Pages

Sunday, February 5, 2012

Др.Демир: 536 ширхэг хувьцааг эзэмшигч иргэд нийлж нэгдэл, холбоог байгуулах хэрэгтэй

Хувьцаа эзэмшигч ба Компанийн засаглалын талаарх асуудлаар Бизнесийг дэмжих санаачлага төсөл АНУ-ын ОУХА болон Санхүүгийн зохицуулах хороо, Лондонгийн хөрөнгийн бирж, Монголын компанийн засаглалын хөгжлийн төвийн төлөөлөл оролсон сургалт боллоо. Тус сургалтаар олон сонирхолтой асуудал яригдсан бөгөөд доор түүвэрчилэн хүргэж байна. 

Хувьцаа эзэмшигч ба Компанийн засаглалын асуудлаар монгол улсад мөрдөж буй хууль эрх зүйн орчны асуудлаар Санхүүгийн зохицуулах хороо Үнэт цаасны газрын ахлах хянан шалгагч Т.Жамбаажамцын яриаг хүргэе. 


-Компаний тухай шинэчилсэн хуулинд компанийн засаглалын талаар хэрхэн тусгасан байна вэ. Тэдний эрх зүйн орчинд чухам ямар ямар өөрчлөлтүүд гарсан бол?
Компанийн тухай хууль шинээр батлагдсан байгаа. Таатай зүйлүүд нэлээдгүй орсон гэж хэлж болно. Тухайлбал компанийг төрөл зүйлээр нэмж хуваасан байгаа юм. Өмнө нь манайд компанийг хоёр хэлбэрт хувааж байсан. Компанийн шинэ хуулиар хувьцаат компанийг дотор нь шинээр нэг компанийн хэлбэрийг оруулж өгсөн байгаа юм. Юу гэвэл увьцаат компанийг дотор нь хаалттай нээлттэй гэж ангилсан. Нээлттэй гэдэг нь хөрөнгийн бирж дээр арилжаа нь чөлөөтэй явагдаж байдаг, хаалттай хувьцаат компанийн хувьцааг хөрөнгийн бирж дээр бүртэгддэггүй.  Харин маш их том хэмжээний үйл ажиллагаа явуулдаг олон тооны хувьцаа эзэмшигчидтэй  үнэт цаасны төлбөр тооцооны бүртгэлд заавал бүртгүүлээд биржээс гадуур арилжаалагддаг. Тийм онцлогтой.

-Компани заавал хувьцаа гаргах ёстой юу?
Компани гэж л байгаа бол хувьцаа заавал гаргах үүрэгтэй Тэр нь нээлттэй хаалттай гэдгээр ялгагддаг. Нээлттэй гэдэг нь чөлөөтэйгөөр нээлттэй арилжаалагдаж байдаг очоод хөрөнгийн биржээр дамжуулаад брокер диллерийн арилжаалж авч болно. Хэн дуртай нь АПУ-г хөрөнгийн бирж дээр захиалга өгөөд авчихна. Гэтэл манайд 50000 компани байгаа нь хувьцаагаа нээлттэй арилжих эсэхээ шийдээгүй хаалттай хүрээнд зөвхөн хувьцаа эзэмшигчдийн дунд хүрээнд байдаг нийтэд чөлөөтэй арилжаалагддаг. Мсэсийн хувьцаа тийм. Зарахаар санал болгоогүй.

-Хэрвээ хаалттай компанийн нэг хувьцаа эзэмшигч хувьцаагаа өөр этгээдэд арилжиж болох уу?
Хэрвээ хаалттай компанийн нэг хувьцаа эзэмшигч хувьцаагаа өөр этгээдэд арилжихаар бол заавал нөгөө бусад нийлсэн хувьцаа эзэмшигчидтэй зөвшилцөж байж эхлээд нөгөө хоёртоо санал болгож байж дараа нь компанид санал болгодог зарж болдог. Компаний үндсэн гурван шинжтэй тусгайлсан хөрөнгөтэй, хувь нийлүүлсэн, ашигийн төлөө үйл ажиллагаа явуулна оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдана.

-Тавантолгойн хувьцааны тухай та хэлээч. Иргэн бүрт 536 ширхэг хувьцаа гээд яриад байгаа. Бид тэгэхээр аль хэлбэрийнх нь компаний хувьцааг эзэмших гээд байна вэ?
Тавантолгойн хувьцаа бол үнэт цаас төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төвд хадгалагдаад байгаа өмчлөх эрхийн бүртгэлийг тэндээ бүртгэгддэг. Хувьцаат компаний хувьцаа эзэмшигч, хаалттай хувьцаат компаний эзэмшигчийн эрх үүрэг өөр байдаг.
Хувьцаа эзэмшигч санал өгөх ногдол ашиг авах эрх, компани татан буугдвал хувь авах гэх мэт эрхүүдтэй.

Харин дээрх асуултанд Бизнесийг дэмжих санаачилга төслийн зөвлөх Др.Демир Энер хариулсан юм.
Др.Демир:

 Үүнийг Тавантолгой дээр яривал нэлээд ярвигтай. Учир нь иргэд нийлээд 10 хувийг нь л эзэмшинэ. Тэгэхээр 10 хувийг эзэмшдэг иргэд өөрсдийн дуу хоолойг хүргэхийн тулд төлөөлөлтэй байх ёстой. Төлөөлөлгүй байвал аливаа шийдвэрт тэдний санал бодол сайн нөлөөлж чадахүй болов уу. Тэгэхээр хувьцаа эзэмшигч ард түмэн нийлээд нэгдэл, нийгэмлэг байгуулвал илүү үр дүнтэй байх гэж бодож байна. Энэ талаар Бизнесийг дэмжих санаачилга төслийн зөвлөх Др.Демир Энер ч хэлсэн ш дээ.
-Гэхдээ аль өмнө Ж.Батзандан түрүүлээд Тавантолгойн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо гээчийг байгуулчихсан шүү дээ?
Хэрвээ тэгсэн бол тэр холбоонд өөрсдөө нэгдэж, санал хүсэлтээ өгнө гэсэн үг.

Х.Өнөрсайхан

0 comments:

Post a Comment