Pages

Friday, April 27, 2012

Витамин, түүний хэрэглээ


Сүүийн жилүүдэд хүн амын дунд витамины хэрэглээ асар хурдацтай өсөж байна. Хэрэглэсэн бүхэн сайн биш байдаг учраас тааралдсан болгоноо уугаад байх нь мэдээж зохимжгүй. Манайхан витамин гэдгийг хэмжээ хязгааргүй идээд, уугаад байж болдог юм шиг ташаа ойлгодог. Ялангуяа нийтийн дунд C витаминыг нэг дор хэд хэдэн уутаар нь идчихдэг. Витамин гэдэг нь нэг ёсондоо эм учраас эмчийн заавраар болон бичигдсэн зааврийн дагуу хэрэглэх нь зүйн хэрэг. Тийм ч учраас витамины талаарх мэдээллийг цувралаар хүргэхээр бэлтгэлээ. Та бүхний мэдлэгт жаахан ч гэсэн нэмэр болно гэдэгт найдаж байна.
Витамин гэдэг нь ферментийн системийн бүрдэн буй болоход зайлшгүй шаардлагат органик нэгдэл юм. Витаминыг 2 бүлэгт хувааж үздэг.
  1. Тосонд уусдаг виматин- К, E, D, A
  2. Усанд уусдаг витамин- Витамин B1, B2,B6, B15, C, PP, фолийн хүчил, пантетоны хүчил, пангамын хүчил, кокарбоксилаз
Энэ удаад усанд уусдаг эхний 3 витамины талаарх мэдээллийг хүргэе.
Тиамин буюу витамин B1
Тиамин нь амуу тарианы үр, будаа, вандуй болон ургамал, амьтны гаралтай бусад бүтээгдэхүүнүүдэд их хэмжээгээр агуулагдана. Бие махбодод B1 дутагдсанаар нүүрс усны солилцоо, зүрхний үйл ажиллагаа, захын мэдрэлийн системийн үйл ажиллагаа өөрчлөгдөнө. Энэ витаминыг
-       Мэдрэлийн системийн өвчин
-       Зүрх судасны өвчин
-       Хоол боловсруулах замын өвчин
-       Янз бүрийн хордлог
-       Зарим төрлийн арьсны өвчний үед хэрэглэдэг.
Витамин B1-ийг олон улсад Thiaminum bromidum болон Thiaminum chloridum гэж нэрлэдэг. Энэ витаминыг ууж мөн булчинд тарьж хэрэглэдэг.
Рибофлавин буюу B2
Элэг бөөр, өндөг, сүүн бүтээгдэхүүн, үр тарианд их хэмжээгээр агуулагдана. Хоол боловсруулах замын бичил биетний тусламжтайгаар нийлэгждэг. Рибофлавин дутагдахад хейлоз үүснэ. Энэ үед завьж уруул хагарах шинж үүснэ. Мөн чих, хамар орчмын арьс гэмтэх, жин хасагдах,ядрах, хэлний хөхлөг гөлийх, хөхөвтөр өнгөтэй болох, нүдний эвэрлэг бүрхүүл үрэвсэх, гэрэлд гялбах, нулимс гоожих зэрэг шинж илэрдэг байна. Зарим үед шөнийн харалган болох ба цус багадаж болно. B2 нь хоол боловсруулах замаар сайн шимэгдэнэ. Эдэд их хэмжээгээр хуримтлаж бөөрөөр ялгардаг.
-       Нүдний өвчнүүд (нүдний эвэрлэгийн үрэвсэл, салстын үрэвсэл, шөний харалган)
-       Арьсны өвчнүүд (удаан эдгэрэлттэй, экзем, хайрст үлд)
-       Халдварт өвчин
-       Туяаны өвчин зэргийн үед хэрэглэдэг.
Олон улсын нэршил нь Riboflavin.
Пиридоксин буюу витамин B6
Витамин B6-д пиридоксин, пиридоксаль,пиридоксамин гэсэн 3 нэгдлийг авч үздэг боловч эдгээрийг бүгдийг нь пиридоксин нэрээр нэрлэж хэрэглэдэг. Энэ витамины идэвхтэй бодисууд элэг, бөөр, мах, загас, банан, үр тариа зэрэгт их хэмжээгээр агуулагдана. Мөн гэдсэнд микрофлорын тусламжтайгаар нийлэгжинэ. Витамин B6-н дутагдал ховор бөгөөд харин хүүхдэд тохиолдож болно. Биеийн хүчний хэт их ажил, жирэмсний хордлого, антибиотик эмчилгээ зэргийн суурин дээр уг витамины дутагдал үүсч болно. Мөн B6 дутагдахын бас нэгэн шалтгаан бол сүрьеэгийн эсрэг эм изониазидыг удаан хэрэглэх явдал юм. Энэ эмийг хэрэглэх үедээ эмчтэйгээ зөвлөж B6-тай давхар хэрэглэх хэрэгтэй.
-       Жирэмсний хордлого
-       Цус багадалт
-       Элэгний үрэвсэл
-       Мэдрэлийн системийн өвчнүүд (радикулит, неврит, невралги)
-       Арьсны өвчнүүд (үлд дерматит, псориаз)
-       Туяаны өвчинд хэрэглэнэ.
Олон улсын нэршил нь Pyridoxinum hydrochloridum. Энэ витаминыг уух, арьсан дор, булчинд, судсаар хийж хэрэглэдэг.

