Сүүийн
жилүүдэд хүн амын дунд витамины хэрэглээ асар хурдацтай өсөж байна.
Хэрэглэсэн бүхэн сайн биш байдаг учраас тааралдсан болгоноо уугаад байх
нь мэдээж зохимжгүй. Манайхан витамин гэдгийг хэмжээ хязгааргүй идээд,
уугаад байж болдог юм шиг ташаа ойлгодог. Ялангуяа нийтийн дунд C
витаминыг нэг дор хэд хэдэн уутаар нь идчихдэг. Витамин гэдэг нь нэг
ёсондоо эм учраас эмчийн заавраар болон бичигдсэн зааврийн дагуу
хэрэглэх нь зүйн хэрэг. Тийм ч учраас витамины талаарх мэдээллийг
цувралаар хүргэхээр бэлтгэлээ. Та бүхний мэдлэгт жаахан ч гэсэн нэмэр
болно гэдэгт найдаж байна.
Витамин гэдэг нь ферментийн системийн бүрдэн буй болоход зайлшгүй шаардлагат органик нэгдэл юм. Витаминыг 2 бүлэгт хувааж үздэг.
- Тосонд уусдаг виматин- К, E, D, A
- Усанд уусдаг витамин- Витамин B1, B2,B6, B15, C, PP, фолийн хүчил, пантетоны хүчил, пангамын хүчил, кокарбоксилаз
Энэ удаад усанд уусдаг эхний 3 витамины талаарх мэдээллийг хүргэе.
Тиамин буюу витамин B1
Тиамин нь амуу тарианы үр, будаа, вандуй
болон ургамал, амьтны гаралтай бусад бүтээгдэхүүнүүдэд их хэмжээгээр
агуулагдана. Бие махбодод B1 дутагдсанаар нүүрс усны солилцоо, зүрхний
үйл ажиллагаа, захын мэдрэлийн системийн үйл ажиллагаа өөрчлөгдөнө. Энэ
витаминыг
- Мэдрэлийн системийн өвчин
- Зүрх судасны өвчин
- Хоол боловсруулах замын өвчин
- Янз бүрийн хордлог
- Зарим төрлийн арьсны өвчний үед хэрэглэдэг.
Витамин B1-ийг олон улсад Thiaminum
bromidum болон Thiaminum chloridum гэж нэрлэдэг. Энэ витаминыг ууж мөн
булчинд тарьж хэрэглэдэг.
Рибофлавин буюу B2
Элэг бөөр, өндөг, сүүн бүтээгдэхүүн, үр
тарианд их хэмжээгээр агуулагдана. Хоол боловсруулах замын бичил биетний
тусламжтайгаар нийлэгждэг. Рибофлавин дутагдахад хейлоз үүснэ. Энэ үед
завьж уруул хагарах шинж үүснэ. Мөн чих, хамар орчмын арьс гэмтэх, жин
хасагдах,ядрах, хэлний хөхлөг гөлийх, хөхөвтөр өнгөтэй болох, нүдний
эвэрлэг бүрхүүл үрэвсэх, гэрэлд гялбах, нулимс гоожих зэрэг шинж илэрдэг
байна. Зарим үед шөнийн харалган болох ба цус багадаж болно. B2 нь хоол
боловсруулах замаар сайн шимэгдэнэ. Эдэд их хэмжээгээр хуримтлаж
бөөрөөр ялгардаг.
- Нүдний өвчнүүд (нүдний эвэрлэгийн үрэвсэл, салстын үрэвсэл, шөний харалган)
- Арьсны өвчнүүд (удаан эдгэрэлттэй, экзем, хайрст үлд)
- Халдварт өвчин
- Туяаны өвчин зэргийн үед хэрэглэдэг.
Олон улсын нэршил нь Riboflavin.
Пиридоксин буюу витамин B6
Витамин B6-д пиридоксин,
пиридоксаль,пиридоксамин гэсэн 3 нэгдлийг авч үздэг боловч эдгээрийг
бүгдийг нь пиридоксин нэрээр нэрлэж хэрэглэдэг. Энэ витамины идэвхтэй
бодисууд элэг, бөөр, мах, загас, банан, үр тариа зэрэгт их хэмжээгээр
агуулагдана. Мөн гэдсэнд микрофлорын тусламжтайгаар нийлэгжинэ. Витамин
B6-н дутагдал ховор бөгөөд харин хүүхдэд тохиолдож болно. Биеийн хүчний
хэт их ажил, жирэмсний хордлого, антибиотик эмчилгээ зэргийн суурин дээр
уг витамины дутагдал үүсч болно. Мөн B6 дутагдахын бас нэгэн шалтгаан
бол сүрьеэгийн эсрэг эм изониазидыг удаан хэрэглэх явдал юм. Энэ эмийг
хэрэглэх үедээ эмчтэйгээ зөвлөж B6-тай давхар хэрэглэх хэрэгтэй.
- Жирэмсний хордлого
- Цус багадалт
- Элэгний үрэвсэл
- Мэдрэлийн системийн өвчнүүд (радикулит, неврит, невралги)
- Арьсны өвчнүүд (үлд дерматит, псориаз)
- Туяаны өвчинд хэрэглэнэ.
Олон улсын нэршил нь Pyridoxinum hydrochloridum. Энэ витаминыг уух, арьсан дор, булчинд, судсаар хийж хэрэглэдэг.
Эх сурвалж: mama.mn