Pages

Sunday, October 31, 2010

Эро комикс

Saturday, October 30, 2010

Такси баригч /Т.Бум-Эрдэнэ/ - Өгүүллэг

Урд шөнө үнэхээр чанга хоносон бололтой. Чанга гэдэг нь хүйтэн гэсэн үг л дээ. Энэ жилийн өвөл миний санах бусад жилүүдийн өвлөөс илүүтэй хүйтэн эхэлж байгаа юм. Уг нь бол хонь мал, хашаа хороо, худаг ус гэхгүй хот газрын бидэнд өвлийн хүйтэн, зуны бороо, хаврын хавсрага нэг их хамаагүй мэт. Гэхдээ надад бол хамаараад байгаа юмаа. Яагаад гэвэл би нэг хуучивтар тэрэгтэй. Түүгээрээ халтуур хийдэг ухаантай. Жаахан давруулбал таксины үйлчилгээ гэх үү дээ. Манай такси бааз нь нэг машинтай, нэг жолоочтой, нэг засварчинтай. Тэр нь би. Харин өөр нэг даргатай. Тэр нь манай эхнэр. За нэг иймэрхүү төсөрхөн байгууллага даа. Хааяахан, сэтгэл хөдлөл нааштай үедээ би ингэж хошигнодог юм. Үнэндээ бол манай өнөөгийн нийгэмд олон гэр бүл иймэрхүү маягаар амьдарч байгаа. Тэдний нэг нь манайх.
Гэрээсээ аажуу уужуухан гарсан хүн чинь нэг их холгүйхэн байх дулаан граж руу чихээ ойр ойрхон даран, гүйх шогшихын завсар очив.

Friday, October 29, 2010

Дэггүй амьтад




Мөсөн цэцэг


Thursday, October 28, 2010

Cонжоо: Чихээр нь сонжиход

Эх сурвалж: www.inet.mn

Хөгшчүүл хүний чихийг нь хараад ямар хүн болохыг нь хэлдэг. Жишээ нь зузаан, эргэсэн омогтой хүнийг буян заяатай хүн гэж ярьдаг нь оргүй зүйл биш юм.

Хөгшчvvл хvний чихийг нь хараад ямар хvн болохыг нь хэлдэг. Жишээ нь зузаан, эргэсэн омогтой хvнийг буян заяатай хvн гэж ярьдаг нь оргvй зvйл биш.

Wednesday, October 27, 2010

зураач "Valery Barykin" ны бүтээлүүдээс

Харандаагаар зурсан оддын хөрөг


Tuesday, October 26, 2010

Эрэгтэй, эмэгтэй хүний зурагтны удирдлага

Saturday, October 23, 2010

Зүүдний тайлал

Зүүд бол далд ухамсрын ертөнцөд болж буй үзэгдэл мөн. Зүүд бол хүний мэдрэл,сэтгэлийн хамгийн нууцлаг илрэлүүдий н нэг юм. Зүүдний нэрт тайлбарч Густав Миллер “Зүүд нь хүний бодит мэдрэхүй салгагдсан үед далд ухамсрын ертөнцөд болж буй үзэгдэл юм” хэмээн тодорхойлжээ. Зүүд нь далд мэдээлэл авсан хүнийг сэрээд үйл ажиллагаагаа амьдралынхаа үнэт зүйлтэй холбох нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

Зүүдний тайлал

Бие биенийгээ vнсэж байгаа хvvхэд харж - зvvдлэх нь гэр
бvлийн амьдралд орж ажил хэрэг таатай байх болно.

Єєрийнхєє эхийг vнсэж байна гэж - зvvдлэх нь таныг ажлын
амжилт, найз нєхдийн хvндлэл хайр хvлээж байна.
Ах, эгчийгээ vнсэж байна - гэж зvvдлэх нь ойрын vед сэтгэл
хангалуун, найз нєхєдтэйгээ элэгсэг дулаан байна.
Хайртай хvнээ харанхуйд vнсэж байна - гэж зvvдэлвэл аюул
болон завхай явдлыг єгvvлнэ.