Эх сурвалж: mama.mn

Tuesday, March 6, 2012

Энэ жилийн сонгуульд 9063,7 сая төгрөг зарцуулна

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Сонгуулийн ерөнхий хороо тойрогт нэг нэр дэвшигчээс сонгууль - д зарцуулах зардлын дээд хэмжээг тухайн тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан тойрог тус бүрээр, түүнчлэн нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын нэгний дотор тус тус тогтооно.” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоолоор нам, эвсэл, тойрогт нэг нэр дэвшигчээс сонгууль - д зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоогоод байна.

"Ижийдээ захидал бичээрэй" III уралдааны ялагч болсон 1 захидлыг таалан соёрхоно уу!

Ээжээ та сайн уу? Хүү нь сайн байнаа. Цагаан сарын шинийн нэгэнд таньдаа очиж золгож, үнсүүлсэнээс хойш овоо хэд хоног өнгөрчээ. Хайрт буурал ээж минь та үргэлж нүдэнд харагдаад таныгаа хүү нь их үгүйлэх юмаа. Нарт хорвоог харах мэлмий маань өдрөөс өдөрт суларч энхрий буурал ээжийгээ харж чадахгүй болох вий гэж бодох бүрийд сүнс минь зайлчих шахах юм. Хэрэв харах мэлмийгүй болох аваас та л их шаналах байх даа. Зүгээр, Бурхан надад тусална аа Ээжээ. Амьд явахад алтан аяганаас ус ууна гэж ардын зүйр цэцэн үг байдаг шүү дээ. Хүү нь алтан аягагүй ч гэсэн алгандаа мөнхийн рашаан дүүргээд ээждээ баринаа. Ээж минь та бор хүүдээ ангир шар уургаа шимүүлж, халуун элгэндээ энхрийлж өсгөсөн агуу их ачтан сахиусан тэнгэр бурхан билээ. Ээжээ таньд хүү нь маш их хайртай гэж хэлэх юу ч биш байх аа. Яагаад гэвэл эхийн ачлал, хайр энэрэлийг юутай ч зүйрлэшгүй. Ээж минь та байгаа учраас энэ дэлхий оршин тогтож байгаа юм шүү дээ. Ээжий минь ангир шар уурганд агуу их авъяас суу билгийг шингээж бурхан надад өгсөн гэлтэй. Тэгвэл муу бор хүү тань таны эрдэнийн рашаан болсон ангир шар уургийг тань зүгээр нэг хоосон залгисангүй харин ч яруу тунгалаг чихнээ чимэгтэй дуу, хөгжим болгон залгиж байж шүү. Одоо л хүү тань ухаан сууж байх шиг байна даа.
Шүл. Ш.Шажинбат                          хөг.С.Баатарсүх
(1968 онд ээждээ зориулав)

Нүдэн нуур
Холын сайхан Алтай нутагт минь
Холбоо нуур ууланд байдагсан
Холбоо нуураа харан суухлаар
Хайртай ээжийн минь нүд шиг санагддагсан
Уулын нуурын шуугих долгионд
Уяхан хөхөөн дуулал байдагсан
Уяхан хөхөөн дууллыг сонсохоор
Ухаант ээжий минь бүүвэй сонсогддогсон
Эргээ цохилон бидэрлэх усандаа
Эрдэнийн долгиог хаялан мяралздагсан
Эрдэнийн цагаан долгиог харахлаар
Эхийн цагаан сүүтэй адилхансан
Хормойн чинээ тэрхэн нууранд минь
Хунгийн сүрэг дандаа ирдэгсэн
Хунгийн сүрэгт нуураа харахлаар

