
Ногоон нам ч бас яаж дутах вэ? “Хөгшчүүлд халамж, залуучуудад боломж” гэсэн нэртэйгээр мөнгө амалсан. Амлахдаа хөгшчүүлд л мөнгө олгоё, хавтгайруулж тараахаа больё гэсэн байр суурь баримталж, хөгшчүүлдээ 10 сая төгрөг өгнө гэж үнэ хаясан. Өнөөдрийн байдлаар Засгийн газраас олгохоор болоод байгаа зарчим нь ногоон намын энэ зарчмаар явчих шиг боллоо. Хөгшид хүүхэд гэсэн зорилтот бүлэг нь мөн байна. Хөгшчүүлдээ өгөх нь өгөх л юм байна, гэхдээ 10 сая биш 120000-ыг. Хүүхдүүдэд боломж биш бас мөнгө өгөх юм байна. Гэхдээ хүүхдийн сар бүр олгодог 3000, улирал тутам олгодог 25000 –ыг хасаад, зөрүүлээд 120000 төгрөг өгөх ажээ. Сар бүр олгодог 3000, улирал тутмын мөнгөтэйгөө нийлээд жилдээ 136000 төгрөг болдог байсан бол мөнгөн дүн нь буурчихаад, хүүхдүүдэд түрүүлж мөнгө өгсөн нэр зүүх ажээ. Ердөө л улс төрийн хожоо харсан шийдвэр.
Ногоон нам, залуучуудад боломж амалсан, нөгөөдүүл мөнгө болгоод өөрчилчихлөө. Ногоон нам хөгшчүүлд 10 саяыг амалсан нөгөөдүүл 120000 болгоод багасгачихсан. Гэхдээ Монгол Ардын Нам, Ардчилсан нам хоёр том том амалж гарч ирчихээд өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй, өөрсдийнхөө амлалтыг биелүүлэхгүй мөртлөө ердөө л анх удаа ганц суудал авсан Ногоон нам - ын амлалтыг биелүүлэх гэж байгаа юм болов уу? Энэ хувилбараар мөнгө тараавал Ногоон нам - ын амлалтыг л биелүүлсэн болчих гээд байна. Яамаар ч юм бэ дээ?
Эх сурвалж: http://bolod.wordpress.com/
0 comments:
Post a Comment