Friday, October 22, 2010

Ш.Гүрбазарын шүлгээс

Хөлчүүхэн өвгөдийн нөмөрт амын зөрүү сонсон
Хүн хүний сул магнан амрагын дуу чагна лаа
Санааны амраг гэхэд нь царай аяндаа улайж
Хултай айрагны бэлтэрлүү хушуугаа хурдан дүрлээ
Намрын айрганд дүрсэн уруулын үзүүр чимчигнэнэ
Намайгаа гээд аялахаар нь ууцаар хүртэл жирвэгнэнэ
Нурмаагын нүднээс ичсэн харц минь доошоо
Нугдас хийгээд чагнасан амрагын дуу дээшээ
Ичээд байгаа хирнээ догдлон сууж хорогдмоор

Funny time #2

Tuesday, October 12, 2010

Хөгжилтэй зураг #10

Monday, October 11, 2010

Монгол төгрөгийн түүх

Монгол ардын засгийн газраас 1925 оны 2 дугаар сарын 22-ны өдөр мөнгөний шинэчлэл хийх тухай түүхэн тогтоол гаргаж, 1925 оны 12 дугаар сарын 9-нд анх 200100 төгрөгийг гүйлгээнд гаргаснаар төгрөг гүйлгээнд оров.

Монголын үндэсний шинэ мөнгөн тэмдэгтээр 900 сорьцын 18 граммын жин бүхий цагаан мөнгөн зоосыг батлан гаргаж "төгрөг" гэж нэрлэн цагаан мөнгөн зоосны зэрэгцээгээр цаасан тэмдэгтийг гүйлгээнд гаргажээ. Дан ганц цагаан мөнгийг гүйлгээнд гаргах нь энэ хүнд металлыг хадгалах, зөөх, тээвэрлэх явдалтай холбогдсон тохиромжгүй байдлыг өөрчлөх шаардлагатай уялдсан ажээ.

Sunday, October 10, 2010

Эргэлт (Өгүүллэг) - Т.Бум-Эрдэнэ

Зай завсаргүй ханиалгасандаа Долдын цээж хөндүүрлэж, ар дагзаар нь хатгуулна. “Ханиаданд дарлуулна гэдэг нь энэ юм байхдаа. Би ч ханиад хүрдэггүй биш л дээ. Үе үехэн хүрээд л, эмнээд л явдаг байснаас ингэтлээ их халуурч бүлээрч бүр нэг өвчин маягтай болж байснаа үл санана. Бодвол залуу байсан юм байхаа даа. Эрийг нас, уулыг цас дарнаа гэж хэн хэлсэн юм бол доо. Энэ л үнэн болж таарах нь” гэсэн шүү юм бодон цонх руугаа гэлдэрч очлоо. Иймхэн юманд учиргүй шаналж хэвтээдээ Долд бас ч гэж санаа зовж буй бололтой юмаа.

Дэлхийн тайлагдашгүй 10 нууц оньсого

1. СЭТГЭЛ САНАА БА БИЕИЙН ХАРИЛЦАА 
Анагаах ухаан хvний уураг тархи, бусад эд эрхтэнтэй хэрхэн харьцаж байдгийг 100 хувь биш ч гэлээ ихэнх хувийг нь тайлбарлаж, нотолж чадсан. Харин нэг зvйлийн учрыг огт олдоггvй аж. Энэ нь сэтгэл санааны эмчилгээ. Хvмvvс єєрийнхєє євчинд огт нєлєєлєхгvй эм уугаад "Энэ эм миний євчинг анагаана" гэдэгт итгэхэд тэр нь євчнийг анагаадаг байна. Энэ мэт манай монголчуудын "Сэжгээр євдєж сvжгээр эдгэнэ" гэдэг шиг зvйлийн учрыг анагаах ухаан одоо болтол тайлж чадаагvй байна. 