Хайртай ээжий минь өвөр санагддагсан гэж муу хүү нь 1969 онд 19, 20хон насандаа дуулж хөгжимдөж явсаныг минь ээжээ та санаж байна уу? Энэ дуу минь 41 нас хүрчээ. Би 62 нас хүрчээ. Ээж минь та 81 нас хүрчээ. Дуу минь намайг дагаад хүү нь ээжийгээ дагаад өтлөх янз оржээ. Ээжийнхээ ачлал, хайр энхрийлэл дор өссөн шиг өтлөх сайхаан, сайхан.
Ээжээ! Муу бор хүү чинь “Цэнхэр залаа”, “Монголын нууц товчоо /7-р симфони/”, “Цэцгэн зүйрлэл”, “Дөрвөн улирал хоёр амраг”, “Халтан манан хөөрөг”, “Охин үр минь”, “Тооно өргөх хүү минь”, “Хүрээ байшин”, “Сансарын хүлэг”, “Долоон бурхан” зэрэг олон зуун дуу хөгжмийн бүтээлүүдээ буянт ээж таныхаа ангир шар уургаар амилуулж хийсэн юм шүү дээ. Амьд бурхан, буурал ээж минь та зуу наслаарай!
Ээжээ хүүгий чинь дотор нэг зангирсан бодол байгаад байх юм. Түүнийгээ таньдаа тайлъяа. Ээжээ. Муу бор хүү чинь мэдээ орж хөл, хэлд орсон цагаасаа хормойноос чинь зуурч ажлыг тань хийлгэхгүй дагаж уйлж ярдаглаж, сургууль хичээлээ муу хийж чихийг чинь халууцуулж, тэвэг өшиглөж, хөл бөмбөг тоглож гутал хувцасаа урж сахилгагүйтээд зогсохгүй, эрийн цээнд хүрсэн хойноо ч гэсэн түшиг тулга болох ёстой атлаа зөвхөн уран бүтээлийнхээ мөрийн хөөж бор дарсан зүгээр ч үгүй шүлэнгэтэж ачлал хайрыг тань даалгүй хөөрцөглөж явсан бол энхрий буурал ээж минь өвгөн бор хүүгээ өршөөгөөрэй. Өршөө! Ээж минь өршөө! Амьд бурхан буурал ээж минь та зуу наслаарай. Хүү нь ээжийнхээ насыг хүртвэл болох нь тэр ээ!

Sunday, February 5, 2012

Др.Демир: 536 ширхэг хувьцааг эзэмшигч иргэд нийлж нэгдэл, холбоог байгуулах хэрэгтэй

Хувьцаа эзэмшигч ба Компанийн засаглалын талаарх асуудлаар Бизнесийг дэмжих санаачлага төсөл АНУ-ын ОУХА болон Санхүүгийн зохицуулах хороо, Лондонгийн хөрөнгийн бирж, Монголын компанийн засаглалын хөгжлийн төвийн төлөөлөл оролсон сургалт боллоо. Тус сургалтаар олон сонирхолтой асуудал яригдсан бөгөөд доор түүвэрчилэн хүргэж байна. 

Хувьцаа эзэмшигч ба Компанийн засаглалын асуудлаар монгол улсад мөрдөж буй хууль эрх зүйн орчны асуудлаар Санхүүгийн зохицуулах хороо Үнэт цаасны газрын ахлах хянан шалгагч Т.Жамбаажамцын яриаг хүргэе. 

Tuesday, January 31, 2012

Зүүдний тайлалаа уншаарай

Эрдэмтэд хэдийгээр хүн яагаад зүүд зүүдэлдэгийг одоо ч тодорхой тайлбарлаж чадаагүй байгаа  ч бидний зүүдэндээ хардаг зүйлс болох гэж буй зүйлсийн талаар сануулж байх шиг санагддаг.  Бид та бүхэнд DreamMoods.com-ын зүүдний тайлалч Майкл Виго  зарим нэг зүүдийг хэрхэн тайлсныг хүргэж байна.  
Хууралт 
Хань нөхөр, хайртай хүнээ өөрийг  чинь араар тавьж  байгаагаар  зүүдлэх нь таны ганцаараа үлдэх вий гэсэн айдас, сул дорой байдлыг харуулж байгаа юм. Энэ бол ийм зүйл  хэзээ нэгэн цагт болно гэдэг бодолтой холбоотой.  Танд хань чинь анхаарал тавихгүй эсвэл та түүнийг урьдынх шигээ хайрлахаа больсон мэт  санагдана.   

