Pages

Thursday, November 11, 2010

Эрчүүд минь нүдээ :)

Wednesday, November 10, 2010

Хөөрхөн хүүхнүүдийг нэг дороос :)


Молиго загас /хошин өгүүллэг/

Насаараа үлий сахисан сар шиг голын эрэг сахиж загас жараахай хөөцөлдөн өнгөрүүлсэн өвгөн Дэлэг гуай тэтгэвэртээ гарав. Хаяанаасаа тул загас барьж байсан Туул голд нь дэгээ үмхэх амьтангүй болсонд харуусан дэмий л эрт урьдын явдлаа дурсан хөгшин муур шиг уйтгарлан сууна.
Залуучууд жийп унан давхиж Эгийн гол, Өлзийт нуураас тул барьж байгааг сонсоод атаархал төрөвч унадаг дугуй ч үгүй өвгөнд мөрөөдлийн үлгэр мэт сонсогдоно. Ядаж байхад оросын телевизээр загасчдын тухай нэвтрүүлэг байнга явж дотрын жоовонг нэмнэ. Аргаа барахдаа зах дээрээс амьд загас худалдан авч том түмпэнтэй усанд тавиад дэгээ үмхүүлэх гэж оролдсон удаа ч бий. Агаар дутаж амь нь тэмцэн түнхэлзэх загас дэгээ үмхэх байтугай дэргэдэх орчноо ч мэдрэхгүй байсаар төдхөн амьсгал хураана.

Tuesday, November 9, 2010

Киноны баатарууд хөгжширвөл...

Monday, November 8, 2010

Цагаан толгойн байшин /Н.Тайванжаргал/

Хаалгаар ороход “А” давхар
Харин түүний дээд талд нь “Б” давхар
Дээр дээрээсээ өрсөн 35 давхар үсэг
Дээвэрт нь хүрэхээр тэмүүлсэн 35 давхар үсэг

Нэг нэгээрээ бол үсэг
Нийлэхээрээ бүгд үг
Үг бүхэн өөр өөр утгатай
Өгүүлбэр бүтээхээрээ байшин шиг том

Саальчин, малчин сайхан хүүхнүүд


Saturday, November 6, 2010

Нулимстай мөнгө

1. Нулимстай мөнгө
...Өнөөдөр баасан гариг. Зогсолтгүй эцэж цуцатлаа ажилласан өдрүүд ард өнгөрч ажлын хөлсөө авна. Ажил-гэр, гэр-ажил энэ давтамж бол гадаадад ажиллаж байгаа монголчуудын хэллэг. Ажилдаа бүх анхаарлаа хандуулж, зөвхөн ажиллаж, өдөр хоног яаж өнгөрч байгааг ч үл анзаарна. Цаг хугацаа, сэтгэл, хөлс шингэсэн энэ мөнгийг гартаа атган харж суухдаа " би юуны төлөө ингэтлээ зүтгэнэ вэ?"гэж асуухуйд, "миний төлөө" гэх шиг харь өнгөний дэвсгэртийн тохуутай дүрс сэтгэл сэрдхийлгэж, дотор давчдуулах аж. Харь газрын хатуу хэцүү, өөрийн хүсээгүй ажлыг бусдын тохуутай харцан дор хийж, хаа нэг хүртэх энэхүү мөнгөн дэвсгэрт хамаг л залуу нас амьдрал, эрүүл мэнд, хүсэл тэмүүллийг минь нугачин дарсны төлөөс мэт харагдана. Хөлсөө урсган, сэтгэлээ хиртүүлэн байж олсон энэ мөнгөө өөрөөсөө ч харамлан, орхиод ирсэн үр хүүхэд, сэглээд орхисон амьдралынхаа төлөөс болгон явуулахдаа "яагаад?", "яах билээ?" гэдэг асуултаар сэтгэл зүрхээ "урна". Ганцаардаж шаналсан сэтгэл, өдрөөс өдөрт алдагдсаар байгаа эрүүл мэнд, холын холд тэнүүчлэх шаналгаа бүхэн өөртөө ч зориулахэрхгүй харь мөнгөн дээр "нулимс" болон дусална. ...Өнгөрсөн хавар болон саяхан надад, сэтгэлээ онгойлгож шаналлаа хуваалцах гэж бичиж ирүүлсэн 2 ч бүсгүйн захидал их зүйлийг бодогдууллаа. Монгол төрийн харалган арчаагүй бодлогын улмаас гадаадад амьдарч ажиллаж байгаа болон одоо гадаад орон руу тэмүүлж байгаамонголчууд бид юуг олох гэж юугаа золиослоно вэ? ...Өнгөрсөн 8 сар гадаадад байгаа монголчуудын хамгийн ачаалалтай үе нь. Бүх шатны сургуулиудын хичээл эхлэх гэж байгаа болохоор хүүхдүүдийн хичээлийн бэлтгэл, сургалтын төлбөр, өвлийн бэлтгэл, хоол хүнс, өдрөөс өдөрт үнэ нь нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд явуулсан мөнгөөр Монгол оронд "бороо асгарна". Энэ мөнгө Монгол орны эдийн засагт их жийрэг болж байхад үүнийг хэн ч анзаараагүй дүр үзүүлнэ. Харин ч тэд харь оронд ажиллаж байгаа монголчуудаа "эх орондоо хайргүй", 'хувиа бодсон", "урвагч" гэхчилэн цоллоно. Харь орноос аав ээжийнхээ илгээсэн мөнгөөр Монголын боловсролын салбрын санхүүжилт, авилгал, урлагийн одонцруудын элдэв гоё нэртэй тоглолтууд, баар цэнгээний болон эрүүлжүүлэх газрын орлогыг бүрдүүлэх хүүхэдзалуус. Виз нь дарагдаж, гадаадад гарах боломжоо алдахгүй гэсэндээ өхөөрдөм бяцхан үрээ аав ээж, ах дүү, анд нөхдийн аль нэгэндээ даатган орхиж, амьдралаа дээшлүүлэх гэж харь мөнгөний төлөө алсад одох аав ээжүүд. Тийм ээ! Энэ харь мөнгө монголчуудын минь амьдралыг сэглэж, эх үрсийг салган холдуулж, залуу нас, эрүүл мэнд, өөдрөг хүсэл тэмүүллийг нь "залгилж" байна.