Pages

Wednesday, August 11, 2010

Модон бүсгүй

Tuesday, August 10, 2010

Казахстанд 100 хүний нэг нь их хааны минь үр сад гэнэ ээ

Казахстаны эрдэмтэд 10 жил судалгаа хийсний дүнд дэлхий дээр их эзэн хаан Чингисийн үр удмын 16 сая хүн байна хэмээн тогтоожээ. Зөвхөн Казахстанд гэхэд л бараг 100 хүний нэг нь их хааны минь үр сад юм байх. Тэдэн дотор 600 гаруй түүхэн алдарт хүн байгаагийн дотор Казахын баатрууд, Хятадын ван, Монголын хаад, Оросын ноёд багтаж байна.

Гэхдээ энэ нь зөвхөн Бөртэ хатны дөрвөн хүүгийн л удам аж. Чингис хаан Бөртэгээс гадна дөрвөн бага хатантай байсан гэдэг.

Тэдний хүүхэд, ач, гуч гээд бүгд хааны маань үр удамд тооцогдох бөгөөд нийтдээ 16 сая хүн гэсэн тоо гарсан юм байна.

Хөгжилтэй агшин

Saturday, August 7, 2010

Монголын түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн үүрэг

X зуунаас эхлэн Монгол нутагт Түрэг аймгуудын ноёрхлын үе шувтарч, Монгол угсааны аймгууд дорнодод Их Хянган, өрнөдөд Алтайн уулс, өмнө зүг Түмэн газрын урт Цагаан хэрэм, умар зүг Байгаль нуур хүртэл өргөн уудам нутагт тархай бутархай нутаглан амьдарч, өөрийн гэсэн нэгэн толгойгүй, өвөр хоорондоо үргэлжийн дайн самуунтай харийн гүрнүүдийн эрхшээлд хялбархнаар авдагдах тиим л эгзэгтэй цаг мөч зонхилж байлаа. Тэр үеийн Монгол дахь хэрэг явдлын өрнөл нь Монгол нутагт хүчин чадлаараа бусад аймаг, аймгийн холбоодыг давамгайлан гарч ирсэн Хамаг Монгол, Найман, Хэрэйд, Татар, Мэргид зэрэг ханлигууд нь бусдаа эрхэндээ оруулан захирч, улмаар бүхий л тархай бутархай ханлиг аймгуудыг нэг Хааны захиргаанд нэгтгэж, нэгдмэл нэгэн улс гэр тогтоох замаар явж байсан юм. Монгол оронд нүүдэлчин ард түмний нэгдсэн төр байгуулагдах түүхэн ботид тохирол бүрдсэн ийм түүхэн эгзэгтэй үед талын ханлиг аймгийн язгууртан нарын дотроос нэгдсэн төр байгуулах үйл явцыг хэрэгжүүлж, биелүүлэхэд хүчин зүтгэх хүмүүс зайлшгүй гарч ирэх ёстой байсан ажээ. Энэ бол Монголчуудын мөнх тэнгэрийн хүчинд мэргэн зөлбирч байсан хүсэл мөрөөдөл мөн байлаа.

Friday, August 6, 2010

Хөгжилтэй комик

Сэтгэл хөдөлгөм номын сан

Thursday, August 5, 2010

Дэлхийн хамгийн аймшигт 10 газар

1. Филадельфи дахь Мюттерийн анагаах ухааны түүхийн музей
Филадельфи дахь Мюттерийн анагаах ухааны түүхийн музей энэ жагсаалтыг тэргүүлж буй аж. Хойд Америкийн эмч нарыг бэлтгэн сургах цогцолборт байдаг энэ музей биологийн гаж олдворуудаараа “алдартай” юм байна. Тэнд маш олон тооны араг яс байх бөгөөд тэдэн дунд нь элдэв янзаар бүрэлдэж бий болсон сиамын ихрүүдийнх голчилно. Хоёр толгойтой хүүхэд, элгээрээ холбоотой ихэр гэхчлэн ер нь дурын гаж тогтцыг эндээс харж болох гэнэ.