Хэн нэгэн хайртай хүний үхэл 
Үхэл үргэлж нулимс дагуулдаг. Ойр дотны хүнээ үхэж байна гэж зүүдлэх нь танд хайр, халамж үгүйлэгдэж байгаагаас тэр. Түүнийг юу онцгой болгож байгааг болон түүний юунд тэгтлээ татагдаад байгааг өөрөөсөө асуу. Иймэрхүү зүүд нь орчин тойрныхоо хүмүүсээс  эсвэл хэн нэгэнтэй тогтоосон харилцаанаас хүссэн зүйлээ авч чадахгүй байгаа үед зүүдлэгддэг. 

Могой, аалз 
Могойд хатгуулж, аалзанд хазуулж байгаагаар зүүдлэх нь болзошгүй аюул болон гай зовлонгоос айсан таны айдас, сэтгэлийн хямралыг харуулж байдаг. Аалз нь заримдаа тухайн нөхцөл байдалд саад болж байгаа зүйлийг илэрхийлдэг.  Магадгүй та дээрх шиг нөхцөл байдалд орохоос эмээж, аюул холуур өнгөрөөсэй гэж хүсч байгаа. 

Эрэл 
Хэрэв та угаалгын өрөөг хайгаад олохгүй эсвэл ямар нэгэн зүйлийг хайж байна гэж зүүдэлвэл та хэн нэгэнд сэтгэлээ илчлэхийг,  сэтгэлдээ хадгалсан зүйлээ ил гаргахыг хүсч байгаа гэсэн үг. Та дотроо ямар нэгэн зүйлд шаналж байна. 

Байгалийн гамшиг 
Үер усны аюул болон хуй салхи зүүдэлдэг хүмүүс маш олон байдаг аж.  Дээрх зүүд нь ямар нэгэн өөрчлөлтөөс айсан сэтгэлийн түгшүүр, айдсыг илэрхийлж байдаг. Та ирээдүйд юу болох бол гэдгээс айж байна. 

Нүцгэн бие 
Өөрийгөө олон хүний нүдэн дээр нүцгэн байгаагаар зүүдлэх нь сул дорой  байдал болон өөртөө итгэх итгэлгүйг харуулна. Танд ямар нэгэн том нууц байгаа болохоор бусад хүмүүс мэдчих вий гэдгээс айж байна. Магадгүй та чухал шийдвэр гаргахаас айж байгаа.  

Шалгалт өгөх 
Хэдийгээр сургуулийн амьдрал дууссан ч та зүүдэндээ тэнд эргэн очихийг үгүйсгэхгүй.  Иймэрхүү зүүдэнд та шалгалтын асуултанд хариулж чадахгүй байвал танд өөртөө итгэх итгэл дутагдаж байна гэсэн үг. Түүнээс гадна та бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүй байхаас, хангалттай сайн биш байх  вий гэдгээс айж байна. 

Жирэмслэлт 
Өөрийгөө жирэмсэн болсон байгаагаар зүүдлэх нь хувь хүнийхээ хувьд болон хувийн амьдралдаа  өсөж, дэвжиж байгааг харуулдаг. Магадгүй та энэ тухай  ярьж, шууд эхлэхэд бэлэн биш байж магад. Түүнээс гадна жирэмслэлт шинэ санаа, төсөл, зорилт бий болох эсвэл шинэ өөрчлөлтийг зөгнөдөг. Хэрэв та үнэхээр жирэмсэн байгаад ийм зүүд зүүдэлвэл сэтгэлийн түгшүүртэй байгааг илтгэнэ. 

Секс 
Секстай холбоотой зүүд нь таны бусдад хэлэхийг хүсч байгаа зүйлийн илэрхийлэл байдаг. Жишээлбэл олон нийтийн газар секс хийж байна гэж зүүдэлвэл таны хувийн амьдралын тухай бусад хүмүүс жиг жуг хийж байна гэсэн үг. 

Унаж байна 
Инэнх хүмүүсийн нойрноос сэрэх шалтгаан нь ийм зүүд байдаг.  Унаж байгаагаар зүүдлэх нь айдас, түгшүүр, эмзэг байдлыг илэрхийлдэг.  Унаж байх үедээ та юунаас ч атгаж амжихгүй бол бодит амьдрал дээр ч та доройтлоо анхаарч харахгүй байгааг илтгэнэ.  