Friday, October 8, 2010

Дур булаам "Manga" - ны зураг


Цэнзүүртэй зураг


Thursday, October 7, 2010

Усны хувцастай бүсгүйчүүд


Цэцэг тасрав ( Т.Бум-Эрдэнэ ) - Өгүүллэг

(Эрхэмсэг оршихуйн өмнө ихэмсэгхэн очсон тэр нэгэн бүсгүйд зориулав)
Гал тогооны бачимхан өрөөний хулдаасан шалан дээгүүр нэлий далай болсон цусан дунд үс гэзэг нь сэгсийж, хувцас хунар нь урагдсан бүсгүй ар нуруугаараа шүүгээ налан сууна. Хоёр хөл нь  сөөлжиж солбисон нь амьгүй мэт харагдана. Бүсгүйн турьхан биеийг хүйтэн мэсээр хайр найргүй сийчсэн байлаа. Тэр шүүгээн дээрх утсанд хүрэх гэж байдаг чадлаараа тэмүүлсэн боловч эцсийн мөчид түүнийгээ авч чадалгүйгээр унагаасан бололтой өрөөний тэртээ буланд цусанд хутгалдсан утасны гар хөндий дуугаран хэвтэнэ. Өөрийгөө л арай гэж дээш татан, хоёр гараараа шал тулан суужээ. Өрөөнд юмс ундуй сундуй хийгээд хэн нэгэнд түйвээгдсэн нь илхэн.  Энд нэгэн аймшигт аллагын нүд халтирам зураглал тодорч, халуун цусны эхүүн үнэр өрөөгөөр нэг тархана. Бүсгүй үе үе шазав татав хийн шаналгаат дуугаар амандаа гиншинэ. Тэр ухаан орж буй бололтой. Ямар нэгэн юм хэлэх гэсэн шиг ам нь үе үе ангалзавч цустай шүлс савирч, мөгөөрсөн хоолой нь хэржигнэн дуугарна.
Зовхио арай хийн өргөж эргэн тойрноо улангассан улаан нүдээр хааяа нэг сүрхий харснаа төдөлгүй зовхио буулгах ажээ. Харин бүсгүйн оюун санаа, энэ бие, энэ шаналалаас салангид оршиж буй бололтой үл ойлгогдом тасалданги ч гэлээ элдэв бодлыг зураглан урсгана.

Гангантөгс - Би нэгэн гараг болчихсон

Би нэгэн гараг болчихсон
Биен дээр минь жижигхэн хүмүүс амьдардаг болчихсон
Нүгэл хийдэггүй, хоол ч иддэггүй
Нүв нүцгэнээсээ ичдэг ч үгүй
Нар сарыг төсөөлдөг ч үгүй
Насаа ч ер тоолдоггүй
Хүүхдээ үүрээд л, ар араасаа цуваад л
Хэдхэн хүн явж л байгаа харагддаг
Үдэш болгон л тэд мөрөн дээр минь суучхаад
Үнэн сэтгэлээсээ ийнхүү дуулцгаадаг
Тэнгэрийн орон тэнгэрийн орон
Тэр бидний орон гэр
Тэнгэрийн орон тэнгэрийн орон
Тийшээ бид очих л болно
Аяархан тэд ийнхүү дуулцгаана
Амандаа би ч гэсэн:
Тэнгэрийн орон, тэнгэрийн орон
Тэд намайг аваад явах болов уу...

Хязгааргүй....

Sunday, October 3, 2010

Ижий танаа /Ш. Гүрбазар /

Ээжээ
Та хүүдээ гомддоггүй биз дээ хүү чинь
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ

Удирдагчийн нууц /Д.Энхболдбаатар/

Их нүүдэл замынхаа дунд ч ороогүй байхад удирдагч нөгчив. Хязгааргүй үнэнч, үзэсгэлэнт залуу гэргий нь түүнийг бие барахаас гурван өдрийн өмнөөс л гашуудан уйлж эхэлсэн бөгөөд уйлсаар л байсан юм. Хөөрхий эмэгтэйн зүрх хэрхэн шархиран шаналсныг өгүүлэх юун билээ.

Friday, October 1, 2010

Биеэ үнэлэгчид - Google Street View ээр авсан

Google Street View ээр авсан Биеэ үнэлэгчид




Бүсгүй хүний амьдрал аа гэж /хошин шог/


0 нас
Ядаргаатай юм бэ? Бүгд бүччихээд мэлрээд л, мэлрээд л… Өлгийтэй хүүхэд хараагүй юм уу, хаашаа юм бэ? Ядаж байхад хачин тэнэг тоглоом дээр өлгөчихөөр толгой эргээд байх юм. Ашгүй тэндээс ээж ирж явна. Мөөмөө хөхүүлдэг болохоор өөдөөс нь инээхгүй бол болохгүй ээ.