(Эрхэмсэг оршихуйн өмнө ихэмсэгхэн очсон тэр нэгэн бүсгүйд зориулав)
Гал тогооны бачимхан өрөөний хулдаасан шалан дээгүүр нэлий далай болсон цусан дунд үс гэзэг нь сэгсийж, хувцас хунар нь урагдсан бүсгүй ар нуруугаараа шүүгээ налан сууна. Хоёр хөл нь сөөлжиж солбисон нь амьгүй мэт харагдана. Бүсгүйн турьхан биеийг хүйтэн мэсээр хайр найргүй сийчсэн байлаа. Тэр шүүгээн дээрх утсанд хүрэх гэж байдаг чадлаараа тэмүүлсэн боловч эцсийн мөчид түүнийгээ авч чадалгүйгээр унагаасан бололтой өрөөний тэртээ буланд цусанд хутгалдсан утасны гар хөндий дуугаран хэвтэнэ. Өөрийгөө л арай гэж дээш татан, хоёр гараараа шал тулан суужээ. Өрөөнд юмс ундуй сундуй хийгээд хэн нэгэнд түйвээгдсэн нь илхэн. Энд нэгэн аймшигт аллагын нүд халтирам зураглал тодорч, халуун цусны эхүүн үнэр өрөөгөөр нэг тархана. Бүсгүй үе үе шазав татав хийн шаналгаат дуугаар амандаа гиншинэ. Тэр ухаан орж буй бололтой. Ямар нэгэн юм хэлэх гэсэн шиг ам нь үе үе ангалзавч цустай шүлс савирч, мөгөөрсөн хоолой нь хэржигнэн дуугарна.
Зовхио арай хийн өргөж эргэн тойрноо улангассан улаан нүдээр хааяа нэг сүрхий харснаа төдөлгүй зовхио буулгах ажээ. Харин бүсгүйн оюун санаа, энэ бие, энэ шаналалаас салангид оршиж буй бололтой үл ойлгогдом тасалданги ч гэлээ элдэв бодлыг зураглан урсгана.
Thursday, October 7, 2010
Гангантөгс - Би нэгэн гараг болчихсон
Би нэгэн гараг болчихсон
Биен дээр минь жижигхэн хүмүүс амьдардаг болчихсон
Нүгэл хийдэггүй, хоол ч иддэггүй
Нүв нүцгэнээсээ ичдэг ч үгүй
Нар сарыг төсөөлдөг ч үгүй
Насаа ч ер тоолдоггүй
Хүүхдээ үүрээд л, ар араасаа цуваад л
Хэдхэн хүн явж л байгаа харагддаг
Үдэш болгон л тэд мөрөн дээр минь суучхаад
Үнэн сэтгэлээсээ ийнхүү дуулцгаадаг
Тэнгэрийн орон тэнгэрийн орон
Тэр бидний орон гэр
Тэнгэрийн орон тэнгэрийн орон
Тийшээ бид очих л болно
Аяархан тэд ийнхүү дуулцгаана
Амандаа би ч гэсэн:
Тэнгэрийн орон, тэнгэрийн орон
Тэд намайг аваад явах болов уу...
Labels:
Шүлэг
Sunday, October 3, 2010
Ижий танаа /Ш. Гүрбазар /
Ээжээ
Та хүүдээ гомддоггүй биз дээ хүү чинь
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ
Та хүүдээ гомддоггүй биз дээ хүү чинь
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ
Удирдагчийн нууц /Д.Энхболдбаатар/
Их нүүдэл замынхаа дунд ч ороогүй байхад удирдагч нөгчив. Хязгааргүй үнэнч, үзэсгэлэнт залуу гэргий нь түүнийг бие барахаас гурван өдрийн өмнөөс л гашуудан уйлж эхэлсэн бөгөөд уйлсаар л байсан юм. Хөөрхий эмэгтэйн зүрх хэрхэн шархиран шаналсныг өгүүлэх юун билээ.
Friday, October 1, 2010
Бүсгүй хүний амьдрал аа гэж /хошин шог/
0 нас
Ядаргаатай юм бэ? Бүгд бүччихээд мэлрээд л, мэлрээд л… Өлгийтэй хүүхэд хараагүй юм уу, хаашаа юм бэ? Ядаж байхад хачин тэнэг тоглоом дээр өлгөчихөөр толгой эргээд байх юм. Ашгүй тэндээс ээж ирж явна. Мөөмөө хөхүүлдэг болохоор өөдөөс нь инээхгүй бол болохгүй ээ.





