Pages

Sunday, October 31, 2010

Эро комикс

Saturday, October 30, 2010

Такси баригч /Т.Бум-Эрдэнэ/ - Өгүүллэг

Урд шөнө үнэхээр чанга хоносон бололтой. Чанга гэдэг нь хүйтэн гэсэн үг л дээ. Энэ жилийн өвөл миний санах бусад жилүүдийн өвлөөс илүүтэй хүйтэн эхэлж байгаа юм. Уг нь бол хонь мал, хашаа хороо, худаг ус гэхгүй хот газрын бидэнд өвлийн хүйтэн, зуны бороо, хаврын хавсрага нэг их хамаагүй мэт. Гэхдээ надад бол хамаараад байгаа юмаа. Яагаад гэвэл би нэг хуучивтар тэрэгтэй. Түүгээрээ халтуур хийдэг ухаантай. Жаахан давруулбал таксины үйлчилгээ гэх үү дээ. Манай такси бааз нь нэг машинтай, нэг жолоочтой, нэг засварчинтай. Тэр нь би. Харин өөр нэг даргатай. Тэр нь манай эхнэр. За нэг иймэрхүү төсөрхөн байгууллага даа. Хааяахан, сэтгэл хөдлөл нааштай үедээ би ингэж хошигнодог юм. Үнэндээ бол манай өнөөгийн нийгэмд олон гэр бүл иймэрхүү маягаар амьдарч байгаа. Тэдний нэг нь манайх.
Гэрээсээ аажуу уужуухан гарсан хүн чинь нэг их холгүйхэн байх дулаан граж руу чихээ ойр ойрхон даран, гүйх шогшихын завсар очив.

Friday, October 29, 2010

Дэггүй амьтад




Мөсөн цэцэг


Thursday, October 28, 2010

Cонжоо: Чихээр нь сонжиход

Эх сурвалж: www.inet.mn

Хөгшчүүл хүний чихийг нь хараад ямар хүн болохыг нь хэлдэг. Жишээ нь зузаан, эргэсэн омогтой хүнийг буян заяатай хүн гэж ярьдаг нь оргүй зүйл биш юм.

Хөгшчvvл хvний чихийг нь хараад ямар хvн болохыг нь хэлдэг. Жишээ нь зузаан, эргэсэн омогтой хvнийг буян заяатай хvн гэж ярьдаг нь оргvй зvйл биш.

Wednesday, October 27, 2010

зураач "Valery Barykin" ны бүтээлүүдээс

Харандаагаар зурсан оддын хөрөг