Pages

Thursday, October 28, 2010

Cонжоо: Чихээр нь сонжиход

Эх сурвалж: www.inet.mn

Хөгшчүүл хүний чихийг нь хараад ямар хүн болохыг нь хэлдэг. Жишээ нь зузаан, эргэсэн омогтой хүнийг буян заяатай хүн гэж ярьдаг нь оргүй зүйл биш юм.

Хөгшчvvл хvний чихийг нь хараад ямар хvн болохыг нь хэлдэг. Жишээ нь зузаан, эргэсэн омогтой хvнийг буян заяатай хvн гэж ярьдаг нь оргvй зvйл биш.


Нимгэн чих
Нимгэн чихтэй хvн ховч, хэл ам таталсан нэгэн / байдаг. Ийм чихтэй хvмvvс урт насладаг. Гэвч тvvний / .. амьдралын зам тиим ч шулуун дардан байдаггvй. /

Чихний омог зузаан
Буян заяа сайтай хvний чихний омог зузаан бас тоссон хэлбэртэй байдаг. Ийм хvмvvс бусдыг бодвол хэтэрхий эмзэг тэвчээргvй.

Хув чих ,
Хэрвээ та хув чихтэй хvн бол энх амгалангийн хаан гэсэн vг. Тэнгэр нурж ч байсан сууж л байх тиим дөлгөөн зан ийм чихтэнvvдэд заяаж.

Гурвалжин хэлбэртэй чих
Ийм чихтэй бол амьдралдаа арчаатай хvн. Хэдийгээр тэд огцом ууртай ч бусдыг ойлгох сонсох чадвар сайтай. Гурвалжин хэлбэрийн чихтэй хvмvvс ихэвчлэн урлаг соёлынхон байдаг.

Дэлдэн чих
Дэлдэн чихтэй хvмvvс төрөлхийн гvйлгээ ухаан сайтай, тун ч хөдөлгөөнтэй. Ямар сайндаа дэлдэн чихтэй хvvхэд сахилгагvй байдаг гэж хөгшчvvл дvн тавьж байхав дээ. Хөнгөн сэтгэлтэй, баярлаж гомдохдоо амархан хvмvvс. Харин мөнгөндөө их арвич хямгач.

Том чих
Хэдий чинээ том байх тусам төдий чинээ амны хишиг сайтай байдаг гэнэ. Том чихтэнvvд тэгш сайхан амьдардаг бөгөөд их ухаалаг. Том чихтэй хvн ихэвчлэн удирдагч байдаг.

Дэлбэн том ч омог нь жижиг чих
Ийм чихтэй хvн туйлбаргvй байдаг учраас тэдэнд итгэхэд тун хэцvv. Тэд өөрт ашигтай бол юуг ч хийж мэднэ. Ийм хvмvvс ихэвчлэн заргач хvмvvс байдаг.

Жижиг цэвэрхэн чих
Ийм чихтэй хvмvvс шударга, цэвэрч нямбай байдаг. Тэд ажилсаг, ааш зан сайтай тул vргэлж хvмvvсээр тойрон хvрээлvvлдэг. Ийм чихтэнvvд аливаад няхуур ханддаг.

Зузаан тэнэгэр чих
Ийм чихтэнvvд их уйдамхай. Шог хошин зантай, vргэлж ойр орчныхныгоо хөгжөөж зөв энерги өгч байдаг. Амьдралыг өөдрөгөөр төсөөлж зовлон туулах сэтгэлийн хатыг бурхан зөвхөн тэдэнд өгсөн.

0 comments:

Post a Comment