Pages

Friday, February 11, 2011

Найз хөвгүүндээ бүү тунирх охидоо

Ихэнхи хөвгүүд найз охиноо ямар нэгэн байдлаар санаатай биш ч гэлээ өөрөө ч мэдэлгүй гомдоочихдог тохиолдол гардаг. Энэ тохиолдолд охин нь тунина, гомдоллоно, эсвэл гомдлоо ил гаргахгүй яасан нь мэдэгдэхгүй зайгаа барих зэрэг асуудлууд хосуудын дунд бараг өдөр тутамд тохиолдож байдаг. Үүний шалтгаан нь эрчүүдийн нарийн мэдрэмж нь эмэгтэй хүнийхээс өөр байдаг буюу хэрийн зүйлийг тэр бүр анзаараад мэдрээд байдаггүйтэй холбоотой. Харин охидууд үүнийг нь мэддэггүй учир өөрийг нь ойлгохгүй байна, аргадаж гуйхгүй байна хэмээн үнэн голоосоо гомдож өөрөө өөрийнхөө сэтгэлд сэв суулгадаг.


Үнэн хэрэгтээ бол ингэх хэрэг үнэхээр байхгүй гэдэгт итгээрэй охид оо. Учир нь эр эм хоёрын нэг нь амархан гомдож гуйлгахыг, илүү ихээр хайрлуулахыг үргэлж хүсэж явдаг. Харин нөгөө нь хэрийн зүйлийг анзаарч эмэгтэйгээ гомдчих вий хэмээн сэтгэх нь бас ховор.
Зарим эрчүүд эмэгтэйчүүдийг алмайртал нь гуйж, найрах авяастай байдаг бол заримд нь энэ чадвар заяагаагүй байх нь олонтаа. Энэ бүгд зүгээр л генийн ялгаа гэдгийг л дор бүрнээ ойлгодог байх хэрэгтэй.
Нэгэнт хайртай дуртай гээд нэг нэгэнтэйгээ хувь заяагаараа учирсан бол юу юугүй эмэгтэй нь гомдоллож үглэж, эсвэл эрэгтэй нь загнаж зандарч хэрхэвч болохгүй. Яагаад гэвэл ингэж байтал өнөөх цаг хугацаа чинь өнгөрч хамгийн аз жаргалтай байх үеэ үл ойлголцлоор дүүрэн амьдарч, бүх аз жаргалтай байх мөчөө ардаа хоцрооно гэдгийг сайн санах хэрэгтэй. Бие биеэ ойлго хосуудаа. Хайрын харцаар биенээ хайрла.

0 comments:

Post a Comment