстний хувьд нийгмийн бүхий л талаар сэргэн мандаж хүчирхэгжсэн цаг үе байлаа. Тухайн цагтаа хүн төрөлхтөн дэлхийн буй бүх хуурай газар гэж ойлгож асан Ази-Европ хоёр тивийн өргөн уудам эх газрыг хураан авч нэгэн төрийн дор нэгтгэн захирсан монгол үндэстэн, энэ их газар нутаг дээрх олон улс гүрэн, үндэстэн ястантай нийгмийн харилцааны бүхий л чиглэлээр өргөн хүрээтэй харилцах болсноор олон салбарт, түүний дотор соёл, урлаг, хэл бичиг, уран зохиол, шинжлэх ухааны янз бүрийн салбарт харилцаа, солилцоо тогтож, тэр чинээгээр харилцан нөлөөлөлцөж ирсэн билээ.

Wednesday, December 8, 2010

Шинэ жилийн шүлэг

Гар утас дvvрэн нэгжтэй
Ганц олдох амьдрал нь жаргалаар дvvрэн
Гал халуун зvрх нь хайраар дvvрэн байж
Шинэ оноо угтаарай

3. Ширхэглэн буусан цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай
Ширээ тойрсон хайртай хvмvvстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай
Аз жаргал шивнэлээ шvv
Алгаа тосоод аваарай
Халуун дулаан vгсийг хамтад нь шивнэлээ

Monday, November 15, 2010

Алдаж онодог анхны хайр мину

Алдаж онодог анхны хайр мину
Анхны хайр алдаагүй байх нь ховор
Амжиж эхлэсэн ч алдаж дуусдаг
Нэг нэгэндээ уусдаг хорвоод
Нинжин сэтгэлээр анхны хайр бүтдэггүй.
Хайрлаж хамгаалж хадгалж нандигнасан ч
Хариугаа өгөлгүй хаяаад оддог нь жам
Заяа нь тийм байлгүй
Заавал бүтэх ёс байхгүй
Зан нь тийм хойно анхны хайр
Ойлгож ухаарч илчилсэн ч
Онож таарсан нь цөөхөн л дөө
Амьдралын тулгуур онол
Анхны хайр бүтдэггүй ээ гэж
Алдар цуутай нь хэлээгүй юм.
Амьдрал өөрөө ойлгуулж өгдөгын
Зүрхэндээ шаналж зүүдэндээ мэгшиж
Зовлонг нь ойлгохын цагт
Зөв үг юмаа гэж
Зүрх чинь биш зовлон чинь хэлээд өгнө ( харуусал 247)

Monday, November 1, 2010

ААВ БИД ХОЁР

Зохиогч Р.Чойном      
Нэрийг минь хайрласан хүн-аав
Нэгэн биеийг минь заяасан хүн-аав
Нээгдэж амжаагүй өргөсөн цэцгийг орхиод
Нэн эрт явчихсан хүн-миний аав

Цанид номын таринын үсгээр
Цаст Гимилайг давуулан авчирсан
Хэн бүхэнд байдаггүй нэрийг баруун чихэнд минь
Хэ.Цэрэнсодном багш Гэлэгрэнцэн аав
Хэлж өгсөн юм, «Чойном» гэж.

Friday, October 22, 2010

Ш.Гүрбазарын шүлгээс

Хөлчүүхэн өвгөдийн нөмөрт амын зөрүү сонсон
Хүн хүний сул магнан амрагын дуу чагна лаа
Санааны амраг гэхэд нь царай аяндаа улайж
Хултай айрагны бэлтэрлүү хушуугаа хурдан дүрлээ
Намрын айрганд дүрсэн уруулын үзүүр чимчигнэнэ
Намайгаа гээд аялахаар нь ууцаар хүртэл жирвэгнэнэ
Нурмаагын нүднээс ичсэн харц минь доошоо
Нугдас хийгээд чагнасан амрагын дуу дээшээ
Ичээд байгаа хирнээ догдлон сууж хорогдмоор