Мөн үүнээс гадна өөр зүүдний тайлал -г доор орууллаа


Хэрэв тэмээ зүүдэлвэл- Хайр сэтгэлд асуудал, хүндрэл гарна. Гэхдээ та үүнийг даван туулах чадвартай.
- Тагтаа - Гэрлэлт аз жаргал авчирна. Халуун хайрын сэтгэлд хариу ирнэ. Хэрэв цонхоор тагтаа нисч орлоо гэж зүүдэлвэл гай зовлон тохиолдож магад.
- Дээрэмчид - Итгэсэн хүмүүс тань танийг хууран мэхэлж болзошгүй.
- Усан гахай (дельфин) - Тааламжгүй зүүд. Бүх итгэл найдвар сүйрч мөхөхийн дохио.
- Морь - Гэр бүлд амжилт, ажил төрөл сайжрах.
- Алим - Хэрэв жирэмсэн эмэгтэйд зүүдлэгдвэл баатар хөвгүүн төрүүлнэ.
- Мөнгө (металл) гартаа барих - хэрүүл, заргын ажил ундарна.
- Солонго - Мөрөөдөл, хүсэл сонирхол тань биелэхгүй.
- Оймс - Нэхэж байна гэж зүүдлэвэл гачигдал, ядуурал нүүрлэнэ.
- Шинэ хувцас - Бусдын хайр хүндэтгэлийг хүлээнэ.
Могой. Хэрэв могой зүүдлэвэл сэрэмжтэй бай, таны дайснууд хорлохоор зэхэж байна.
-Могой барьж байна гэж зүүдлэвэл элдэв хэл амнаас зайлсхийж чадна гэсэн үг. Эсвэл дайснууд тань танд хор хүргэж дөнгөхгүй.
-Могой алж байна гэж зүүдлэвэл та өөрөө ч мэдэлгүй дайснуудаасаа сална.
Загас. Барьж байна гэж зүүдлэвэл үр ашиггүй, дэмий хөдөлмөрлөнө.
-Олон загас язганаж байна гэж зүүдлэвэл ашиг орлого ихэснэ.
-Үхсэн загас зүүдлэвэл бүтэлгүйтнэ.
-Шарсан загас зүүдлэвэл гэнэтийн сонин дуулна.
Нохой. Хуцаж байгаа нохой зүүдлэвэл аюултай агаад хорон санаат хүнтэй хэрэлдэнэ.
-Зүгээр нохой зүүдлэвэл ашиг хонжоо олно.
-Нохойтой тоглож байна гэж зүүдлэвэл сэтгэлд таатай яриа өрнүүлнэ.
-Нохойд уруулбал хэн нэгэн танаас урвана.

Зүүдний тайлал

Friday, October 14, 2011

Форексийн сургалт

Арилжаа хийх нь маш амархан, энгийн учраас анхлан оролцож байгаа хүмүүс ямар ч сургалтанд суухгүйгээр, ямар ч ном уншихгүйгээр, хэнээс ч зөвлөгөө авахгүйгээр, зөвхөн арилжааны програм дээрээ ажиллаж сураад л ашиг олж эхлэх боломжтой юу?
Олон амжилттай арилжаачдын намтраас харахад, бүгд суралцахад ихээхэн цагаа зарцуулдаг ажээ.

FXCM корпорацийн
Монгол дахь албан ёсны төлөөлөгч GNZForex LLC-аас эрхлэн явуулах
Форексийн цуврал сургалт
1. Форексийн анхан шатны сургалт
  • Сургалт явагдах хугацаа – Өдөр бүр 11:00-13:00
  • Үргэлжлэх хугацаа – 3-5 цаг
  • Сургалтын төлбөр - 50 USD
  • Оролцогчдын тоо – 2-3
  • Бонус 1: Лаан графикийн e-book үнэгүй
  • Данс – Дадлагын демо данс
  • Платформ – Trading Station II

Monday, October 3, 2011

Cisco академийн сургалт явагдана

МУИС-ийн Cisco академи ээлжит сургалт - аа эхлүүлэх гэж байна. Тус сургалт - ыг амжилттай дүүргэсэн Cisco Academy-ийн албан ёсны "Completion Certificate" гардуулна.
CCNA EXPLORATION 1  сургалт нь 10 сарын 01-ээс 10 сарын 08 хүртэл явагдах гэж байна.
Хичээллэх цагийн хуваарь:
Ажлын өдрүүдэд:               16:00 - 18:00
Бямба гаригт: 10:00 - 13:00, 14:00 - 17:00
Сургалт явагдах газар:  МУИС хичээлийн гуравдугаар байр, CISCO академийн 125 тоот өрөө.
Төлбөр:  200'000 төгрөг
МТС-д одоо суралцаж буй оюутанд 50% хөнгөлөлттэй
МУИС-ийн төгсөгчдөд 30% хөнгөлөлттэй
Бүртгэл: 09 сарын 30-ний өдөр хүртэл МУИС-ийн хичээлийн гуравдугаар байрны 135 тоотод (МУИС-ийн хичээлийн 1-байр, 3-р байрыг холбосон арканд байрлалтай) явагдана.
Бүртгүүлэхээр ирэхдээ:
Одоо суралцаж байгаа бол оюутны үнэмлэх, төлбөрийн 50%-ийг хийсэн баримт
Төгсөгч бол дипломын хуулбар,  төлбөрийн 50%-ийг хийсэн баримт
Бусад хүмүүс төлбөрийн 50% хийсэн баримтаа авч ирнэ үү .
Төлбөрийг МУИС-МТС-ийн 10600000332 тоот Хадгаламж банкны дансанд тушаана уу.
Холбоо барих утас: 88013210, 88187575
Санамж:  Сургалтанд бүртгүүлсэн тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй.
Жич: Амжилттай төгсөгчдөд Cisco Academy-ийн албан ёсны "Completion Certificate" гардуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://cisco.num.edu.mn/ хаягаар орж харна уу.

Thursday, September 29, 2011

Банкны сургалтын төвийн товч намтар


Банкны сургалтын төв (БСТ) нь байгуулагдаад 15 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд анх Монгол улсын засгийн газар, Олон улсын валютын сангийн хооронд тохирсон хөтөлбөрийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх, банкны салбарын боловсон хүчнийг сургах, давтан бэлтгэх, тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэдэнд дотоодын болон гадаад орнуудын банк санхүүгийн салбарт гарч байгаа шинэ үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүний тухай болон бусад мэдээллийг шуурхай хүргэн дамжуулах зорилгоор Монголбанк болон тухайн үед үйл ажиллагаа эрхэлж байсан арилжааны банкны үүсгэл санаачлагаар Монголбанкны ерөнхийлөгчийн 1993 оны 3/146 тоот тушаалаар "Банкны ажилтны сургалтын төв" нэртэйгээр Монголын банкуудын холбооны дэргэд байнгын үйл ажиллагаа явуулж байхаар анх байгуулагдсан ба захирал, сургалтын менежер, гадаад харилцааны ажилтан, нягтлан бодогч гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд тус төв нь, Монголын эдийн засгийн шилжилтийн үеийн хямрал, түүний дотор банк санхүүгийн байгууллагуудад гарсан хүндрэл бэрхшээлүүдийн нэгэн адил БСТ-ийн үйл ажиллагаа доголдох, санхүүгийн хүндрэлд орох, улмаар үйл ажиллагаа нь удаан хугацаагаар тасалдаж зогсонги байдалд орох зэрэг олон хүндрэл бэрхшээлүүдтэй тулгарч байсан. Иймээс Банкны ажилтны сургалтын төв - ийн үйл ажиллагааг сайжруулан тогтворжуулах, материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор Монголбанкны ерөнхийлөгчийн 1997 оны 04-р сарын 21-ний өдрийн 157 тоот тушаалаар тус төвийн нэрийг өөрчилж Монголбанкны дэргэд дэх Банкны сургалтын төв (БСТ) гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулах болсон. Өнгөрсөн хугацаанд тус төвийн бүтэц зохион байгуулалт 3 удаа өөрчлөгдөж, захирал нь 5 удаа солигдож байсан байна. Тухайн үеийн арилжааны банкуудтай ярьж тохиролцсоны дагуу Монголбанк, Азийн хөгжлийн банктай хамтран зээлийг буцаан төлөх нөхцөлтэйгээр "Банкны ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх МОН15" зээлийн төслийг 1997 оноос 2 жилийн хугацаанд амжилттай сайн хэрэгжүүлсэн нь тус төвийн үйл ажиллагааг цаашдаа тасралтгүй хэвийн явуулах үндэс суурь нь болсон. Ялангуяа 2000 оноос эхлэн Монголбанкнаас байнгын анхаарал хяналт тавин, олон талын туслалцаа дэмжлэг үзүүлэн ажилласаны үр дүнд сургалтын төв -ийн үйл ажиллагаа нь жигдрэн тогтмолжсон ба санхүүгийн чадавхи нь эрс дээшилсэн. Мөн энэ бүхэнд манай арилжааны банкуудын болон зарим ББСБ-дын туслалцаа дэмжлэг, идэвх санаачлага, нягт хамтын ажиллагаа нөлөөлсөн гэдгийг энд онцлон тэмдэглэж байна. БСТ 2000 оноос хойших хугацаанд Швед улсын олон улсын хөгжлийн агентлаг (SIDA), Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD), Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэг (GTZ),Германы сургалт хөгжлийн төв (INVENT) зэрэг олон улсын байгууллагaтай хамтран Монголын банк санхүүгийн салбарт ажиллаж байгаа ажилтнуудыг сургаж дадлагажуулах, тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор дээрх олон улсын байгууллагуудын хөрөнгө санхүүжилтаар төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн нь манай банкны салбарын хөгжилд оруулсан үр нөлөө бүхий томоохон оюуны хөрөнгө оруулалт болсон. 

Thursday, September 15, 2011

ХЭЛИЙГ ТӨГС СУРАХУЙН НУУЦ


Олонх хүмүүс яагаад гадаад хэлийг амжилттай сайн сурч чаддаггүй вэ?
Сүүлийн үед манай улсад харь хэлийг сонирхон суралцагсдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж гадаад хэл - ний чиглэлийн сурах бичиг, толь бичиг олон арваараа хэвлэгдэн гарах боллоо. Гадаад хэлний мэдлэг нь зөвхөн хувь хүний хүмүүжил боловсролд төдийгүй улс нийгмийн хөгжилд ч чухал дэмтэй хүчин зүйл гэдэг нь ойлгомжтой. Гэвч манай улсын бага дунд сургуульд ч тэр, их дээд сургуульд ч тэр гадаад хэлний сургалт тэр болгон үр дүнтэй явагдахгүй байгаа гэвэл та санал нийлэх байх аа. Олон жил гадаад хэлний чиглэлээр ажиллаж, багагүй хугацаагаар оюутан залуусыг гадаад хэл сургах үйлсэд зүтгэж байх явцдаа ажиглаж мэдсэн зүйл юу гэвэл олонхи хүмүүс гадаад хэлийг амжилттай сурч чадахгүй байгаа нь зөвхөн хувь хүний хичээл зүтгэлээс хамаараад зогсохгүй хамгийн гол нь манай гадаад хэлний сургалт - ын арга зүй, орчин нөхцөл хоцрогдсонд асуудлын гол байх шиг санагддаг. Гадаад хэлийг амжилттай суръя гэсэн хүн тухайн хэлийг сурахтай холбогдсон бэрхшээлүүдийн талаар үнэн зөв ойлголттой болж улмаар түүнийг гэтлэн давах аргуудаа зөв тодорхойлж чадвал богино хугацаанд сайн сурах бололцоотой юм.

Saturday, September 3, 2011

НОГООН АМЛАЛТ

“Хүний хөгжил сан” –гийн тухай хууль батлагдаж, хүн бүрт хувь ч юм уу хишиг ч юм уу тараах боллоо. Ардчилсан нам анхлан “Эрдэнийн хувь” гэж нэрлээд иргэн бүрт 1 сая төгрөг тараах тухай амалсан. Миний ойлгосноор байгалийн баялаг ашигласны үр шимийг иргэн бүр тэгш хүртэх учиртай, тиймээс жил бүр иргэддээ ийм хэмжээний хувь хүртээх юм гэсэн. Араас нь Монгол Ардын Нам –ын дарга, тухайн үеийн ерөнхий сайд С.Баяр, “Энэ бол бүрэн бололцоотой зүйл” гэж тодотгож байгаад, Бүтэн бас хагастай сая төгрөгийг “Эх орны хишиг” нэрээр олгохоо амалж, батламж хүртэл тараасан, одоо миний ширээн дээр байж л байна. Жил бүр олгох, тэгэхдээ сонгуулийн маргааш л бараг өгөх юм яриад байсан сая сая төгрөгний ханш нь унахын зэрэгцээ мөнгөн дүн нь буураад одоо юу гэнэ вэ дал далан мянган төгрөгийг өгөх болж байх шив дээ. Монголчууд далдрахын 70 гээд 70 насны ойгоо хийдэггүй. Энэ муусайн намууд өөрсдийгөө далдрахын бэлгэдэл болгож 70 мянган төгрөг тарааж байгаа бол харин ч авна шүү.

Alexander Crispin - н сонирхолтой бүтээлүүдээс

Friday, August 12, 2011

Гэрэл зурагчин Rickard Sund

Monday, August 8, 2011

Гараараа биш хөхөөрөө бут цохигч бүсгүй

Friday, August 5, 2011

Д.Энхбат: Би зөв явмаар байна

УИХ-ын гишүүн Д.Энхбатын 2008 онд өгч байсан ярилцлагыг хүргэж байна

- 25 дугаар тойргийн асуудлаар Ардчилсан нам л хааяа нэг шаардлага шидэхээс өөр шид алга. Таны зүгээс баянголчуудыг төлөөлөлтэй болгохын тулд ажиллах, санаачлах боломж байхгүй юу?

- Уулзсан хүн бүр л наад асуултыг чинь тавих юм даа. Эхний үед ч СЕХ-ны шийдвэрийг хүлээж байгаа гэж хэлдэг байлаа. Одоо ямар нэгэн тайлбар ярихад ч утгагүй болчихлоо. Нэгэнт хуулиа мөрдөхгүй ээ гээд зарлачихсан улсуудтай хуулийн заалт ярих ч их хэцүү юм байна. Ногоон намаас бас л олон шаардлага хүргүүлсэн. Үр дүнг нь бид бүгдээрээ харж байгаа шүү дээ. Ирэх долоо хоногт хуульч Х.Тэмүүжин бид хоёр хамтарч хэвлэлийн бага хурал хийнэ. Түүн дээр хийх ажлынхаа талаар ярина даа.

ТАРХИ УГААХУЙ

Эх сурвалж: www.ulsturj.com

Киргизийн нэрт зохиолч Ч.Айтматовын “Цаазын тавцан” зохиолд Манкурт боол гэж дүр бий. Эзний хэлснээр л бүх зүйлийг хийдэг. Ямар ч өөрийн ухаан бодол, хүсэл тэмүүлэл, хэрэгцээ шаардлага гэж байхгүй. Эцэстээ эзнийхээ тушаалаар ээжийгээ харваж хөнөөдөг. Орчин цагийн хэлээр тархиа бүрэн угаалгасан этгээд юм даа.    


Практик туршилт
1950 онд “Miami news” сонин дээр “Тархи угаах тактик” хэмээх шуугиантай нийтлэл гарснаас хойш дээрх нэр томъёо нийгэм, сэтгүүл зүйн үгсийн санд орж ирсэн гэдэг. Улмаар уг нийтлэлийн зохиогч болох сэтгүүл зүйн салбарын нэрээр АНУ-ын ТТГ-ын нууц ажилтан байсан Эдвард Хантер уг сэдвээрээ цуврал бүтээл хэвлэсэн аж. Тэрээр тухайн нэр томъёог хятад хэлний  “си-нао”( 洗腦 – xǐ  năo) буюу “оюун ухаан цэвэрлэх” хэмээх ойлголтоос зээлдэн авсан байна.    
АНУ-ын ТТГ тухайн үед “МК-Ультра” нэрийн дор тархи угаах арга техник боловсруулах анхны нууц туршилтаа хэрэгжүүлж байсан бөгөөд  туршилтын зорилго нь хүмүүст зүгээр нөлөөлөх төдий бус, тэдгээрийн сэтгэлгээний хэв маягийг цоо шинээр бүрдүүлэхэд чиглэж байсан аж. 

Saturday, July 23, 2011

hot bra

Tuesday, July 12, 2011

Хөгжилтэй фото зурагчид

Вагон доторхи загварын үзүүлбэр

Friday, July 8, 2011

Баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 805 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярын хөтөлбөр

Наадмын хөтөлбөр

7 дугаар сарын 05-09-нд
“Монгол туургатны соёлын өдрүүд”-ийг Сүхбаатарын талбайд өдөр бүр 13.00-17.00 цагт зохион байгуулна.

VII/5-ны Мягмар Монгол гэрийн өдөр
VII/6-ны Лхагва Монгол цагаан идээний өдөр
VII/7-ны Пүрэв Монгол бичгийн өдөр
VII/8-ны Баасан Монгол язгуур урлагийн өдөр
VII/9-ний Бямба Монгол хувцасны өдөр

Monday, July 4, 2011

Маш сонирхолтой Body art