Thursday, October 7, 2010

Гангантөгс - Би нэгэн гараг болчихсон

Би нэгэн гараг болчихсон
Биен дээр минь жижигхэн хүмүүс амьдардаг болчихсон
Нүгэл хийдэггүй, хоол ч иддэггүй
Нүв нүцгэнээсээ ичдэг ч үгүй
Нар сарыг төсөөлдөг ч үгүй
Насаа ч ер тоолдоггүй
Хүүхдээ үүрээд л, ар араасаа цуваад л
Хэдхэн хүн явж л байгаа харагддаг
Үдэш болгон л тэд мөрөн дээр минь суучхаад
Үнэн сэтгэлээсээ ийнхүү дуулцгаадаг
Тэнгэрийн орон тэнгэрийн орон
Тэр бидний орон гэр
Тэнгэрийн орон тэнгэрийн орон
Тийшээ бид очих л болно
Аяархан тэд ийнхүү дуулцгаана
Амандаа би ч гэсэн:
Тэнгэрийн орон, тэнгэрийн орон
Тэд намайг аваад явах болов уу...

Sunday, September 26, 2010

Зүгээр л нэг амьдрах юмсан /Ц.Хулан/

Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад . . .
Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
Амрагаа хүлээж
Амраг минь адуунаасаа ирж
Зүгээр л нэг амьдрах юмсан . . .


Ц.Хулан

Ганцхан ээждээ унших шүлэг /Ц.Хулан/

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа баярлуулсан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон байх

Monday, September 6, 2010

Д.Цэцэнбилэг : Ээждээ илгээх мөртүүд


Өөрийгөө хувилж хүн урласан
Өөгүй ээж минь ганц юм аа
Өрөө эмтэлж, цээжээ урсан
Өөдөсхөн ээж минь нэг юмаа
Уурлаж тандаа туньсан шигээ
Өрөөлд би гомдоогүй нь ичмээр
Уйлж таныг зовоосон шигээ
Өөр хэнийг ч шаналгаагүй нь жигшмээр
Эд, эс, бие цогчсоор чинь
Цаг хугацаа, гоо үзэсгэлэнгээр чинь
Тоймгүй жил тоглон наадсан бол
Тоомжиргүй хандсан цаг хугацаандаа
Таныхаа өмнө уучлал эрж байна

Явуулмааргүй байна

Сарны тусгалд нулимс гялтагнаж
Саанааны үзүүрт сэтгэл хөндөгдөж
Салж чадхааргүй гүн дуралсан
Сайхан сэтгэл бүхний эхлэлээс
Үдээд гаргаж чадахгүй
Сэтгэл хөндийрлөж
Сэмхэн далдуур чамдаа хорогдож
Сэрж чадахгүй үнэн дурласан
Сиймхийн зай гарагаж чадахгүй
Чамдаал хорогдож
Салж чадахгүй
Алсын тэртээд
Амраг минь би чамайг явуулж чадахгүй
Орхиод явах мөрийг чинь харалгүй
Орь ганцаарал үлдээд хоцрох мэт
Огторгуй ертөнцөөс чамайг л гуйя
Орчлонд намайг л чамтай хамт байлгаач


эх сурвалж: http://on-toli.com/

Цагаан толгойн байшин /Н.Тайванжаргал/

Хаалгаар ороход “А” давхар
Харин түүний дээд талд нь “Б” давхар
Дээр дээрээсээ өрсөн 35 давхар үсэг
Дээвэрт нь хүрэхээр тэмүүлсэн 35 давхар үсэг

Wednesday, August 25, 2010

"Хэнд хайртайг чинь би мэдэхгүй" Н.Тайванжаргал /Шүлэг/

Надад хайртай үгүйг би мэдэхгүй
Надаас сайхан залууд бас хайртай үгүйг ч мэдэхгүй
Бүсгүй минь би чамайг хэнд хайртайг мэдэхгүй
Бүтэн заяагаа хэнд даатгахыг ч мэдэхгүй

Monday, July 5, 2010

Ижийтэйгээ үзсэн наадам

Ижийтэйгээн vзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээн vзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам
Наадамчдын зулай дээр
Нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг